ʟᴏᴠᴇ 19.5

1.2K 157 38
                                    

CHAP 19.5

Тэхён түүнийг зэмлэх ч Жонгүгт хайр хүргэм харагдах аж.

"Яагаад надад хэлээгүй юм?"

Жонгүг аав, ээждээ загнуулсан хүүхэд аятай доош харсаар,

"Чамайг санаа зовоосой гэж хүсээгүйдээ л"

Тэхён санаа алдсаар түүнийг хойш түлхэн, дэрэн дээр нь хэвтүүлэхэд, Жонгүг Тэхёны зөөлөэ хуруунуудыг өөр дээрээ мэдрэв.

"Түүний гарыг чангаас чанга атган, хэзээ ч тавихгүй байх юмсан"

"Төслийг надад даатгачих. Намайг үүн дээр ажиллаж байх хугацаанд сайхан амраад ав за юу? Oh нээрээ, дараагийн удаад үүдний хаалгаа түгжиж байгаарай! Тэгэхгүй бол аюултай шүү"

Санаа тавьсан үгсэдэд нь хөнгөхөн инээмсэглэн, толгой дохино.

Тэр мартчихдаг юм л даа. Хамгаалалт сайтай баячуудын хороолол болохоор нээх асуудал гараад байдаггүй. Гэхдээ Тэ хэлсэн юм чинь одооноос мэдээж болгоомжтой байх болно.

-

Жонгүг төслийнхөө дууны үгийг бодож байхдаа Тэхёныг хойноос нь хайрлангуй харцаар ширтэж байлаа.

"Гүг?"

"Мм?"

"Аав ээж чинь хаана байдаг юм?"

Хэмээн асуухтай зэрэгцэн Жонгүг орны толгой налан суулаа.

"Миний эцэг эх Бусанд компани эзэмшдэг юм. Намайг Сөүлд амьдруулахыг хүссэн учираас энд сурахыг зөвшөөрсөн. Гэхдээ тэд хэт завгүй байдаг болохоор сардаа хэдхэн удаа л ирдэг юм"

Тэ ойлгосноо илэрхийлэн толгой дохилоо.

"Яагаад надад хэлээгүй юм?"

Жонгүг мөрөө хавчин,

"Энэ тийм ч чухал зүйл биш болохоор л тэр"

Хэмээн хэлсэн ч энэ нь чухал шүү дээ.

"Гэсэн ч надад хэлэх хэрэгтэй. Би тэгж байж илүү ихийг мэдэх болно"

Жонгүг толгой дохин, инээмсэглээд Тэхёны энэ төрхийг удаанаар сайтар ажиглахдаа гэдсэн дотор нь эрвээхэй нисэлдэхийг мэдрэх  аж.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now