ʟᴏᴠᴇ 13.0

758 141 7
                                    

CHAP 13.0

A/N: Одооноос Жонгүгийн талаас үйл явдал гарна.

-

Jungkook's POV
('Love Potion' хэрхэн эхэлсэн)

"Oh, энэ нөгөө тэнэг чинь явж байна"

"Hah!"

Хэмээсээр зарим хөвгүүд Жонгүгийг шоолон, инээд алдсаар мөрлөн зөрнө. Харин Жонгүг энэ байдалд дасчихсан учир зүгээр нүдээ эргэлдүүлсээр үл тоох аж.

Сургуулийн хүүхдүүд бүгд л түүнийг 'номын хэнхэгтэн' гэж боддог бол өмнө нь тэрээр нэлээн алдартай байсан юм шүү. Яг л Тэхён ямар байдаг шиг. Тэрээр царайлаг, ухаалаг, дур булаам учир өмнө нь охид болон хөвгүүд түүний хойноос ухаанаа алдтал гүйдэг байсан. Харин Жк үүнд дургүй тул тэр томдсон хувцас, дугуй шил зүүн ноомой хөвгүүн шиг аашлахыг илүүд үзсэн.

Жонгүг бусдийн анхаарлын дунд байх дургүй. Гэхдээ түүний сайн найз болох Сожүн түүний хажууд байдаг нь баярлууштай. Сожүнтай үргэлж хамт байгаад байвал олны анхааралыг татна гэдгээ мэдэх тул нууцаар найзтайгаа уулздаг юм.

Өөр зүйл гэвэл тэрбээр сургуулийн алдартай хөвгүүн Ким Тэхёнд хайртай. Өөрөөр хэлбэл түүн шиг сайхан амьтанд хэн дурлахгүй байх юм бэ?

-Flashback-

"Аааааааа Гүг, ТУСЛААРАЙ"

Жонгүг сайн найзыгаа орилсоор гүйж ирж байхыг харан гайхан, бариж байсан номоо ч унагаагаад амжив.

"Юу-"

"ХОЙНОО БАЙГАА МОД РУУ ГҮЙ, ЯГ ОДОО"

Жонгүг гайхсан хэвээр байгаа ч найзынхаа хэлсэн үгийг дагахаар шийдэн модны хойно очин зогслоо. Удалгүй Сожүн хүрч ирэн амьсгаадсаар хажууд нь суух нь тэр.

"Яагаад гүйгээд байгаа юм?"

"Т-тэр миний хойноос дагаад байна. Энэ нь үнэхээр а-аймар байна, за!"

Сожүн амьсгаадсандаа болон үгээ хэд салган хэлэх бол Жонгүг цүнхнээсээ савтай ус гарган түүнд өглөө.

"СООЖҮҮНИИ"

Тэхён ингэж орилохтой зэрэгцэн Сожүн хурдхан шиг найзынхаа ард орон нуугдлаа. Жонгүг модны цаанаас толгойгоо жаахан цухуйлган хэн орилсныг нь харсан даруйдаа нүдээ байдгаараа томруулах нь тэр.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now