ʟᴏᴠᴇ 17.5

758 133 21
                                    

CHAP 17.5

"За тэгэхээр хүүхдүүдээ, ангиараа багт хуваагдан 400метрийн гүйлт хийх бөгөөд мэдээж түрүүлж орж ирсэн баг ялагч болох болно"

Дасгалжуулагч багш тайлбарлахыг анхааралтай сонссон тэд толгой дохин, сунгалт хийцгээнэ.

"Энэ гажиг бид нартай нэг баг болсонд итгэж өгөхгүй нь ээ"

Чанёол ийн цааргалсан байдалтай хэлэхэд Жонгүг дотроо инээн,

"Би чиний бодож байгаагаас чинь илүү хурдан юмсан"

"Алив ээ. Тэр тийм ч муу биш шүү дээ"

Жимин хэлсээр гүйж ирэн, Жонгүгийн сугадан авлаа. Тэхёны сайн найз тэглээч түүнд сайн ханддаг учир Жонгүг дургүйцсэнгүй.

"Хожсон баг нь улирлын эцсийн дүнгээр сайн гарна, харин ялагдсан баг нь тааруухан авах болно. Ойлгомжтой байх"

"Үүнийг бусинуулахгүй байсан чинь дээр байх шүү"

Яг одоо Жонгүг түүнийг цохиод авмаар байвч тэвчин, гүнзгий амьсгаа авсаар харцаа бууруулав.

"Эхний тоглогчид шугамны ард бэлдэн, зогсоод...
3..2..1.. ГҮЙГЭЭРЭЙ"



"Гайхалтай, энэ хачин хөвгүүн дараа нь гүйх нь"

Чанёол дөнгөж гүйж дуусаад ийн хэлэн, газарлуу нулимвал Жонгүг одоо бараг тэсрэх аятай өөрийгөө барьж байгаа нь харагдана.

Удаан байсан ч түүнд хамаагүй. Тэхён түүний баг тул л хурдан гүйхдээ бэлдэж байна.

"Жонгүг?"

Өөрийнхөө нэрийг хойноос нь дуудахыг сонссон тэрээр хурдхан шиг эргэж харан,

"За, Тэхён?"

"Тэгэхээр...хэрвээ чи хурдан гүйвэл чамд шагнал өгөх болно шүү"

Жонгүг нүдээ томруулан, толгой дохиход тэр яг л бяцхан гөлөг шиг харагдаж байсанд Тэхён дотроо өхөөрдөөд амжив.

"Ойлголоо!"

Тиймээ, одоо бол хурдан гүйхгүй бол Жонгүг өөрийгөө хараах байх.

Тэрээр буцан хойш харахад бараг л түүний ээлж ирж байсанд нүдний шилээ тайлж Тэхёнд өгөөд, бэлтгэл байрлалаа авлаа.

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now