ʟᴏᴠᴇ 7.0

948 134 18
                                    

CHAP 7.0

*Beep beep beep*

Сэрүүлэг нь дугарахад Тэхён үнэхээр их ядарч байсанд нойрмогоор унтраана. Түүнийг эргэн унтах гэж байтал хэн нэгэн утасруу нь залгаж бүр нойрыг нь сэргээгээд хаячих нь тэр.

Тэхён босож суун, хэн гэдгийг нь ч шалгахгүй Жонгүг байгаа гэдэгт бүрэн итгэн, утсаа залхуутайгаар авлаа.

"Юу хүссэн юм, Жонгүг?"

"Пуахх, чамайг муу найзаасаа илүү Жонгүгийг боддог гэж санасангүй шүү"

Тэрээр бодож байсан хүнийхээ хоолойг сонсоогүйд гайхан утсаа аван, шалгатал Жимин байх аж.

Тэхён санаа алдсаар, утсаа аван,

"Надаар яах гээв?"

"Бурхан минь гэж! Чамд ч гэсэн өглөөний мэнд"

"Хурдан хэлэх гэснээ хэл л дээ. Их ядраад байгаа болохоор тасаллаа шүү"

"Жонгүг хүү өвдчихсөн байгаа гэдгийг хэлэх гэж байхад таслах гэсээр л байх уу?"

Өвдчихсөн хэрэг үү?
хэмээн бодонгоо өчигдөр түүнийг бороонд норсоныг санан, дуу алдав.

"Хүлээ, юу гэнэ ээ?"

"Чи зөв сонссоон. Гэхдээ чи түүнтэй хамт байгаагүй билэв үү?"

"Бороонд норчихсон..."

"Хүүе! Чи түүнд санаа тавьж туслаагүй юм уу?"

"Би туслахыг хичээсэн, гэхдээ тэр татгалзсаар л байсан за! Үүнээс гадна чи түүнийг өвчтэй гэдгийг яаж мэдсэн юм?"

"Чамайг өчигдөр байхгүй байсан болохоор хатагтай Чой надаас Жонгүгт гэрийн даалгавар өгөхийг өнөөдөр өглөө хүссэн юм. Oh, нээрээ өчигдөр найзуудаа үлдээгээд явчихсанд маш их баярлалаа"

"Yeah yeah уучлаарай, үргэлжлүүл"

"Юутайч би түүний хаалгыг тогшиход тэр хариу өгөөгүй ч онгорхой байсан. Нэмж хэлхэд гэр нь бүр үнэхээр том"

"Байж байгаарай, гэрийнх нь хаалга онгорхой байсан юм уу?"

"Shh, би энчээ тайлбарлаж байна шдээ"

"Oh, тийм л дээ"

Жимин санаа алдан
үргэлжлүүлсээр,

"Би түүнийг гоёмсог байшингийнх нь хаа сайгүй хайхад тэр унталганы өрөөндөө ханиалган хэвтэж байсан. Хурдхан шиг очоод, халууныг нь шалгаж үзэхэд тэр үнэхээр халуу шатаж байсан. Тэгээд түүнийг хүлээж бай гэчихээд эм авахаар гараад ирчихсэн минь энэ"

"Чи одоо хаана байна? Би түүнрүү эм аваад очъё"

"Тэг тэг. Би яг асуух гэж байлаа. Ашгүй дээ, аваачаад өгчих. Би Юнги, Хусог хоёртой төсөл хтйх хэрэгтэй байна"

"Oh threesome kinky"

"Амаа тат. Ah, нээрээ хэзээнээс Жонгүгт сайхан хандаад эхлэв ээ? Тэр чамайг залхааж байгаа байхдаа гэж бодож байсан чинь?"

"Pff, заза юу ч байсан түүнд эм аваадахъя"

"Oh, чи Жонгүгт сай-"

Жиминийг олон юм ярихийг нь сонсмооргүй байсан тул үгийг нь дуусгалгүй хурдхан шиг утсаа тасална. Дараа нь тэрээр өрөөгөө тойруулж харан дахин санаа алдлаа.

Өчигдөр дэлгүүрээс авсан юмнууд нь ууттай чигээрээ шалан дээр хөглөрсөн байх аж.

"Эхлээд юу ч байсан гялс Жонгүгрүү явах хэрэгтэй"

✧・゚: ✧・゚: - :・゚✧:・゚✧

✧・゚: ✧・゚: - :・゚✧:・゚✧

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✧・゚: ✧・゚: - :・゚✧:・゚✧

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now