ʟᴏᴠᴇ 21.5

483 70 12
                                    

"Хайч, чулуу, даавуу!"

Жин хожигдчихсондоо итгэж өгөхгүй амандаа бувтналаа.

"WOOHOO! Хён өдрийн хоол авч өгөх нь байна шүү дээ!"

Жин хүндээр санаа алдахад найзууд нь өдрийн хоолондоо мөнгө үрэх хэрэггүй болсондоо баярлацгааж байв.

"Өнөөдөр би хэвэтчээ авчирсанд баярла!"

Жин худлаа нэг нусаа татчихаад ундаанаасаа балгалаа.

Найзууд сургуулийн кордорт ам хуурайгүй чалчих бөгөөд Тэ, Жонгүг хоёрын хооронд юу болсныг сонирхосон хэвээр байлаа. Хэдийгээр тэр хоёр өнөөдөр хичээлдээ ирээгүй байгаа ч. Магадгүй эвлэрсэн байх, эсвэл хэрэлдчихсэн юм болов уу?

"Тэр хоёр хаана байна аа? Надад хариулт хэрэгтэй байхад"

Намжүүн ийн хэлж байхыг бодвол тэдэнд санаа зовсон хэвээр байгаа байх.

Жимин мөрөө хавчаад,

"Миний бодлоор учраа ололцоод, аль хэдийн үерхчихсэн биз"

Жаахан сонин сонсогдож байгаа ч гэсэн бусдууд нь ч гэсэн хүлээн зөвшөөрөн толгой дохицгоолоо.

Удалгүй хойно нь Тэхёны хоолой гарч, эргэн харцгаавал Тэ, Жонгүг хоёр өөдөөс нь далласаар зогсож байх нь тэр. Учраа олчихсон л юм шиг л байна.

"Oh, Тэ! Чамайг зүгээр байгаад талархаж байна!"

Жимин хурдхан шиг гүйж очин, Тэхёныг тэврэн авах авахдаа түүнийг хар халуун өдөр ороолт зүүчихсэн байхыг нь анзаарах нь тэр.

Жимин Тэхёнруу ширтэн, дээш доош нь шалгаж эхэлхэд түүний харцыг үл тоох гэж хичээх Тэхён хөлрөөд эхлэх нь тэр.

"Yah! Тэдэнрүү ингэж аймар ширтэхээ болиочээ"

Хэмээн Жин Жиминийг тэр хоёроос холдуулахдаа хэлнэ.

"Өнөөдөр ч их халуун байх чинь ээ, тийм ээ? Яагаад ороолт зүүчихсэн юм?"

Жимин үүнийг нь тайлах гэж оролдсон ч Тэ хурдхан түүнээс холдов.

"Үгүй ээ, үгүй! Тайлахгүй"

Хэмээсээр тэрээр Жонгүгын ард нуугдахад бусдууд нь бүр том нүдэлчихэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 15, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now