ʟᴏᴠᴇ 13.5

730 142 15
                                    

CHAP 13.5

-Завсарлагааны цаг-

Жонгүг Сожүн хоёр сургуулийн дээвэр дээр уулзахаар тохирсон боловч нилээн удсан байхад найз нь ирээгүй байгаа нь Жонгүгийг гайхахад хүргэх аж.

"Яагаад ингэж удаад байгаа юм бол?"

Хэмээн дотроо бодохтой зэрэгцэн дээврийн хаалга чангаар дугаран нилээн бухимдсан царайтай Сожүн орж ирэх нь тэр.

"Гүг, чи түүний найз залуу болох хэрэгтэй байна. ASAP!"

Орж ирээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь Жонгүгийг улам ихээр гайхахад хүргэнэ.

"Я-яагаад гэнэт?"

"Түнээс үнэндээ л залхаж байна. Цүндэрэ юм уу, хаашаа юм"

Жонгүг юу ч дугралгүй зүгээр л доош газар ширтэхэд Сожүн түүнрүү санаа зовсон харцаар харан,

"Ямар нэгэн зүйл болоо юу?"

"Би өглөөхөн түүнтэй мөргөлдсөн юм л даа...тэр надтай ойртохгүй байх. Хол байна гэдгээ итгэлтэйгээр хэлээд явчихсан. Агхх хэцүү юм аа, хён"

Жонгүн ийн хэлсээр доош хана налан суухад Сожүн найзыгаа ийм байдалтайгаар харахдаа хөмсөгөө зангидсаар толгойг нь зөөлөн илж байлаа.

"Heyy, зүгээр дээ. Тэр тоглож байсан ч байж магадгүй шүү дээ"

"Тэр тоглоогүй ээ, хён. Тэр надад анхны сэтгэгдлээр дургүй болчихсон"

Сожүн найзынхаа сэтгэл санааг дэмжих гэж цоглогоор хэлсэнд тэрээр "үгүй" хэмээсээр суусаар байсан юм. Сожүн ч санаа алдсаар түүний сэтгэлийг яаж өргөх талаар бодон, хашлагны хажууханд зогссоор доош талбайруу харвал Тэхён тойрог хэлбэр үүсгэн, бодлогширсоор алхаж байгаа нь үзэгдэх нь тэр.

Сожүн санаа олсон бололтой цүнхээ сэгсэрсээр дотроос нь юм хайх бол Жонгүг юу хийж байгааг нь гайхсаар ширтэж байх аж.

Сожүн удалгүй хайж байснаа олсон бололтой цүнхнээсээ лонх, усны сав, хүнсний будаг зэргийг гаргаж ирлээ.

"Юу хийх гэж байгаа юм?"

"Хайрын шидэт ус"

ʟᴏᴠᴇ ᴘᴏᴛɪᴏɴ [ᴠᴋ]Where stories live. Discover now