2. Тэврээд өгсөн бол

122 15 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.







Заримдаа би олон жилийн өмнөх өөрлүүгээ буцаад очихыг чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Тэр үед би ч Мингюү Вонү хоёр ч тэр жаахан хүүхдүүд байсан юм.

Тэр үед бид ямар жаргалтай байгаа вэ? Бусдын юу гэх хамаагүй мэт аашилж хөөцөлдөн гүйгээд, ээж аавынхаа үгийг сөрөн шөнө нь нууцаар уулздаг байсан сан.

Мингюүд үргэлж өөрийг нь зоддог ээж нь үргэлж дараа болдог эмэгтэй дүү нь хамаагүй, Вонүд үргэлж хайр мэдрүүлдэггүй эцэг эх нь хамаагүй, надад үргэлж л гадаа тоглуулах дургүй байсан ээж аав хоёр маань хамаагүй.

Ай их л үгүйлэх юм даа...

-Ээжээ би өнөөдөр дахиад нөгөө номоо уншсан. Тэгээд энэ удаад арай өөр зүйлийг ойлголоо. Хайрлахад нас хамаагүй юм байна. Бусдын юу гэх нь ч хамаагүй.

Би орон дээр амьсгаадан хэвтэх ээжийнхээ хажууд очоод өнөөдөр уншсан номынхоо талаар ярьж өглөө.

Ээж минь зүрхний өвчтэй. Өнөөдөр бие нь илүү муу байсан бололтой уруул нь хөхөрсөн үзэгдэх аж.

-Тийм шүү охин минь. Чи минь ухаантай шүү. Яг зөв зүйлийг ойлгож. Маргаашнаас өөр ном эхлүүлээрэй охин минь.

Ээж минь амьсгаадсаар ингэж хэлэхэд нь би түүний хацар дээр үнсчхээд доош буутал аав дөнгөж ирсэн бололтой зангиагаа суллан ус аягалан зогсох аж.

-Аав. Ээжийн бие нь муу байх шиг байна.

Би аавдаа их л цоглогоор хэлтэл аав эргэж харав.

Аавыгаа эргээд харахад нь царайг нь хараад би золтой л орилчихсонгүй. Аав хуруугаа уруулныхаа урд барин "чшш" хэмээх аж.

Аавын баруун нүд хөхрөөд уруул нь сэтэрчихсэн үзэгдэх аж.

-Аав нь зүгээрдээ охин минь. Жаахан асуудал гараад. Энэ нүд удахгүй эдгэнэ дээ. Зүгээр. Аав нь хоолоо идчихээд ээж дээр нь орлоо. Миний охин эхлээд сургуулиа л дажгүй төгсдөг юм шүү.

Аав өнөөх ярьдаг зүйлсээ ярьсаар дээш гарж харин би хичээлээ хийхээр өрөөрүүгээ орлоо. Тийм ээ сайн төгсөх нь чухал шүү дээ.

Аав ээж хоёр маань намайг арван зургаатайдаа төрүүлсэн юм. Харин одоо би хорин нас аав ээж хоёр гучин зургаан насыг зооглож яваа билээ.

Намайг гаргахад эхэндээ их хэцүү байсан бараг л авхуулахаа шахсан ч эмээд загнуулаад төрүүлсэн.

Тэгээд өдийд би амьд мэнд байж байна даа.

Залуу хүмүүс гэдэг хэцүү шүү дээ. Эхэндээ үнэхээр хэцүү байсан байж л таарна. Намайг жаахан байхад нэг удаа хэрэлдээд салах дээрээ тулж байсныг л би сайн санадаг юм.

Бодол болоод ширээний ард суусаар байж байтал утас минь дугарлаа. Аваад хартал Мингюү залгаж байх аж.

-Байна уу? Яасан Мингюү ийм орой болсон хойно яагаад залгасан юм?

Би түүнээс санаа зовон асуусанд Мингюү сульдсан хоолойгоор

-Гараад ирээч тэгэх үү? гэх нь тэр.

Би ч гайхан цонхоор харвал бороо хүчтэй шаагиж байлаа.

Санаа зовсондоо гадуур хувцсаа өмсөөд гартал Мингюү шууд л намайг тэврээд авав.

Гайхаж балмагдсан би түүнийг зөрүүлэн тэврэх эсэхдээ эргэлзэн зогсож байтал Мингюүгийн бие үл ялиг чичирхийлэх нь тэр.

-Мингюү чи уйлаад байгаа юм уу?

-Гуйж байна. Ингээд жаахан зогсчих. Ингээд тэвэрчихвэл бүх зүйл сайхан болох юм шиг санагдаад байна.

Мингюү намайг тас тэвэрч, хүзүүнд минь шигдэн уйлах аж.

- М-Мингюү... юу болсон юм бэ? Зүгээр үү?

-Ингээд тавхан минут. Доторх бүхнээ нууж худлаа инээмсэглэхээс хангалттай залхаж байна.

Би түүний үгийг сонсчхоод гараа нуруун дээр нь аваачаад тэврэх эсэхтээ эргэлзэн зогсож байгаад зориг гарган тэврэх гэтэл тэр гэнэт надаас хөндийрөн зогсов.

Тэгснээ өөдөөс гунигтай инээмсэглэн хараад

-Гуйя ядаж чи битгий надад ингэж хөндий ханд л даа. Бусад нь- Вонү эсвэл ээж, өөр бусад хүмүүс байж болно оо. Ядаж чи л битгий... ганцхан чи л надтай битгий хөндий хүйтэн харьц гуйж байна.

Гараа сунгаад л тэврээд өгөх боломжтой байсан байхад би яагаад тэгтэл эргэлзсэн юм бол?

Тэр үед би чамайг эргэлзэлгүй тэврээд өгсөн бол, ганцхан тэврэлтээрээ хурсан гуниг бүрийг чинь үргээгээд өгсөн бол, ганцхан тэврэлтээрээ чамайг энэ дэлхийн хамгийн жаргалтай залуу болгож орхисон бол...

Одоогийн бид ямар байх байсан бол?

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now