19. Хайртай

60 5 0
                                    

-Хайртай юу гэвэл... мэдээж хайртай. Гэхдээ би түүнийг өвтгөхийг хүсэхгүй нь. Би түүнрүү ойртох бүртээ түүнийг гуниглуулдаг. Түүнийг надтай байсан цаг хугацаандаа харамсаасай, намайг хайрласандаа харамсаасай гэж хүч байна.

Жэнни надруу удтал ширтээд дараа нь гарнаас минь чангаар атгах нь сэтгэл дотор минь юу болоод байгааг мэдэх ч, юу ч хийж чадахгүй байгаадаа гэмшиж байна уу гэлтэй...

-Кэйд хонгор минь. Гэхдээ чи ингэхийг хүсэхгүй байгаа. Гүйж очоод түүнийг тэвэрмээр байгаа биздээ? Түүнд хайртайгаа хэлмээр л байгаа биздээ? Хонгор минь хиймээр байвал хий.

-Үгүй ээ үгүй. Чи ойлгохгүй Жэнни. Би ахиад Вонүг өвтгөхгүй. Ахиад түүнийг өөртөө ойртуулахгүй. Хэн хайртай хүнээ өвтгөхийг хүсэх юм.

Намайг ийн хэлэхэд Жэнни санаа алдаад дараа нь тэнгэр ширтэв.

Тэгээд ярьж эхлэх нь тэр.

-Та хоёрын сэтгэл нэгэндээ тийм хүчтэй хүрч байхад, яаж чи Вонүг орхих гээд байдаг байна аа. Миний мэдэхгүй зүйл та хоёрын дунд магадгүй байдаг л байх гэхдээ, найз минь би чамайг зөв сонголт хийгээсэй гэж хүсч байна. Чи ингээд Итали явлаа гээд яг юу өөрчлөгдөх вэ?

Би юу гэж хариулахаа мэдсэнгүй хэсэг дуугүй зогслоо. Тэгээд ам нээх гэхэд Жэнни инээмсэглээд

-Нэг удаа харж байсан юм. Хоёр жилийн өмнө байсан байх. Вонү та хоёртой би уулзахаар ирчихсэн, Мингюү болохоор эгчтэйгээ Аняан явчихсан байсан. Тэр үед гадаа нар жаргаж байсан, тэр үеийг чи камерт буулгангаа инээмсэглэж байхад Вонү чиний зургийг дараад, дарсан зургаа харчхаад тэнэг юм шиг л инээмсэглээд байсан. Тэгээд дараа нь чамруу ширтэхдээ нүд нь гялалзаад л байж билээ.

Яагаад үүнийг гэнэт ярих болсоныг мэдэхгүй ч надад зүгээр л харамсмаар санагдаж байна... тэр надруу тэгж ширтдэгийг эртхэн мэдээд эсвэл гадарласан ч болоосой.

-Тэр чамруу ширтэх бүртээ очир алмаз ширтэж байгаа юм шиг нандигнадаг Кэйди. Тэр чамтай яг л үнэт эдлэл шиг болгоомжтой харьцаж хагалчихгүйн тулд хүрдэг ч үгүй байсан. Тэр чамайг тэгж их нандигнадаг байхад Мингюү чамд хүрээ ч үгүй мөртлөө үгс бүрээрээ чамайг сэтлээд байсан нь түүнд ямар байсан бол?

Аажмаар хацар норж эхлэхэд би нулимс унагаж буйгаа мэдэв.

-Тийм ээ тийм. Би тэнэг амьтан. Тэр надтай тийм ойлгомжтой харьцдаг байхад юу ч анзаарч хараагүй би тэнэг! Түүнийг гуниглуулах шалтгаан нь би, түүнийг өвтгөдөг нэгэн ч би! Би гэж байна. Надтай өнгөрүүлсэн бүх хугацаа түүнд харамсмаар байсан бол би ахиад түүнтэй уулзахыг ч хүсэхгүй нь Жэнни. Тэр намайг хайрласандаа харамсаж байгаа бол ашгүй дээ! Тэр нь дээр. Над шиг зүгээр л нэг муу уйтгартай охиныг түүн шиг залуу хайрласан нь их юм биз.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now