12. Ухаарал, Харамсал, Харуусал

77 11 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





Хүмүүс хааяа өнгөрсөн рүү буцахыг хүсдэг.

Би ч гэсэн.

Гэхдээ тэднээс ялгаатай нь би алдаагаа засахын тулд биш, тэр үед мэдэрч байсан мэдрэмжээ ахин мэдрэхийн тулд өнгөрсөнрүү буцахыг хүсдэг байв.

Түүнийг хайрлаж эхэлсэн тэр үеийг ахин мэдрэхийг, kings of convenience ийн дууг анх удаа сонсоход мэдэрэгдсэн мэдрэмжийг ахин мэдрэх.

Чамтай хамтдаа бороон дунд гүйж байсан тэр үеийн сайхан мэдрэмжийг ахин мэдрэх гээд л... эргээд харахад зүүд шиг л бүдэгхэн үзэгдэх тэр дурсамжийн мэдрэмж бүрээ ахиад мэдрэх юмсан.

Ахиад л ахин дахин тэр шинэлэг мэдрэмжийг мэдрэхсэн...

Ухаарал үргэлж хожимддог гэдэг шиг би хэтэрхий тэнэг нэгэн гэдгээ даанч хожуу ухаарсан юм.

Ухаарсаны дараа цээжинд минь хачин хоосон харамсал мэдрэгдэх нь дэндүү бачимдмаар байлаа.

Харамсал сүүлдээ харуусал болон хувирах тэр үед хацар даган нулимс минь хяналтгүй урссаар байсан юм.

Цээжинд ямар бөглүү мэдрэмж төрж байсныг надаас өөр хүн мэдэхгүй гэдэг нь дэндүү харамсмаар.

2017 оны арван хоёрдугаар сарын гучин нэгэн он гарахаас гурван цагийн өмнө.

-За охин минь. Бие нь тэнхэрч байна уу? Вонү надад чамайг бэртсэн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь эгч нь зав гаргаж байгаад хүрээд ирлээ эгчдээ талархах хэрэгтэй шүү!

Вонүгийн ээж надад хоёр гурван савтай хоол хачирнууд бэлдэн ирсэн байх бөгөөд жигтэйхэн инээмсэглэн ээжтэй болон надтай юу ч хамаагүй хамж шимэн ярьж байлаа.

-Эгчээ та үргэлж надад сэтгэл гаргах юм. Надад яагаад яг тань шиг нас ойролцоо төрсөн эгч байж болоогүй юм бол?

-Болохгүй шүү дээ. Аав ээж чинь чамайг эрт төрүүлсэн болохоор чи л дүүгийнхээ эгч нь болно. За хоол ид. Сайн идэж байж хурдан эрүүл болно.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now