22. Нил ягаан.

103 9 1
                                    

Долоодугаар сар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Долоодугаар сар...

Нил ягаанаар өөрийгөө хучсан зуны дунд сар.

Өөр хэн ч битгий хараасай гэж шунам зуны оройн тэнгэр, зүрхнийхээ гүн рүү хийчхээд эргэж хэзээ ч гаргаагүй сэтгэлийн үгс, ганцхан минийх хэмээгээд өмчлөөд авчихсан тэр хүртэл тэдгээр нил ягаан өдрүүдэд өөрийнхөө сайхныг гайхуулан нүдэнд минь ил гарч ирдэг. Бороотой өдрүүд хүртэл нил ягаан. Зүүд юм шиг... Тэнгэр ширтээд санаа алдаж, тэгээд гагцхүү яг энэ мөчүүдийг л насан туршдаа марталгүй тархиндаа хадгалж байх юм шиг.

Түүнийг санаж бэтгэрсэн олон ч саарал, улбар, цагаан саруудын дараа тэр над дээр эргээд ирсэн юм. Санаж бэтгэрч өдрийн бодол шөнийн зүүд болж байсан тэр нэгэн чинь нэг л мэдэхэд чиний дэргэд тайван гэгч нь унтаж байх нь хэчнээн амар амгаланг дагуулдаг гээч.

-Үгүй ээ. Би ойрын хэдэн өдөр Италид байна. Тэгээд очно доо... тийм ээ тэр унтаж байна... дараа залгая аа тэр сэрэх нь.

Хажууханд Вонүгийн шивнэн ярих нь надад сонсогдож би нүдээ нухласаар хөрвөөлөө. Вонү харин хажууд минь эвтэйхэн шиг хэвтэх нь тэр. Түүний намайг ширтэж буй нь надад мэдрэгдэж, дараа нь аажмаар тэр хацрыг минь илж эхлэхэд би тэссэнгүй инээж орхилоо.

-Чи намайг сэрээчихлээ.

-Сэрүүн байсныг чинь мэдэж байна.

Тэр инээд алдан ингэж хэлээд надад гараа дэрлүүлэн хойш орны толгойг налахад би түүний цээжийг дэрлэн хэвтэв. Тэгээд энэ бүх зүйл болж буйд одоо ч итгэж ядна. Хэдхэн хоногийн өмнө түүнийг санасандаа галзуурах шахаж байсан байтал өнөөдөр би түүний энгэрт байна.

-Би өлсөөд байна.

-Босч хоол идэцгээх үү?

-Тийм ээ тэгцгээе.

Тэр босох гэж байснаа гэнэт сонин царайлж дараа нь нааш их л чухал ширтэхдээ амаа бараг л ангайх аж.
Тэгээд гэнэт ухасхийн босохдоо

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now