5. Болзоо

97 16 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






-За алив. Наадах чинь чиний болзоонд төгс тохирно.

Жэнни надад өөрийнхөө сонгож өгсөн хувцсыг их л нандигнан хараад инээмсэглэн ингэж хэлэхэд нь би түүнд талархсан гэдгээ илэрхийлэв.

-За тэгээд хөлдүүрээд байлгүй мэдрэмжтэй байж, болзоогоо сүйтгэлгүй гоё яваарай!

Жэнни надруу хараад төв царайлан ингэж хэлэхэд нь би үгүйсгэн толгой сэгсрэх аж.

-Болзоо биш шүү дээ. Бид зүгээр л хамтдаа кино үзнэ!

-Болзоо л байж таарна даа найз минь.

-Биш гээд байхад!!

Түүнтэй яг маргалдах дээрээ тулчхаад байж байтал гадаа Мингюү ирэв. Зөв цагтаа ирлээ шүү найз минь.

Би ч бушуухан л гаран түүн дээр очтол тэр надруу хий гөлрөөд зогсчих нь тэр.

-Хөөе Мингюү??

Тэр надруу нэлээн удаан ширтэж байснаа гэнэт цочих шиг болоод

-Юу. Чи их хөөрхөн байна гэх нь тэр.

Тэгээд бид хоёр явсаар кино театрын урд иртэлээ огт юу ч ярьсангүй. Яг үнэнийг хэлэхэд би үнэхээр их сандарсан.

Тэр яагаад заавал хайр дурлалтай кино сонгосон юм бол. Найзтайгаа үзэхэд тохиромжгүй биш гэж үү?

Кино эд дундаа орж яалт ч үгүй хосуудын үнсэлцдэг хэсэг гарах үед хацар минь ичсэндээ улайн Мингюү рүү харах тэрхэн мөчдөө түүнтэй харц тулгарч орхив.

Түүний нүд гялалзаж байсан. Яг л одод шиг.

Тэр ч бас надруу ширтэж байгаад гар нь аажмаар миний гарыг атгана.

Тэгээд зүрх хүчтэй цохилж эхэлсэн. Яг л бөмбөр нүдээд байгаа аятай.

Тэр үед мэдэрсэн мэдрэмж яг л зүүд зэрэглээ шиг, бодит бус санагдсан.

Тэгэхэд анх удаа би догдлол гээч хачин жаргалтай мэдрэмжийг мэдэрч үзсэн юм.

-Түрүүний киноны талаар чи юу гэж бодож байна.

Ичсэндээ удтал чимээгүй явсан надаас тэр ингэж асуухдаа гараа хүрэмнийхээ халаасанд хийх аж.

-Гол дүрийн залууг л их биширлээ. Тэр юу ч болж байсан хайртай нэгнээ хамгаалж, түүнийг хайрлаж, түүнтэй хамтдаа байсан шүү дээ. Сүүлд нь муухай зүйл хийдэг ч гэсэн тэр нь ч бас хайртай бүсгүйнхээ төлөө байсан.

Тэр миний яриаг анхааралтай сонсож, хөлөө удаанаар зөөн алхах аж.

-Аан тийм бас хоёрдогч дүрийн бүсгүй их өрөвдөлтэй юм. Тэр бүхнийг хайртай залуугийнхаа төлөө хийж ирсэн. Гэтэл хайртай залууд нь түүний сэтгэл өчүүхэн төдий ч хамаагүй. Яагаад гэвэл тэр залуу амьнаасаа илүү хайрладаг нэгэнтэй. Өрөвдмөөр юм. Түүний талаар бодох төдийд цээжинд хоосон мэдрэгдэж байна.

Хоёрдогч дүрийн бүсгүй надад их таалагдаж, хэлсэн үг бүр нь сэтгэл рүү зүүгээр хатгаж байгаа аятай л яваад орчихсон.

Уг нь би хайрыг мэдэрч үзээгүй атал юунд тэгтэл өвдсөн юм бол доо.

Мингюү миний яриаг анхааралтай сонсохдоо надаас харцаа огт салгасангүй ширтсээр л байх аж.

-Хэрвээ гэнэт чиний амьдралд гол дүрийн залуу шиг хүн гараад ирвэл ямар вэ?

Тэр энэ асуултаа их л нухацтай асууж, би ч нухацтайгаар хариулахыг хичээж байлаа.

-Сайхан байна байх. Миний төлөө бүхнээ зориулдаг нэгэн~ Сонсох төдийд гоё санагдаж байна. Хэзээ нэгэн цагт би хэн нэгэнтэй учирвал яг л тэр гол дүрийн залуу шиг нэгэн байгаасай.

Миний хариулт, түүний зөөлөн инээмсэглэл, зуны оройн зөөлөн сэвшээ салхи, түүний надруу харах энэ гялалзсан хар нүд.

Бүгд сэтгэлд таатай, тухтай, бас сэтгэл догдлом.

Түүний гар нь ахиад л миний гарнаас атгахдаа шийдэмгийгээр надруу ширтэнэ.

Тэгэхэд анх удаа би түүний гарнаас зөрүүлэн атгасан. Энэ яг л гүзээлзгэнэтэй сүү шиг чихэрлэг санагдсан.

-Болзоо их сайхан байлаа.

-Юу? Б-Болзоо.

-Тийм ээ болзоо шүү дээ мангараа.

Тэр ахиад л инээмсэглэсэн.

Тэгээд бид манай гэрийн ойролцоо байдаг усан оргилуурыг өнгөрөөд, багаасаа ордог байсан жижиг мухлагуудыг өнгөрөөд манай гэрийн үүдэнд ирэв.

-За баяртай би оръё доо.

Би гэрлүүгээ орохоор эргэхдээ яагаад ч юм түүнийг намайг дуудаасай гэж хүсээд байв.

Өөрийн мэдэлгүй л...

Миний тэнэг хүслийг сонссон уу гэлтэй тэр миний нэрийг зөөлнөөр дуудав.

-Яасан Мингюү?

-Ганцхан удаа асууя. Чамд бүхнээ зориулдаг тэр залуу хэрвээ би байвал болох уу?

Тэр мөч...

Юу гэхээ мэдэхгүй нь...

Тэр үед би яаж амьсгалдагаа, зүрхээ хэрхэн удирдахаа хүртэл мартаж орхисон юм.

Одоо бодоход би түүнээс болоод догдлоод байсан бололтой.

_________

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now