20. Амьдралын хичээл

62 6 0
                                    

Хорьдугаар хэсэг

Хайр бидэнд амьдралын хичээл заадаг.

2020 оны тавдугаар сар. Италид ирээд нийт есөн сарын хугацаа өнгөрч.

Би эндээ ирээд хөлөө олж, энгийн амьдралаараа амьдарсаар л байгаа.

Жижиг тосгон болохоор гэмт хэрэг гарах нь ховор болохоор хааяа нэг хулгайн хэрэг дээр ажиллачхаад, бусад үед нь энд байдаг кофе шопыг ажиллуулж мөнгө олно. Тэгээд бас хүүхдүүдэд хэрэгтэй номын клуб ажиллуулж байгаа. Яахав урьд нь хийж үзээгүй зүйлээ турших надад таалагдаж байна.

Амралтын өдрүүдээр би кафегаа нээчхээд номын клубынхаа хүүхдүүдийг эндээ дууддаг.

Өдрүүд минь ингэж өнгөрч байгаа. Ээж Аав хоёр жижигхэн усан үзмийн талбайтай болсон болохоор тэдэнд их таалагдаж байгаа бололтой байсан. Өдөржин л тэр талбай дээрээ өнжинө.

Энд ирээд би цоо шинэ найзуудтай болсон. Нэрийг нь Селистиас гэдэг тэр хоёр ихэр хөөрхөн хүүхэдтэй эхнэрийг нь Маргарит гэдэг. Ихрүүдийн нэгийг нь Кэйти, нөгөөг нь Кэвин гэдэг. Тэд хоёул америк хүмүүс юм билээ. Эцэг эх нь тэр хоёрыг зөвшөөрөхгүй байсан болохоор зугтаад энд ирчихсэн гэсэн. Тэднийг харах бүртээ би Вонүг бодож орхидог.

Яагаад ч юм бэ урсгал ус шиг тэр дөлгөөхөн залуу бодолд минь бууж орхино.

Тэгээд л Вонүг гэх сэтгэл минь намрын навчис хийссээр түүн дээр очино гэж найдна. Тэнэг найдлага. Хэзээ ч бүтэхгүй болохоор нь би намрын навчис шиг л гэж боддог.

Гэснээс Мингюүгийн ээж эгч дүү гурав ч бас энэ тосгонд байдаг. Тэднийх манайхаас холгүй бий. Хааяа би тэдэн дээр очиж гитар нүдэн, буу халж суудаг даа.

Би бодохгүй байхыг хичээдэг ч Вонүг өөрийн эрхгүй бодож, хааяа бүр зүүдлэнэ гээч. Ингэтлээ хайртай болсноо өөрөө ч анзаараагүй би гэдэг тэнэг юм. Бас хэзээ ч үнэнтэй нүүр тулж чаддаггүй бяцхан зүрх минь хэтэрхий хулчгар.

Хайр гээчийн амтыг мэдрэх тэр үе надад ямар гашуун санагдсан гээч. Би түүний өмнө гэмтэй мэт л байдаг болохоор гашуун санагдаа биз.

Түүнд ч бас хайр ямар шударга бус санагдаж байгаа бол гэж бодох төдийд би улам л өөрийгөө үзэн ядаж байсан.

Гэхдээ яахав. Би амьдарсаар л байна.

Өнөөдөр би өглөө босч жаахан дасгал хийж байгаад кафегаа нээхээр гарав. Гадаа бүрхэг байх агаад юу юугүй л борооших аятай үзэгдэнэ. Бүрхэг тэнгэр, би гэртээ ганцаараа, ажлаа ч эрт дуусгачихна. Тэгэхээр энэ чинь юуны дохио вэ? Би ядаж нэг өдрийг болтугай ганцаар хийцгүйрч өнгөрүүлэх нь байна шүү дээ.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now