23. Тийм өдрүүд

52 11 2
                                    

-Вонү бос оо. Ажилдаа яв л даа.

Би өглөө эртлэн босоод түүнд өглөөний цай бэлдээд дараа нь Вонүг сэрээхээр буцан унтлагын өрөөнд ирлээ. Тэр харин нойрмоглон ярвайж нэг нүдээ нээн намайг хараад дараа нь шууд л хоёр гарнаас минь татан дээрээсээ унагаж орхилоо.

-Вонүү!!

Би түүний дээр тонгочиж, түүний нэрийг дуудах ч тэр инээмсэглэн намайг тас зуурсан хэвээр байв.

-Вонү. Дахиад хоёр сар л явчихвал хоёулаа хүссэндээ хүрнэ шүү дээ. Хоцорлоо шүү дээ мм?

Би түүний хацар дээр үнсэж дараа нь ингэж хэлтэл тэр бүр томоор инээмсэглээд

-Чи л надад босох, өглөө сэрэх шалтгааныг өгөх юм даа. Үнсэе.

-Эхлээд бос.

-За даа. Үнсчихвэл яг бослоо.

-Үгүй чамайг босоод хувцсаа өмсвөл үнсүүлэе.

Намайг хэлж дуусав уу үгүй юу Вонү уруул хацрыг минь үнсээд дэггүй инээсээр босов.

-За хурдлаарай.

Бид яг одоо Солонгост байна. Тэр ажлаа дуусгахын тулд бүтэн хоёр жилийг өнгөрүүлсэн бөгөөд дахиад хоёр сар өнгөрвөл тэр бүр мөсөн энэ ажлаа орхиж болох нь. Харин намайг Вонү ажил хийх хэрэггүй зүгээр л дуртай зүйлээ хий, энд байгаа хугацаанд яг л гүнж шиг нь бай гэсэн. Гэхдээ би яаж зүгээр сууж чадах билээ дээ. Гитарын хичээл ахлах сургуулийн хүүхдүүдэд зааж байгаа. Нэг их хэцүү ажил биш. Хааяа номын клуб орж, Жэннитэй хамтдаа хааяа Галерей үзэж, кофе ууж болзоод, зарим өдөр зүгээр гэртээ суугаад ном уншиж, хааяа Гитарын сургалтаас олсон жаахан мөнгө болон Вонүгийн цалинг нийлүүлээд гэртээ шинээр нэг чимэглэл эсвэл тавилга авч тавиад. Өдрүүд ингэж л өнгөрч байгаа. Чимээгүй, тайван. Хайртай нэгэн минь миний дэргэд. Байж болох хамгийн жаргалтайгаар.

-Өнөөдөр юу хийх юм?

-Өнөөдөр гадуур жаахан алхангаа далиманд нь нэг номын клубд очиж яриа өрнүүлэхээр болсон. Тэгээд дуусгаад гэртээ л байж байна даа өнөөдөртөө.

-Өнөөдөр хамтдаа од харах уу?

Өнөөдөр тийм ээ хагассайн байж. Таг мартчихжээ.

-Тэгье. Гүзээлзгэнэ аваад хүлээж байя.

Ингээд бид чимээгүй өглөөний цайгаа уусны дараа тэр босон ажилдаа явж би харин бохир аяга тавгаа угаагаад гарахаар зэхлээ. Энд ирсэн цагаас хойш бид яг л гэрлэсэн хосууд шиг байх болсон. Миний хэзээ ч харж байгаагүй түүний зөөлөн хүүхэд шиг тал гаран ирж, хэчнээн хөөрхөн байдаг гээч. Эрх жаахан хүүхэд шиг. Миний дэргэд тэр ухаалаг царайлаг Вонүгаас жижигхэн эрх жаахан Вонү болж хувирдаг. Энэ төрхөнд нь би дэндүү гэмээр хайртай гээч.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now