4. Яг энэ удаад

107 15 1
                                    

Хааяа би өөрийгөө амьд үхдэл болчихсон байгаагаар төсөөлдөг байлаа л даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хааяа би өөрийгөө амьд үхдэл болчихсон байгаагаар төсөөлдөг байлаа л даа.

Амьд үхдэл болоод амьдарвал ядаж л юу ч мэдрэхгүй амар, нөгөө талаар би зүгээр л хүний мах идэж, өөр юунд ч санаа зоволгүй амьдарна шүү дээ.

-Өө бурхан минь залуусаа та хоёр хаана байж байгаад ирж байгаа юм бэ?

-Сохор болзоон дээр.

Утгагүй сохор болзоог дуусгаад гэрлүүгээ харьж байсан Вонү бид хоёртой Мингюү таарч ингэж асуухад нь би инээмсэглэсээр хариуллаа.

-Юу вэ залуусаа та хоёр чинь болзоонд явсан юм уу?

Илт уурлаж бас залхсан байртай Мингюүгийн хоолой уур амьсгалыг эрс хүйтрүүлж бид дэмий л нэгэн рүүгээ ширтэн зогсоно. Бид ч гэж, тэд л хоёр биенрүүгээ муухай харан зогсоно.

Уур амьсгалыг дээрдүүлэх гэсэн би тэдэн рүү инээгээд

-Залуусаа хожигдсон нь чихэр авч өгнө шүү!!

Би түрүүлээд гүйж эхэлтэл тэр хоёр хэсэг гайхан харж зогсож байгаад араас гүйсээр ирлээ. Би ч инээж тэд ч инээлдэж, хүмүүсийн дундуур сүлжилдэн гүйсээр хэдийн дасал болсон уулзвар зам дээр ирэв.

Бид жаахан байхдаа хамтдаа гүйдэг байсан тэр үесээ санагалзана. Гүйж гүйж энэ зам дээр ирээд Вонү баруун, бид хоёр зүүн талруу салан явдаг байсан.

-За Ким Мингюү чи чихэр авч өгнө шүү!

-Ямар жоохон хүүхдүүд бишдээ?

-Яадаг юм гоё л байна.

Мингюү бидэн рүү нэг муухай харчхаад замын цаана үзэгдэх дэлгүүрийг зүглэж, Вонү бид хоёр амьсгаагаа дарж ядан инээх аж.

-Жаахан байх үе санаанд орчихлоо.

-Тийм ээ. Тэр үед гоё байжээ.

Надруу харах Вонүгийн харц, дээр нь бага багаар сантиметр сантиметрээр ойртох тэр.

-Түрүүн гүйж байхдаа би бидний анхны үнсэлтийн талаар бодсон.

Түүний гэнэтийн үг, ахиад л надруу харах харцанд нь би хүлэгдээд юу ч хийж чадалгүй зогсож байтал ашгүй Мингюү ирэх нь тэр.

Чихрээ задлаад дөнгөж амандаа хийчхээд байж байтал Вонү явах болсоноо хэлээд Мингюү бид хоёр манай гэрийн зүг алхаж эхлэв.

-Өнөөдөр болзоо чинь хэр байв?

-Яг үнэндээ би хүссэндээ яваагүй юм аа. Жэнни л хүчээр чирээд аваад явчихсан. Тэгээд очсон чинь л Вонү байж байсан.

Яагаад ч юм би өөрөө ч мэдэлгүй түүнд өөрийгөө зөвөөр ойлгуулж, Вонүтай болзоогүй гэдгээ ойлгуулах гэж хичээгээд байгаагаа анзаарав.

-Аан. Тийм юм уу?

Мингюү одоо л ойлгох шиг инээгээд, би ч түүнд ойлгуулсандаа нууцхан баярлаад байлаа.

-Яг үнэндэээ түрүүн чамайг Вонүтай болзсон гэхэд чинь жаахан хардах сэтгэл төрсөн юм.

-Аан мангар амьтан.

Яагаад ч юм өөрийн эрхгүй амнаас минь урсаж орхисон үг, тэгээд бас түүний намайг төөнөх дур булаам харц.

Далай түүний нүд шиг харагддаг болов уу? Нууцлаг, гүн, бас тайван...

Амьдралдаа далайд очиж үзээгүй надад багахан төсөөлөл, адилтгал төрсөн нь түүний нүд байсан юм.

Би түүний нүдийг далайтай зүйрлэх дуртай байсан.

-Чи хэрвээ зөвшөөрөөд завтай гэвэл маргааш хоёулаа болзоонд явах уу?

Харин одоо би түүний нүдийг аймхай туулайтай зүйрлэе.

Тэр их л сандарч байгаа бололтой нүд нь ийш тийш гүйн байхыг үзэхдээ би зөөлөн инээмсэглэв.

-Маргааш орой л завтай. Хэрвээ дургүйцахгүй гэвэл орой хамтдаа кино үзэж болох юм.

Тэр миний хэлсэн үгийг сонсчхоод амандаа тийм ээ гэх шиг болоод гэрэлтсэн нүдээр надруу харан толгой дохив.

Тэгээд гараа нааш сунгахад нь би эргэлзэн байж зөрүүлээд атгав.

Одоо ахиад эргэлзэхгүй ээ.

Яг энэ удаад л түүний гарнаас тавихгүй атгах болно.

Атгасаны дараа юу болохыг мэдэхгүй ч, энэ гарыг атгасандаа, тэр болзоонд зөвшөөрсөндөө би хэзээ ч харамсахгүй.

______

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now