17. Жинхэнэ.

63 7 1
                                    

"Чамд сэтгэлээ илчилсэн юм. Энэ ердөө нэг шохоорхол биш, би чамайг аль эртнээс л хайрлаж эхэлсэн. Хэрвээ тэр үед чи намайг сонссон бол Мингюү рүү биш надруу тэмүүлэх байсан болов уу?"

Үнэхээр зүрх минь яг энэ мөчид зогсчих шиг л болж билээ. Ердөө энэ үг л намайг бодолд автуулах бүрэн чадалтай байсан юм.

Би түүнийг үгүйсгэх гэсэнгүй. Тэр намайг хайрлаж болно, гэхдээ л сэтгэлийн мухарт түүнийг алдахвий гэхээс айх айдас хурчхаад болсонгүй.

"Би түүнийг хайрлаж чадахгүй бол яах вэ?" Ийм айдас илүү давамгайлж байсан юм.

-Вонү би...

-Одоо харин илчилье. Би чамд хайртай. Чи бол энэ сансар огторгуй, галактикд дахин олдохгүй тийм л нандин нэгэн Кэйди. Энэ хайр гэхдээ их хачин юм билээ. Чамайг өөр нэгэнтэй хамт байхыг харж, сэтгэл эмтэрсэн ч би хайрлахаа зогсоож чадаагүй. Жаахан байхаас эхлээд чи миний цорын ганц нэгэн байсан. Энэ сэтгэл минь магад үүрд хэзээ ч хувирахгүй биз.

Цээж хөндүүрлэн амьсгаа давхцаж эхлэх үед би тайвшрахын тулд амьсгаагаа аваад гаргалаа.

Түүнийг хэзээ ч ийм үгс амнаасаа урсгана хэмээн төсөөлөөгүй би гэдэг хүн харин айж байлаа.

Айж байна. Түүнийг өвтгөхвий гэхээс яс хавталзам ихээр айна.

Тийм айдас дундаа тэвчиж чадаагүй би гэдэг хүн харин түүнийг улам их өвтгөх үгсийг дуржигнатал хэлж орхисон юм.

-Уучлаарай Вонү... Б-Би чадахгүй нь.

Тэгээд би утсаа тасалсан. Үүнийг хийхэд надад ердөө хоёрхон хором хэрэгтэй байлаа.

Тэр өдрөөс хойш би буцаад л уйтгартай амьдрал руугаа хөрвөж орхисон юм. Ердөө ганцхан хоногийн дотор.

Гэсэн ч би сэтгэлээ хуурсаар, үгүйсгэсээр, Вонүгүй амьдрал яг л навчисгүй модод шиг уйтгартай гэдгийг ойлгосонгүй.

Тэр өдрөөс хойш надад ахиад л Жэннигээс өөр хэн ч үлдээгүй. Жэннитэй ярилцах ч бүгдийг хэлж чадалгүй дотроо хадгалж орхино. Дотроо хадгалсан бүхэн минь бул чулуу болтлоо хүндэрч хааяа нулимс урсгана.

Ийм байдалтай явсаар зун цаг ирсэн юм. Зун ирж, би их сургуулиа амжилттай төгссөнөөр амьдрал бүр ч гунигтай боллоо.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now