16. Гэмт хэрэг.

62 9 0
                                    

Хорвоо ертөнц ердөө хоёрхон өнгөн дээр л тогтдог аж. Хар цагаан, зовлон жаргал.

Амьдралаа үргэлж цагаан замаар явуулахыг хүсэж байвал бид сонголт хийх хэрэгтэй болно.

Сонголт ердөө өглөө босоод ямар хувцас өмсөх вэ? гэдгээс эхэлдэг юм билээ.

Тэгээд хүмүүстэй харилцаад үүнтэй цаашдах харилцсаар байх уу? Ингээд зогсох хэрэгтэй юу гэдгээ сонгох хэрэгтэй болно.

-Өнөөдөр дадлага хийж байгаа газрынхан маань ууж сууцгаая гэсэн юм. Тэгээд жаахан л уучихлаа.

-Чиний хувьд жаахан, гэхдээ бусдын нүдээр ёстой их уудаг шүү дээ чи!

-Заза битгий тэгээд загнаад бай л даа.  Эхнэр болоогүй байхдаа ингэж байгаа юм чинь, аваад суувал загнуулаад балрах юм байна л даа.

-Хэн чамтай гэрлэж байдаг юм.

Амьхандаа л түүнийг тоглож байна гэж мунхаг ухаандаа бодоод дэггүй инээмсэглэн ингэж хэлтэл тэр харин шаналалтай нь аргагүй санаа алдлаа.

-Тийм л дээ. Над шиг азгүй амьтныг чи хайрлаад, тэгээд бүр гэрлэнэ гэдэг чинь тэнэг хэрэг.

Бидний яриа гэнэт л дурлалын сэдэв рүү хазайж орхисоныг би анзаарахдаа хоолой засаад сургуулиас гарахаар зөөлөн алхлаа.

-Вонү гэхдээ чи цасны баяраас өмнө ирнэ гэж надад амласан. Гэтэл одоо бараг л цас хайлах гэж байна шүү дээ.

-Амлалтандаа хүрч чадаагүйд уучлаарай. Би очмоор байсан ч аав явуулсангүй.

Би санаа алдаж, хуруу даран хүлээсэн цасны баяр бүтэлгүйтэн явахааргүй болсонд урам хугарах аж.

-Чамайг ямар их санаж байна аа.

Тэр гүнзгий амьсгал аваад ийн хэлэхэд нь би толгой дохин, цээжин дотор багтаж ядан цохилох зүрхээ чагнаж ядан алхана.

Намайг санасан гэдгийг нь мэдэхэд миний сэтгэлд үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрөх нь хачирхалтай.

Тэр намайг санаж байна гэнэ.

-Би ойрд гүзээлзгэнэ их идэж байгаа. Энэ яг л чиний хажууд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.

-Харин би ойрд шөнө их анимэ үздэг болсон. Сүүлд үзсэн "Darling in the franxx" ёстой гоё анимэ байсан. Ойрд бас өөрийнхөө сонирхдоггүй төрлийн дуунуудыг сонсож сонирхож үзсэн давгүй л юм билээ. Жэнни надад хэдэн рок хамтлаг санал болгоход би бараг л зүрхээр явчхаагүй ёстой чихэнд чийртэй. Мэдээж рок хөгжмийг таашаан сонсдог олон хүн байгаа ч гэсэн хэзээ ч миний сонирхох зүйл биш юм билээ. Өө би нээрээ саяхан нэг ном эхлүүлсэн. Мэддисон нутгийн гүүр гэдэг нэртэй. Одоо бараг л талдаа орж байгаа. Ер нь би яагаад ингэж чалчаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй нь.

Вонү миний яриаг чимээгүйхэн сонсож, дууссаны дараа өхөөрдөх шиг хөхрөөд

-Кэйди минь дээ. Тайвшир би зугтаад явчихгүй. Би чамайг тайван сонсож байна. Маргааш, нөгөөдөр, дараагийн долоо хоног тэрний дараагийн сар, дараа жил ч гэсэн би чиний дэргэдээс холдохгүй байсаар л байна.

Түүний хоолой намуухан сонстох агаад, ахиад нэг л үг хэлэх юм бол миний зүрх тэсэхгүй юм шиг санагдаж байлаа.

Зүрх цээжинд багтаж ядан цохилоход би Вонүг миний зүрхэнд гэмт хэрэг хийж байгааг мэдэв.

Зөвшөөрөлгүйгээр зүрхийг минь булгилуулах чинь гэмт хэрэг.

-Чи угаас миний дэргэд байхгүй хаачих билээ. Үргэлж миний дэргэд байсаар байна шүү дээ.

Тэр санаа алдана. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад ахиад ам нээх аж.

-Хааяа би дотроо тэнэг найдлага тээчхээд байдаг зантай. Одоо харин найдлага тээгээд хүссэнээрээ чам руу ойртвол болно биздээ?

-Юу гэсэн үг вэ?

Тэр ахиад л санаа алдлаа. Тэгээд надад хүртэл сонсогдохоор тийм тодоор

-Чи үргэлж л намайг анзаарахгүй өнгөрдөг, чиний дэргэд үргэлж байдаг хэрнээ л үл үзэгдэгч шиг харагдахгүй амьдарна гэдэг ямар хэцүүг чи мэдэх үү?

Энэ удаад зүрх үл мэдэг жаахнаар базлах шиг болов. Цээж хоосорч, амьсгал давчдаж эхлэхэд би гүнзгий амьсгаа аваад гаргалаа.

-Чамтай хамтдаа оддыг тоолсон тэр өдрийг санаж байна уу?

-Санаж байна аа. Хоёулаа их олон зүйл ярьсан. Тэгээд би тэсэлгүй чиний мөрийг дэрлээд унтчихсан.

Түүний утасны цаанаас санаа алдах нь сонсогдлоо. Санаа алдалт нь яг л төгсгөлгүй мэт санагдаж байсныг нуух юун.

Дахиад нэг санаа алдаад л тэр утсаа салгах юм шиг хачин санагдана.

Дахин нэг санаа алдалтын дараа би аль хэдийн гэртээ орж ирсэн байлаа.

-Гомдмоор юм. Чи тэгвэл хэлсэн зүйлийг минь сонсоогүй би ганцаар яриад байж ээ?

-Юу юм? Юу гэж хэлсэн юм? Нууц биш бол одоо...

Түүний гүнзгий амьсгаа аваад шийдэмгий хэлсэн үгс нь харин миний төсөөлөөгүй, магад төсөөлөх ч үгүй тийм үгс байсан юм.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now