6. Бусад хүмүүс

106 14 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.












Хааяа би бусад хүмүүст хараал идмээр хөгийн охин шиг санагддаг байсан. Байсан ч гэж. Одоог хүртэл тийм.

Бусдын нүдэнд би зүгээр л гэмгүй царайлж байгаад царайлаг залуустай найзлаж, тэдний хөрөнгийг булаах гэж байгаа тэнэг охин.

Гэхдээ бурхан минь. Тэр бодлоо төсөөллөөсөө авч хаяасай. Уур хүрмээр юм. Би тэднийг саяхныг хүртэл найзын нүдээр л хардаг байсан юм шүү. Тэрнээс биш огт хөрөнгө мөнгийг нь булаах гээгүй.

Тэд хэтэрхий өнгөцхөн дүгнэх юм. Үргэлж л харагдах байдлаар нь дүгнэх чинь тэнэг хэрэг.

- Ном ном номноос ер залхахгүй хүн юмаа чи

Вонү бид хоёр 24 цагийн дэлгүүрт хичээлээ тарчхаад орж ирээд байлаа. Хоёр ч лекцний ард гарсан би лав үнэхээр үнэхээр их өлсөж байна.

- Чи ч ном уншдаггүй хүн яаж ч мэдэх вэ дээ. Номыг нэг уншчих юм бол амтанд нь ороод бүр олон ном уншдаг болчихдог юм. Би лав энэ номыг 5дахь удаагаа уншиж байна. Нэг номоо олон унших юм бол нэг шинэ зүйл мэдэж авахаас биш төгсгөл нь өөрчлөгдөнө гэсэн горьдлого тээгээд уншдаггүй юм тэнэгээ!!

Вонү үргэлж намайг нэг тийм хэнээтэй амьтан шиг санагдуулах үг хэлээд байдагт нь сүүлрүүгээ уур хүрээд хоолойны өнгө жаахан чангарчихсан чинь хачин царайлаад чимээгүй сууж байснаа халааснаасаа чихэвч гаргаж ирээд нэгийг нь надад нөгөөг нь өөрөө зүүх нь тэр.

"Дуу сонсоцгооё. Мингюүг иртэл"  тэр ингэж хэлээд утсаа гаргаж ирэн их л нухацтай нэг зүйл хийгээд байлаа.

Сонсох дуу л хайгаад байгаа бололтой.

Тэгээд минут гаран болсны дараа чихэнд маань бид гурвын багаасаа сонсож суудаг байсан дуу явж эхлэх нь тэр.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now