15. Бээлий

68 6 1
                                    

Ертөнц ердөө зөвхөн чамаар хязгаарлагдаж, чамаар дууссан аятай санагдахыг яана...

Илүү нэгнийг хайгаад олъё гэвч огтоос олдохгүй юм шиг санагдах нь хачин.

Миний чамайг гэх хайранд хязгаар үгүй бололтойдог.

Миний чамайг гэх хайранд хязгаар үгүй бололтойдог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Өвөл...

Өвөл гээч нь миний хувьд яг л хүнд бул чулуу шиг хачин зүйл байв.

Юунд тэгтэл эмзэглэдэгийг би өөрөө ч ойлгодоггүй. Жаахан охин байхдаа цасанд үхтэл дуртай байсан мөртлөө би одоо цасыг үнэхээр үзэн яддаг.

Харин бороо...

Бороо бол өөр хэрэг, борооны дараа цайны ганц малгайтай цамцаа углаж аваад чихэвчээ зүүгээд ганцаар алхах ч дэндүү гэмээр сайхан шүү.

Борооны дараах үнэр хамгийн сэтгэл татмаар. Тэгээд нимгэн хувцаслаж гарсанаас болж ханиад хүрсэн ч тэр нь жаргалтай өвдөлт байх болно.

-Гадаа цас орж байна. Вонү наана чинь орж байна уу?

-Үгүй ээ. Одоохондоо л... өчигдөр худалч хүнд бараг өдөржин л цас орсон.

-Тийм үү? Тэгвэл их хүйтэн байгаа байх даа. Дулаан хувцаслаарай.

Би ахиад л өнөөх дуртай кафедаа орж ирчхээд судалгааны ажлаа хийнгээ Вонүтай буу халж суулаа.

Ойрын хэдэн өдрүүд ердөө ингээд өнгөрч байгаа. Би сурж, хажуугаар нь ажил хийнгээ ээж аавын ачлалт охин байхыг хичээж байгаа. Энэ хугацаанд Вонү бид хоёр илүү дотно болсон юм.

Мингюү гэдэг залуу харин миний амьдралаас ор сураггүй алга болсон, би ч түүнийг зүгээр л дурлал төдий байсан гэдгийг ухаарсан болохоор тэгээд л орхисон. Тэр нь ч амар. Хэзээ нэгэн цагт намайг хайрладаг хүнтэй учирна хэмээн хүлээж л байя.

Цаг нь болохоор хүрээд л ирнэ дээ.

Би ахин нэг удаа зогсох шинжгүй будрах цасруу хараад санаа алдав. Бээлий авч өмсөх хэрэгтэй юм байна даа.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now