7. Хайр

86 13 0
                                    

Долдугаар сар байсан санагдаж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Долдугаар сар байсан санагдаж байна. Хоёрдугаар дамжаагаа төгссөн тэр зун.

Миний уйтгарлаж, гуниглах өдрүүдийн эхлэл болсон долдугаар сар.

Хичээл хажуугаар нь найзууддаа цаг зав гаргах гэж чадлаараа хичээж байсан би арайхийн амралтаа эхлүүлж байтал Ким Мингюү гэнэт л миний өмнө надаас хавь илүү хөөрхөн найз охиноо хөтлөн зогсож байсан юм.

Хараад яагаад ч юм цээжиндээ хачин бөглүү мэдрэмж авах шиг болсон. Харамлаад байсан, зүгээр л найз маань болохоор атаархсан эсэхийг хэлж мэдэхгүй ч одоо бодоход хайртай байсан болохоор л тэгж өвдөөд байжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Түүнээс би "Би хангалтгүй байсан юм уу?" гэж хүртэл асуух шахсан.

Амьдрал минь орвонгоороо эргэсэн юм шиг хачин хоосон, бөглүү тэр мэдрэмж.

Түүний өмнөөс жигтэйхэн гуниг дүүрэн нүдээр ширтэн зогсоо надруу Мингюү итгэл дүүрэн инээмсэглэн ширтээд

-Танилц! Энэ миний найз охин Сэри.

Би юу ч дуугарсангүй.

Хоолойд минь хачин зүйл тулж ирчхээд гарах гэж яарах аж.

Хэдий би Ким Мингюүд хайртай ч гэлээ сэтгэлээ бүрэн нээгээгүй байсан болохоор ингэж харамлах нь утгагүй юм дэндүү утгагүй.

-Би түүний багын найз.

Үүнээс өөрийг түүнд хэлсэнгүй орхитол тэр надруу хачин харцаар харлаа.

-Зүгээрээ хайраа манай найз сайн мэддэггүй хүндээ нэрээ хэлдэггүй. Чамд дасаад ирэхээрээ хочоо ч нуулгүй хэлчихнэ дээ.

Мингюү цоглог гэгч нь ингэж хэлэхэд найз охин нь тайвширсан бололтой санаа алдана.

Удсан ч үгүй кафен үүдээр Вонү орж ирээд Мингюүг хараад инээмсэглэл нь сарниж орхив.

Би түүнд Мингюүг яаж мэдэрдэг гэдгээ хэлчихсэн юм. Мингюүтэй байвал бүх зүйл зүгээр юм шиг санагддагаа хэлчихсэн.

Чи Би бас ТэрWhere stories live. Discover now