Би амьдрахыг хүсч байна

292 20 1
                                    

Би үхэж байна, ийм зүйл хэзээ нэгэн цагт болох нь мэдээж хэрэг байсан юм. Хэдэн сарын турш надад өгсөн хор бүхэл биеэр минь тархаж, ясанд минь хүртэл нэвт шингэхэд би ганцаар байсан. Намайг тэврэх, тайвшруулах, уйлахад минь түших хэн ч хажууд минь байгаагүй....... Энэ бүх хугацаанд үргэлж ганцаар......

Би тэнэг амьтан байсан юм.

Хоу Рон миний нөхөр, миний хайрлах гэж, гэрлэхийн тулд тэмцсэн хүн. Эцэст нь тэр миний оршихуйг мартсан. Би түүний хүсдэг төгс эмэгтэй болохын тулд бүхнийг хийсэн. Тэр хөгжимд дуртай байсан учраас би хуруунаасаа цус гартал ёочингоор хичээллэсэн. Тэр бүжиглэх дуртай байсан учраас би хөл гараа салж унатал хичээсэн. Би түүний төлөө эмэгтэй хүний хийж болох гэх бүх л зүйлсийг хийсэн.

Миний хайрладаг зүйл бол морь унах, аавын минь надад зааж сургасан ганц  зүйл, гэвч түүний хувьд эмэгтэй хүн сүйх тэргийг илүүд үзэх хэрэгтэй гэж үздэг байсан тул би морь унахаа больсон. Би албан ёсны эхнэр болж айлд очих ёстой байсан ч түүнтэй хамт байхын тулд татвар эм болж өөрийн нэр төрөө орхисон. Түүнийг хайрлах хайр минь бүхнийг хийлгэсэн. Гэсэн хэдий ч тэр надад хэзээ ч хүрч байгаагүй, намайг тэврээгүй, хайрлаагүй.

Би миний араас авсан түүний албан ёсны эхнэрт тааруулахын тулд мөн түүнийг хайрлаж бүх амьдралаа үрсэн. Хамгийн аймшигтай нь түүний албан ёсны эхнэр миний үеэл дүү болсон юм. Миний үеэл намайг хэдэн сарын турш хайр найргүй хордуулж эцэст нь миний зүрхийг зогсоолоо.

"Далайд маш олон загас байдаг....." тэр нэг удаа ингэж хэлж байсан юм

Би бол туйлын тэнэг хүн

Загастай хамт байхын тулд далавчаа тасдаж өгсөн ч тэр хайрыг минь хэрцгийгээр хөсөр хаясан. Энэ алдаа байсан юм. Намайг хүсээгүй нэгний төлөө өөрийгөө өөрчилсөн минь, Өөрийн цусан төрөл гэж бодон итгэж байсан хүн минь урвахад би уйлж ч чадсангүй, уйлхаас ч ичмээр юм. Энэ бүгд миний сонгосон амьдрал. Энэ бол миний төгсгөл.

Харанхуй руу ширтсээр аав, ээж хоёрынхоо хорвоог орхисон өдрийг саналаа. Аав ээж хоёр минь Цинь муж руу буцах үед шуургатай таарсан юм. Тэр үед би дөнгөж 10 настай байлаа. Аав минь айлын том мөн түүний цор ганц хүүхэд би учраас өв залгамжлах өрсөлдөөнд хамгийн түрүүнд бичигдэж байсан хэрэг. Үүнээс болж аавын 3 дүү намайг асран хамгаалалтандаа авахын тулд их тэмцэлдсэн. Харин би аавынхаа хамгийн бага дүүг сонгож Хоу Ронтой уулзсан юм. 15 жилийн дараа миний энэ шийдвэр намайг үхэл рүү минь хөтөлжээ. Би эр хүний төлөө намайг хороосон үеэлийнхээ аавыг сонгосон...

"Ээжээ.....ааваа" сүүлийн амьсгалаа аваад нүдээ аньлаа

Дахиад амьдрах боломж ирвэл. Би хэзээ ч ийм сохроор цөхрөлтэй хайрыг хүсэхгүй байна. Хэзээ ч хэн нэгний төлөө өөрийгөө алдахыг хүсэхгүй байна. Би илүү хүчтэй байхыг хүсч байна. Би илүү ухаалаг байхыг хүсч байна. Би инээмсэглэмээр байна. Би инээмээр байна...

"Би амьдармаар байна..."

Би зөвхөн тайван амьдармаар байна












°°°

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now