9. Гүнж биш

103 14 1
                                    

"Ухаан муу амьтан!"

Ихэвчлэн тайван байдаг өвөө маань модон ширээ рүү гараа цохиход аягатай цай газар унан намайг цочоож орхив. Үйлчлэгчид хурдан ирж, эвдэрч сүйдсэн зүйлсийг цэвэрлэж эхэлхэд өвөө ууртай гэгч нь бослоо.

"Зэдун"

"Заа ааваа" гэж өвөөгийн хажууд байх царайлаг эр хариулав.

"Хотын даргыг яаралтай авч ир. Би түүнтэй ярилцмаар байна"

"Мэдлээ ааваа"

Нагац ах Зэдун араасаа дөрвөн хүн дагуулан явлаа.

"Вэй Лан"

"Заа өвөө" гэхэд, тэр санаанд оромгүй намуухан хоолойгоор  "Чи айсан байх хамгаалалтгүй чамайг явуулсан нь миний алдаа"

"Өвөө, өөрийгөө битгий буруутга..." Энэ болсон зүйл гэнэтийн байсан шүү дээ  "Вэй Лан гайхсан төдий... Энд дээрэмчдийг дайрч чадна гэж бодсонгүй..."

Жин мужид байхаасаа л би энэ газрыг тайван амгалан гэж боддог байсан, аймаг цэцэглэн хөгжиж байхад хүмүүс бүгд соёлтой болсон.  Гудамжинд ганц ч гуйлгачин байгаагүй нь энэ жижигхэн хот хэр сайн байгааг илтгэнэ.  Ийм тайван газар дээрэмчидтэй болсонд үнэхээр цочирдсон хэрэг.

"Чи энд дээрэмчидтэй огт таарах ёсгүй байсан юм" Өвөөгийн хоолойд ширүүн бөгөөд нухацтай өнгө тодорно.  "Ялангуяа энд Фа эдлэнд. Ли, одооноос эхлэн залуу авхайг дагалдаж явахдаа олон эрчүүдийг дагуулж яв"

"Ойлголоо эзэнтээн" гэж Ли бөхийж хариулав.

"Өвөө" Би сул дорой гүнж шиг хамгаалагдахыг хүссэнгүй.  "Үгүй"

"Вэй Лан, энэ бол ноцтой асуудал" Өвөө над руу зөөлөн харав.  "Чамайг хулгайлах шахсан. Мин ирээгүй бол чамайг хохироох байлаа, хүүхэд минь"

"Вэй Лан сул дорой харагдсан учраас намайг онилсон хэрэг" Би өвөө рүүгээ шийдэмгий харлаа.  "Өвөө, миний эргэн тойронд хамгаалагчид байвал би яаж хөгжих билээ . Вэй Лан өөрийгөө хамгаалж сурмаар байна, Өвөөгөөс гуйя"

Өвөөг минь над руу харахад харцнаас нь зөрчил илэрнэ.

"Өвөө, Вэй Лан өөрийгөө хамгаалах чиглэлээр илүү нухацтай сурна гэдгээ амлаж байна. Вэй Лан гүнж шиг хамгаалагдахыг хүсэхгүй байна. Вэй Лан бол гүнж биш"

Чимээгүй байдлыг эвдэн Мин инээх сонсдов

"Мэй-мэй, чи хүссэн ч хүсээгүй ч гүнж"

Би цочоод хажууд суугаад хөгжилтэйгээр харах хүү рүү харлаа.  Тэр намайг шоолж байгаад нь бухимдсан ч дотроо нуув.  Түүний хөмсөг нь хөгжилтэйгөөр мушилзах үед би царайны хувирлаа сайн нууж чадаагүйгээ ойлгов.

"Вэй Лан" Өвөө минь эелдэгээр намайг дуудав. "Одоохондоо чи чамайг хамгаалах хэдэн хүнтэй хамт явах хэрэгтэй... зөвхөн өөрийгөө хамгаалах хангалттай хүчтэй болох хүртэл чинь"

Би өөр юу ч хэлж чадсангүй.

"Хүүхэд минь, чи миний ач охин, чамайг миний хамгаалалтад байхад чамд ямар нэг муу зүйл тохиолдвол би яах юм бэ? Үүнийг миний өмнөөс ойлгооч Вэй Лан"

Би аргаа баран толгой дохив.

"Фа эзэнтээн"

Зэдун нагац ах буцаж ирэхэдээ албан ёсны дээлтэй хүн (хотын дарга) дагуулж ирвсэн байх нь тэр.  Хотын даргын санаа зовсон нь илт өвөөгийн маань хүйтэн аура байдал улам хурцдуулна.  Өвөө Ли-д намайг өргөө руу минь дагуулан яв гэж хэлсэн болохоор би гомдоллосонгүй.  Би Миний хажуугаар өнгөрөхдөө түүний хөгжилтэй нүдээ ирмэхийг харлаа.

Боомт руу явж Юнтай уулзах их хэцүү юм.

"Ли"

"Заа залуу авхай?"

"Намайг тулааны урлагийн ордонд аваач"

"Юу ?"  Ли зогсоод над руу гайхсан харцаар харав.

Ингэж би өөрийгөө хамгаалах, тулааны урлагт илүү их бэлтгэл хийхээр шийдсэн юм.  Хэрэв би нухацтай зүйл ярьсан гэдгээ батлахыг хүсч байгаа бол шаргуу ажиллах ёстой гэдгээ мэдэж байна. Мөн би эмэгтэй хүн учраас илүү их хичээх хэрэгтэй болно.  Би илүү хүчтэй байна гэж тангарагласан учраас бие махбодоо илүү хүчтэй болгохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Vote сайн дараарай^^

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now