12. Уурын талх

108 12 5
                                    

Өвөө, авга ах Зэдун, Мин бид хоёр Хаврын тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө л юмаа бэлдэж эхэлсэн.  Өвөө маань угаасаа эгэл даруу хүн ч гэсэн тэмцээний онцлог, ирж буй хүмүүсээс шалтгаалж биднийг зохих хэмжээний зарц, хамгаалагчидтай байлгахыг хүссэн юм.

Биднийг Вэн мужид очиход завгүй хөл хөдөлгөөн их байгааг хараад би их баяртай байлаа.  Биднийг үүдэнд байхад Ли тамга, бичиг баримтыг үзүүлж байх аж.  Юн дээр суугаад урд  минь завгүй хөл хөдөлгөөн ихтэй том зах байгааг харлаа.  Тэмцээнд оролцохоор улс орны өнцөг булан бүрээс олон хүн цугларсан тул томоохон тэмцээн болох нь мэдээж.

"Мэй-мэй, тогломоор байна уу?"

Мин ахыг мориноосоо үсрэн буухыг хараад би ч мөн адил буулаа.  Юныг зөөлхөн илж, биеэ авч явахыг хэлээд Юн-ний арай гэж  тэвчдэг байсан морь уяачдад жолоогоо өгөв.  Зөрүүд морь Мин  надаас өөр хэнийг ч суулгахгүй, бүр гар хүрэхгүй гээч тиймээс түүнийг тайван байгааг хараад сэтгэл санаа тайвширлаа.

"Мин, чи ямар нэг асуудлаас хол байгаарай" Зэдун нагац морин дээрээсээ  ийн хэлэв.  "Мэй-мэй чинь юу хүсч байна, түүнийгээ заавал аваарай"

"Би аавын хэлснийг ойлголоо" гэж Мин ах нүдээ эргэлдүүлэн хэлэв.

Би түүний гарыг түлхэхэд тэр инээв.

"Мин" Манай өвөөгийн хоолой сэрэмжлүүлгийн шинжтэй түүнийг дуудав.

"Тиймээ өвөө, би Мэй-мэйг аюулгүй байлгах болно. Тангараглаж байна"

Өвөө, нагац ах хоёр юу ч хэлж амжихаас өмнө Мин бид хоёр зугтаж гүйх зуураа инээлдэв.

Ачаалал ихтэй гудамжинд би Минтэй ойр байхаа мартсангүй.  Мин ах харин нөгөө талын гудамжнаас баахан зууш аваад надтай хуваалцав.  Мин ах надад арай илүү хувийг өгч байсан учраас би их баяртай байлаа.

"Мэй-мэй, энд хэдэн чавганы чихэр байна"

Гэнэт л өнгөрсөн үеийн дурсамж толгойд минь орж ирлээ. Тэгээд би чавганы чихэр рүү харлаа.  Намайг өмнө нь хэзээ ч Жоу гэр бүлийн харшаас гарахыг зөвшөөрөөгүй.  Гурав дугаар авга ах болон түүний эхнэр намайг хамгаалж байна гэж намайг үргэлж дотор  байлгадаг байсан.  Харин тэдний хүүхдүүд нь дураараа дургиж, хүссэнээрээ явж болно.  Хотын гадаа зугаацсан тэдний баяр хөөр бялхсан ердийн л нэг өдрийг би санаж байна.  Өнгөрснөө дурсахыг хүсээгүй болохоор хурдхан шиг Мин ахын араас дагалаа.

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now