11. Хаврын тэмцээн

111 13 4
                                    

Он жилүүд урсаж өнгөрсөөр... Надад өөрчлөлт гарсан болов уу...

2 жил өнгөрч, би амьдралынхаа шинэ хэвшилд нэг мөсөн дасжээ. Сургууль руугаа явахын өмнөх бэлтгэл. Сургуульд явах шаардлагагүй өдрүүдэд би боомт дээр ажиллах юм уу эсвэл харшид үлдэж бие хамгаалахад сурах эсвэл ном уншина. Өдөр бүр завгүй, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байлаа. Шөнө бүр би тайван унтаж чаддаг болсон. Урьд нь би шөнө бүр уйлж эсвэл хар дарсан зүүднээсээ болж сэрдэг байлаа. Эдгээр өдрүүдэд айдас, уйтгар гуниг намайг тамлан зовоож сүнсийг минь бооно.

"Мэй-мэй, хангалттай хангалттай"

Би Мин ахтай тулааны бэлтгэл хийж байгаад бодолд автсан минь энэ байлаа. Том хүү байж миний цохилт, өшиглөлтөөс өөрийгөө хамгаалж байсныг би анзаарсангүй. Би тэр даруй ухарч, харин тэр хөхөрсөн гараа үрнэ. Би хяналтаа алдсандаа бага зэрэг буруутай мэт санагдлаа.

"Хэрвээ чи зөв хамгаалахгүй бол Мэи чинь чамайг давах болно"

Өвөөг тулааны ордонд ороход нь би бөхийж мэндлэв.

"Өвөө, Мэй-мэй намайг дээрэлхэж байна" гэж Мин бантан над руу хуруугаараа заалаа.

Тэгээд намайг хараад нударгаараа амаа дарж инээв. Миний ахмад үеэл жоохон хүүхэд шиг байх юм.

"Вэй Лан чамайг дээрэлхсэн ч чи үүнийг хүртэх ёстой"

"Өвөө!" Мин ах хацраа илэх зуураа улам базлав. "Та яаж чадаж байна аа?"

Өвөө түүнийг үл тоомсорлон над руу зөөлөн инээмсэглэв.

"Вэй Лан, чи хэцүү хүүхэд сургасан байна. Өвөөтэйгээ өглөөний цайгаа уу"

"Ойлголоо өвөө" гээд араас нь дагаад явлаа.

"Би яах болж байна вэ?" Мин ууртай байв.

"Яахав чи ч гэсэн ирж болно" Тэдний өвөө хайхрамжгүй хэлэв.

Мин ахын нүүрэнд баясал дүүрч дагахад би аяархан инээв. Тэр над руу хэлээ гаргахад би инээхээсээ болж амаа хурдхан таглав.

Төв танхимд өглөөний цайгаа уусны дараа би өвөөдөө цай бэлдэв. Сүүлийн 2 жил хоол идсэний дараа би бүгдэд нь цай бэлддэг болсон. Шинэхэн гэр бүлээ миний хийсэн аягатай цайг ууж идэхийг харж, үйлчилж байгаа нь миний хувьд тайтгарлын эх үүсвэр болоод удаж байна.

Ээжийнхээ хаш чулуун цайны хэрэгслээр цай чанаад зогсож байтал гэрийнхэн тэр чигтээ намайг харж байгааг анзаарсангүй. Цайгаа ууж дуусаад л би тэр чигтээ ширтэж байгааг ойлгосон юм.

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now