13. Алт мөнгөний оронд

107 13 3
                                    

Хүүхдийн хажууд сууж байтал тэр сэргэж байлаа.  Үйлчлэгч бид 2 түүнийг цэвэрлэж, хувцасласны дараа оточ ирж охины шархыг эмчилсэн юм.  Охиныг анхааралтай ажиглаж байхдаа би түүнийг орчинд хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг анзаарав.  Харин би түүний хоосон, хувиралгүй царайг олж харав.  Охин үйлчлэгч нарын асуултад хариулахгүй байх агаад би бүгдийг нь яв гэж хэллээ.  Ганцаараа үлдээд би түүн дээр очихоосоо өмнө тавагтай жигнэмэг авахаар ширээ рүү явлаа.

"Намайг Фа Вэй Лан гэдэг" би түүний хажууд очин орны ирмэг дээр суув.  "Чиний нэр хэн бэ?"

Хоосон нүд, чимээгүйхэн намайг ширтэнэ.

"Чи өлсөж байна уу?"  Би тавагнаас жигнэмэг аваад ам руу нь ойртуулав.  "Ид"

Дахин хэлэхэд тэр хариу хэлсэнгүй над руу чимээгүйхэн ширтсээр л.  Би чимээгүйхэн жигнэмэгийг түүний ам руу ойртуулан хариу өгөхийг нь хүлээв.  Хэдэн минут өнгөрсний дараа гар минь чилж байсан ч жигнэмэгийг түүний ам руу ойртуулсан хэвээр л суув.

"Надад чиний өрөвдөх сэтгэл хэрэггүй" Охины хоолой намуухан боловч тод сонсогдов.

Би юу ч хэлэлгүй түүнийг идэхийг хүлээсээр л байлаа.  Тэр жигнэмэгийг авахад би сая л нэг санаа амарлаа.

"Чи гэр бүлтэй юу? Чамд очих газар байна уу?"

Тэр хоёр асуултанд "үгүй" гэж толгой сэгсэрлээ.

"Чи манай гэр бүлтэй хамт явмаар байна уу?"

"Надад чиний өрөвдөх сэтгэл хэрэггүй" гэж тэр давтан хэлэв.

"Энэ бол өрөвдмөөр зүйл биш, энэ бол боломж. Чи хоол хүнс, байрны төлөө ажиллах хэрэгтэй болно" гэж би зөөлөн хоолойгоор, хатуухан хэлэв.  "Бусдын адил ..."

Тэр гартаа байгаа хагас идсэн жигнэмэг рүү харав.

"Нэг л өдөр чи хангалттай орлоготой болж хүссэн газраа чөлөөтэй явах боломжтой болно"

"Чи яагаад үүнийг танихгүй хүнд санал болгох болов?"

Тэр эцэст нь эргэж хараад над руу харахад би түүнийг ажиглав.  Түүний царай төрхөөс эхлээд ярианаас нь харахад тэр жирийн нэг орон гэргүй хүүхэд биш гэдэг нь илт.  Тэр боловсролтой байсан нь түүний түүхийг улам илүү сонирхоход хүргэж байлаа.

"Чиний хулгайлахаар сонгосон зүйлийн улмаас"

Би түүнд хариулж байхад түүний нүдэнд гайхшрал тодров.

"Чи зоос, мөнгөний оронд уурын талх хулгайлсан"

Би тавагтай жигнэмэгийг түүний хажууд тавиад орны дэргэдээс бослоо.

“Сайхан амраарай... Манай гэр бүл энд долоо хоног байна. Нэгэнт шийдсэн бол бидэнтэй хамт явж болно шүү.  Би өвөөгөөс зөвшөөрөл хүсэх болно."

Би хаалга руу алхлаа.

"Синьи"

Би түүний сулхан хэлэхийг сонсоод зогслоо.

"Синьи" гэж би эргэж хараад инээмсэглэхээсээ өмнө давтан хэлэв.  "Сайхан нэр байна"

Тэр үед л би түүний сулхан инээмсэглэлийг харсан юм.

"Би үлдэж чадахгүй"

Эдгээр үгс намайг гуниглуулж байсан ч ямар нэгэн байдлаар би түүнийг уяхыг хүссэнгүй.  Тэр хэнээс ч тусламж хүсээгүй шүү дээ.

"Тэгвэл энийг ав..." гээд жижиг зоосны цүнхээ гаргаж ирлээ

Надад байгаа хэдэн мөнгө, алттай цүнх.

Тэр над руу уурласан харцаар харав.

"Өрөвдөх сэтгэлийн оронд үүнийг зээл гэж бодоорой" гэж би анхааралтай хэлэв.  "Нэг л өдөр чи надад буцааж өгч болно"

Түүнийг өөр юм хэлэхгүйг мэдээд жижиг цүнхийг ширээн дээр тавив.

"Синьи... Хэзээ нэгэн цагт бид дахин уулзана гэж найдаж байна"

Дараагийн удаа Синьи-г харвал тэр надад инээмсэглэлээ дахин харуулах байх гэж найдаж өрөөнөөс гарч явлаа.











°°°


Scarlett

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now