2. Шинэ гэр бүлийн нэр

127 14 1
                                    

Өвөөтэй явах өдөр би  хэдэн багц хувцас, аавын бизнесийн сонин, ээжийн дуртай болор ногоон хаш цайны савыг бэлдсэн юм.  Харин харшийн бусад бүх зүйлийг Жоу гэр бүлд үлдээлээ. Миний мэдэхийн авга ах нар өмчтэй болохын төлөө тэмцэх учраас гэр бүлийн маргаан дунд орохоосоо өмнө явсан минь энэ

"Ли бол гэр бүлийн ахлах үйлчлэгч Фа харшид ямар нэгэн зүйл хэрэгтэй бол түүнд мэдэгдээрэй"

Өвөөгийн өөдөөс харж суух эгэл бор дээлтэй, эелдэг төрхтэй өвгөн рүү эелдгээр толгойгоо бөхийлгөлөө. Хариуд нь Ли ч мөн адил толгойгоо бөхийлгөөд тэрэгний хөшгийг өргөв.

"Өвөө, надад санаа зоволтгүй дээ"

Надад нэг их юм байхгүй байсан болохоор өвөө санаа зовж байв.  Гэхдээ өөр ямар ч зүйлийг, ялангуяа надад хамааралгүй зүйлийг авах нь миний хувьд алдаа болох болно.  Тэд миний аав, ээжийнх, хамгийн чухал нь Жоугийн гэр бүлд харьяалагддаг.  Би Жоу овогтой байхаа больсон ч Фа овогтой хүн гэсэн үг биш.  Би ховорхон харьцдаг өвөөгийнхөө үгэнд орохгүй ичгүүргүй загнаж чадахгүй.  Би энэ эрхээ аль эрт алдчихсан.  Одоо миний хийж чадах зүйл бол түүнд ямар ч асуудал үүсгэхгүй байх.

"Вэй Лан"

Би жижигхэн цүнхээ тэврэн бодолд автаж байтал өвөө намайг дуудав.

"Заа өвөө"

Би дээш хараад түүнийг ямар царайлаг хүн болохыг харлаа. Ээж бид хоёр түүний цайвар бор нүдийг өвлөж авсан бололтой.

"Чи яагаад Жоу гэр бүлээс гарахыг хүссэн юм? Удам угсаагаа орхих нь тийм ч сайн зүйл биш..."

Тэр надад санаа нь зовж байгаа бололтой. Өмнө нь би түүнтэй уулзахаас татгалздаг байсан учраас миний хүсэлт түүнийг гайхшруулсан гэдгийг мэдэж байлаа. Ямартай ч тэр үеийн өөрийнхөө өөдгүй  зангаас ичиж байна.

"Уучлаарай өвөө. Би таны овгийг зөвшөөрөлгүй авсан нь миний  их зантай байсных. Би одооноос эхлэн бусдын өмнө болгоомжтой байх болно"

"Охин минь" Тэр аяархан санаа алдлаа.  "Чи буруу ойлгочихлоо. Миний овгийг авсанд чинь би харамсахгүй байна, гэхдээ чи аавынхаа овгийг, төрсөн овгоо үл тоомсорлож болохгүй"

"Аав минь бухимдахгүй" Би итгэлтэй байна.  "Аав минь үргэлж ээжийн нэрийг хайрладаг байсан Фа Су Лан ..."

Яагаад ч юм миний хэлсэн зүйл өвөөг инээлгэв.

"Фа Вэй Лан"

Өвөө миний нэрийг хэлээд аяархан инээв.  Түүний инээмсэглэлийг харахад би хүлээн зөвшөөрөгдөх шиг боллоо.












°°°

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now