3. Шинэ амьдрал

142 12 1
                                    

Жин мужийн хөндийд очих хүртэл 3 долоо хоног гаруй хугацаа өнгөрлөө. Бид сүйх тэргэнд олон хоног явж, дараа нь Фа боомтод хүрэхээсээ өмнө далайд том хөлөг онгоцонд бараг 2 долоо хоног явсан.

Уулын захад ирэхэд далайн дэргэдэх асар том Фа харш үнэхээр гайхалтай харагдаж байв. Жин муж дахь Фа Хэ Лоны нийгмийн хүрээлэл дэх байр суурь тийм ч бага биш гэдгийг би тэр даруй ойлгов. Хаа сайгүй харуулууд, олон арван үйлчлэгч, шивэгчид байх аж. Ээж аавыгаа хааны гэр бүлтэй ойр дотно харилцаатай гэж нэгэнтээ дурссан ч би жоохон, гэнэн байсан болохоор энэ юу гэсэн үг болохыг бүрэн ойлгодоггүй байжээ. Харин одоо Фа эдлэнг хараад би ойлголоо.

"Ли, залуу авхайг Орчид өргөө рүү аваач. Вэй Лан зохих зарц нартай байгаа эсэхийг шалгаарай"

"Ойлголоо, эзээн" гэж Ли бөхийв.

"Вэй Лан, энэ хэдэн долоо хоног чиний хувьд их ядарсан байна. Сайн амраад аваарай"

Хачирхалтай өндөр, том хана өнгөрөн Ли-г чимээгүйхэн дагаж явахаасаа өмнө би өвөөдөө талархснаа илэрхийллээ. Маш өндөр ханатай, бусад нь богино ханатай газрууд ч байна. Хэдийгээр хачирхалтай байсан ч хэвийн хэвээр байна.

"Харшийн байрлалаас шалтгаалан хэд хэдэн булангуудад хадан цохио байдаг. Хана нь аюулгүй байдлын үүднээс хийгдсэн байдаг юм. Залуу авхай, Фа харшид хэдэн сар амьдарсны дараа та үүнийг ойлгох болно"

Ли хааяа хааяа зогсоод харшийн онцлох газруудыг тайлбарлаж харин би толгой дохин үргэлжлүүлэн сонсоно.

"Энэ бол Орчид өргөө, одоо залуу авхай таных"

Би цахирмаа цэцгийн нарийн сийлбэр бүхий гоёмсог модон давхар хаалганы дэргэд зогслоо. Ли хаалгыг онгойлгоход цахирмаа цэцгийн анхилуун үнэр үнэртэв. Дотор нь жижигхэн сайхан цэцэрлэг хүртэл байв. Цэцэрлэгийн голд 4 жижиг сандал бүхий цагаан чулуун жижиг ширээ байх аж. Цэцэрлэгийн яг ард жижигхэн боловч үзэсгэлэнтэй байшин. Дахин хэлэхэд хаалга, модон хүрээ бүр цахирмаа цэцгийн янз бүрийн нарийн сийлбэртэй байлаа.

"Ээжийн амьдардаг өргөө"

Би энэ өргөөнд ээж амьдардаг байсныг хэлэхэд Ли гайхан толгой дохив.

"Залуу авхай, хоол идэж амрахын өмнө би хэдэн шивэгчинд усанд орох ус авчирч өгөхийг захия"

"Баярлалаа Ли... өвөөд бас талархаж байгааг минь дамжуулаарай"

Ли түүнд өргөөнөөс гарахын өмнө бөхийж, араас нь хаалгыг хаалаа. Би ганцаараа цэцэрлэгт зогсоод тохижилт сайтай талбайг судалж гарлаа. Ээжийг өвөө маш их хайрладаг нь ойлгомжтой. Түүнийг тэнгэрт хальсны дараа ч өвөө охиндоо гэрт нь үргэлж байртай байх болно гэдгийг ойлгуулах мэт бүх зүйлийг эмх цэгцтэй байлгасаар л байж. Энэ бүхэн миний сэтгэлийг хөдөлгөв.

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now