15. Байт харваа

89 13 0
                                    

Би ойрын хэдэн өдөр Бай Сун болон түүний харемаас зайлсхийж чадсан ч гэсэн тэмцээний эхний өдөр би тэдгээр хүмүүсээс зайлсхийж чадсангүй. Намайг байт харвааны талбай руу ороход хүмүүс Юныг аль хэдийн анзаарч эхэлсэн байлаа. Цагаан морь ховор мөн дээрээс нь эдгээр ховор адууг зөвхөн Бай гэр бүл үржүүлдэг гэдгийг бүгд л мэднэ. Бай гэр бүл алдар цуутай цагаан морио зарах тохиолдол ховор бөгөөд зарах бол үргэлж маш өндөр үнээр зардаг. Тиймээс хүмүүс Юныг хараад Бай овгийн бус залуу охин хэрхэн ховор үйлдвэрийн адуутай болсон тухай олон олон таамаг гаргана.

"Сохор морь юугаараа сайхан байдаг юм бэ?" Бай Шиао Сюэ над руу ёжтой инээв. "Хмф, танайх Бай овгийн хэрэгцээгүй болсон морийг л авч чадсан байх"

Тэр зориудаар талбай дээр байгаа хүмүүст сонсогдохоор чанга хэлсэн нь энэ байлаа. Хэдий би инээх дургүй байсан ч Юн догдолж байгааг мэдэрсэн тул би бөхийж хүзүүн дээр нь алгадав.

"Чи миний хоолойг сонсоход л хангалттай Юн" гэж би морины хүзүүг илбэв. "Зөвхөн миний хоолой..."

Юн ухаантай морь болохоор намайг сонсоод шууд л тайвшрав. Охин болон түүний бүлэглэлийг үл тоомсорлон би түүнийг сонсоогүй юм шиг дүр үзүүлэв. Намайг хариу өгөхгүй байхыг хараад Бай Шиао Сюэ найзуудтайгаа бардам инээмсэглэн цааш явлаа.

"Мэй-мэй! Өөрийнхөө чадах бүхнээ хий!"

Мин ахын хөгжилтэй цоглог хоолойг алсаас сонсоод би аяархан инээмсэглэв. Намайг дэмждэг гэр бүл байгаад баярлаж Юнийг унасаар тэмцээний талбай руу явлаа. Байт харвааны тэмцээн 3 үе шаттай явагдах бөгөөд эхний үед холын зайн харвалт байлаа. Хоёр дахь тойрог нь хөдөлгөөнт байг онох ёстой бөгөөд гурав дахь нь эхний 2 тойргийн шилдэг арван мэргэн харваачид оролцоно. Хоёр дахь тойрогтой адил зарчмаар гурав дахь тойрог үргэлжлэх болно. Арван өрсөлдөгчөөс аль нь харваж, хамгийн олон байг оносон нь ялах болно.

Нэгэнт миний нэр эхний тойрогт багтсан учир би мөрнөөсөө нум сумаа мултлан авав. Нум сумаа бай руугаа онилоход олны дуу тасарч эхлэв. Юн хөдөлгөөнгүй болсон нь олныг гайхширлыг төрүүлжээ. Морь бүр чимээ шуугиан, чанга чимээнээр хөдөлдөг ч Юн эзэн нь өөрийг нь ийм байхыг шаарддагийг мэдсэн мэт хөдөлгөөнгүй зогсоно. Долоон удаа сум тавьсны дараа би хоёрдугаар тойрогт шалгарлаа.

Хоёр дахь шатанд өрсөлдөгч бүр талбайн өнцөг булан бүрт дөрвөн хүнтэй хамт зогсох бөгөөд дуу гарч сануулга өгсний дараа дөрвөн залуу ээлжлэн нимгэн модон банзыг агаарт шиднэ. Зорилго нь аль болох олон модон банз цохих явдал юм. Өрсөлдөгч бүрийг ажиглаж байхдаа би дараагийн шатанд орохын тулд дор хаяж 8 банз онох ёстой гэдгээ мэдэж авлаа. Оролцогчид дунджаар 6 банз онож байсан ч 7 онож чадсан цөөхөн хэдэн хүн л байна, одоохондоо ердөө 2 хүн л 8 онож чадсан. Миний ээлж болоход би Юнтэй хамт талбайн төв рүү давхин орлоо.

Намайг нум сумандаа гараа сунгахад Юн яг таг зогслоо. Найман шидэлтийн дараа би бүх найман банзыг онож эцсийн шатанд шалгарч чадсан юм.

"Баярлалаа Юн" гэж би Юнийн хүзүүг алгадаад торгон дэлийг нь зөөлөн үрж магтлаа.

"Одоохондоо битгий аз жаргалтай бай" Бай Шиао Сюэ мөн л сүүлийн шатанд шалгарч, миний хажууд инээж ирээд "Энэ тэнэг морь зүгээр л яаж зогсохоо мэддэг хэрэг, сүүлийн шат хүртэл хүлээ"

Охин хүссэнээрээ ирж солиорчихоод явахад би аяархан санаа алдлаа. Морь нь хүртэл түүн шиг ихэмсэгээр унгас алдан цааш давхиж явав. Юныг түүний тухай хэлсэн үгэнд сэтгэл хангалуун бус байгааг мэдээд би дахиад л хүзүүн дээр нь алгадах хэрэгтэй болсон юм.

Удалгүй сүүлийн арван өрсөлдөгч том нээлттэй талбайд гарч ирэв. Талбайн аль ч хэсэгт онох боломжтой нийт 7 ширхэг банз гарна. Энэ нь бид бүгдээрээ байнга хөдлөх хэрэгтэй гэсэн үг юм. Хэн хамгийн их банз унасан нь ялна. Тиймээс эхлэх дуудлага эхлэхэд бүгд морьтойгоо давхив. Үзэж байсан хүмүүс бүр инээж байсан ч гэнэтийн морьдын гүйлтэнд цочирдоно. Гэвч Юн давхиж эхлэхэд тэдний инээд зогсов. Салхи шиг хурдан Юн, цагаан дэл нь наран дор сувд адил гялалзана.

Нүүрэндээ инээмсэглэл тодруулан, эхний банзыг гаргах үед нум сумандаа гараа сунгав. Юны хурд болон бидний одоогийн байрлалаас би эхний банзыг онож чадна. Хоёр дахь банзыг гармагц Юн эргэж хараад шууд тэр газар руу явав. Хэдий Юн хараагүй ч түүний мэдрэхүй нь маш гайхалтай. Түүний сонсгол, үнэрлэх мэдрэмж, зөн совин, оюун ухаан нь түүний харааг нөхдөг юм.

Би ажилчид гайхширсаныг нь ч анзааралгүй инээж хөгжилдөж байсан юм. Дөрөв дэх удаагаа банз гарсны дараа Юн аль хэдийн байрандаа орсон бөгөөд би тэнгэрт нисэх банзны талаас илүүг нь онов. Сүүлийн банз гарахад Юн намайг банзыг шидэх гэж байгаа хүн дээр авчрав. Тэр гэнэт морьтон ирсэн цочирдон банзаа дээш шидчихэв. Би түүнийг харахаасаа өмнө агаарт нилээн хол зайд хүрэх хүртэл хүлээлээ. Тэгээд би байгаа харваж дуусаад нөгөө өрсөлдөгчид рүүгээ харахад тэд над руу амаа ангайлган ширтэж байв. Би өөрөө ч мэдэлгүй эцсийн шатанд бүрэн давамгайлсан маань энэ байлаа.

"Маш сайн! Маш сайн!"

Тэмцээн хариуцсан харвааны мастер Юн бид хоёрыг хараад инээгээд талбай дээр гарч ирэв.

"Фа Вэй Лан авхай ялалт байгууллаа"

Цугларсан хүмүүсийн дунд ч гэсэн би Мин ахын инээхийг сонссон юмдаг.










Scarlett

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now