20. Миний Мэй Мэй

136 15 2
                                    

Ойн сүүдэрт хөнгөн хуягтай дөрвөн хүн байх бөгөөд бүгд л  сэлэм эсвэл нуруундаа нум сум үүрсэн байв.  Сүүдэрт огт хөдөлгөөнгүй зогсох гайхамшигтай морьд болон, голд нь алтлаг, хар хөх, хар, хар ногоон өнгийн дээл өмссөн 4 гоёмсог хувцастай залуус зогсоно.

"Биднийг миний Мэи бараг барьж авах дөхлөө" гэж хар хөх өнгийн хувцас өмссөн залуу Фа Мин ийн хэлэв.

Фа Мин тайвширан инээмсэглэсээр Вэй Лан задгай талбайгаас давхин алга болохыг харав.

"Танай Мэй-Мэй үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэж алтлаг хувцастай залуу инээмсэглэн хэлэв.  

"Чи биднийг түүнтэй танилцуулах ёстой шүү дээ, Мин"

"Мэй-мэй танихгүй хүнд дургүй." гэж Мин хариулав.  "Тэгээд ч би чамд Мэй-Мэй-ийгээ танилцуулахгүй"

"Би чамд гомдсон за Фа Мин, биднийг найзууд гэж бодсон юмсан"

"Найзууд уу үгүй юу" Мин инээв.  "Миний Мэй-Мэй-г хэлэх боломжгүй"

"Ийм гоо сайхныг нуух нь үнэхээр ичмээр юм"

"Миний Мэй-Мэйтэй битгий хутгалдаарай" гэж Мин муухай харав.

Эрэгтэйчүүд гараа өргөөд инээж байсан нь бууж өгсний шинж аж.

"Үнэхээр, Мэй-Мэй үнэхээр том болсон"

Тэд Вэй Ланыг Юны нуруун дээр суун толгод дээрээс үсэрч байхыг харсан, тэр дүр зургийг хараад Мин инээв.  Зэрлэг, эрх чөлөөтэй Вэй Лан нүдээ аниад гараа тэнгэр өөд өргөв.  Хэсэг хүмүүс хамаг юмаа хурдан намсгаж, сүүдэрт нуугдаж, гэнэт гарч ирсэн залуу охиныг ажиглахад түүний инээд ой даяар цуурайтан сонсогдов.

Тэд түүнийг үхсэн үнэг рүү явахыг харлаа.  Тэд түүнийг тэнгэрт шонхор шувууд руу харваж байхыг харсан.  Тэд түүнийг эргэлзэлгүйгээр шонхорыг гайхалтайгаар хөнөөж байхыг нь ч харсан.  Вэй Лан мориноосоо үсрэн буухад тэд түүнийг хол байлгахыг хүснэ.  Тэд түүний инээмсэглэн, нялх үнэгтэй түүнийг ойлгосон мэт ярилцахыг харна.

Фа Вэй Лан өхөөрдөм, дур булаам, үзэсгэлэнтэй байх аж.  Тэдний нэг нь санамсаргүй мөчир дээр гишгэхэд Мин түүн рүү ширүүн харц шидэв.  Ингэснээр хэт мэдрэмтгий Юн хурдан шиг л тэднийг анзаарч орхив. Хүчирхэг морь холоос ч гэсэн ямар нэг зүйлийг мэдэрч байгаа нь энэ ажээ. Вэй Ланы хурц нүд тэднийг ширтэхэд бүгд хөшиж орхив. Мин-ийг амьсгаагаа даран зогсоход духны хөлс нь бороо мэт л цутгах аж, гэтэл Вэй Лан тэдний зүг урагш алхав.  Тэднийг Фа гэр бүлийн хамгаалагч ирж аварсанд талархаж байлаа. 

Мин дурсамжаа санан аяархан санаа алдаад Вэй Лан түүнийг болон түүний агнуурын бүлгийг олж мэдэхээс өмнө явсанд талархаж байв.  Вэй Лан бол түүний нандин бяцхан үеэл билээ.  Тэд олон жилийн өмнө уулзсанаас хойш тэр үргэлж түүнийг төрсөн дүүгээ гэж боддог.  Өвөө нь түүний үеэлийг ямар их биширдэгийг тэр бусдаас илүү мэдэж байгаа.  Мин өөр эрчүүдийг хайхрамжгүй байдлаар зөв цагаа тохируулалгүйгээр түүнд танилцуулбал муу зүйл болох болно.  Өвөө нь загнана, аав нь зодно.  Мин ахин нэг санаа алдаад эргэж хараад хар хувцастай залуу чимээгүй зогсож байхыг анзаарав.  Хар хувцастай залуу хүйтэн хөндий зангаараа алдартай нэгэн тул Мин түүнийг Вэй Ланы явсан зүг рүү харсаар байгааг хараад гайхширав.  Мин-ийг өөр зүйл бодож амжихаас өмнө хар хувцастай хүн аль хэдийн холдон одож, ойн сүүдэрт илүү гүн уусан оров.

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now