14. Хүсээгүй асуудлууд

113 16 1
                                    

Хаврын тэмцээний эхний өдөр Мин ах бид хоёр өвөө, авга ах Зэдун хоёрыг дагаж, өвөөгийн найз нөхөд, бизнесийн танилуудтай уулзсан. Би байт харваа, будгийн төрөлд өрсөлдөж байгаа учраас гурав болон тав дахь өдөр тэр тэмцээнүүд эхлэх хүртэл хүлээх хэрэгтэй болсон юм. Харин Мин ахын тэмцээн хоёр болон зургаа дахь өдөр хүртэл эхлэхгүй.

Өвөөгийн араас явж байхдаа би гэнэт гурав дахь болон том авга ахыгаа сүүдрэвчний доор сууж байхыг олж харав. Мөн хэд хэдэн үеэл дүүгийнхээ ан агнуурын тэмцээнд бэлдэж байгаа харагдлаа. Гурав дахь авга ах маань намайг анзаараад миний оршихуйг үл тоомсорлон толгойгоо эргүүлэхээс өмнө би түүний нүд хурц гэгч нь гэрэлтэхийг анзаарсан юм. Түүний жинхэнэ мөн чанар нь анх харахад л хүйтэн хөндий санагдсан юс. Түүгээр ч барахгүй том авга ах, үеэл ах нар маань над руу нэг л дургүйцсэн харцаар харцгааж байна. Би тэдэнд буруу зүйл хийсэн юм шиг л.

"Юу вэ? Тэр хүмүүс хэн бэ?"

Мин ах миний хажууд ирээд алсаас над руу хялалзах хүмүүсийг анзаарч харав.

"Тэд Жоу овгийнх..." "Жоу?"

Мин ах миний өмнөх овог Жоу гэдгийг сайн мэднэ. Мөн намайг өвөөг дагахын тулд аавынхаа овгоос татгалзсаныг ч мэднэ. Энэ тийм ч нууц биш. Жин мужийн олон хүмүүс энэ талаар мэддэг. Өвөө маань миний гарал үүслийг хэзээ ч нуудаггүй. Тэр хэзээ ч хэн нэгний гарал үүслийг анхаарч үздэггүй. Хамгийн чухал зүйл бол тухайн хүний зан чанар.

"Ээхх..." Мин ах санаа алдан хэлэв. "Магадгүй би ан агнуурын тэмцээнд оролцох ёстой байсан байх"

Би аяархан инээгээд түүний гарыг цохив

"Чи туулай агнах дургүй. Тэгээд ч тэд таныг сорих сорилт болохгүй Мин ахаа"

"Хэн намайг туулай агнана гэж хэлсэн юм" Тэр над руу хөгжилтэй, зальтай гэгч нь инээмсэглэв.

Ан агнуурын том талбай руу эргэж харахын өмнө би дахин зөөлөн инээв. Талбайн эргэн тойронд том том майхан барьсан байх агаад майхан бүрийн орой дээр гэр бүлийн сүлд туг намирч байх ажээ.

"Лан-Лан!"

Миний царай шууд барайхыг хараад Мин ах хажууд минь инээж байхад миний царай шууд л хөшиж орхив. Энэ хоолой бол Бай Суных гэдгийг би сонсоод л мэдлээ. Өсвөр насны хүү одоо 15 настай ч урьдын адил ядаргаатай хэвээр л байна. Биднийг анх уулзсан цагаас хойш тэр намайг найзууд юм шиг л Лан-Лан гэж дуудсаар байгаа.

"Дахин төрсөн Фа Вэй Лан" [ГАРЧ БАЙГАА]Where stories live. Discover now