(1)~Анхны Хэрэг~

10.8K 327 13
                                    

Чамайг хэн нэгнийг устгаж, өөр нэгнийг амьдруулах юм гэж төсөөлж байсангүй...Араатны дотор юу нуугдаж байгаа бол, надад харуулаач...

🕸🕸🕸🕸🕸

Ногоон гэрэл асахад хурдаа нэмэн давхиж эхлэв, хажуугаар цагдаагийн машин хурдтай өнгөрч дохиогоо хангинуулж явна...Цаг ердөө оройн 8 болж байгаа ч хүмүүсийн хөл хөдөлгөөн бага бөгөөд их нам гүм байлаа.Сонсогдож бас харагдах зүйл гэвэл цагдаагийн машин болон дуут дохио, мөн мөрдөстэй цагдаа нар гудамжаар ямар нэг зүйл хайн алхах байв, Энэ бол Сөүл хот...хагас жилийн өмнөөс энэ газар хэний ч төсөөлж үл чадах байдалтай болсон юм...хүүхдүүд чөлөөтэй гүйлдэж тоглохоо больж, гэгээ тасарч эхлэхэд хүмүүс бүгд түгшин гудмаар тайван алхаж чадахгүй болсон...Хот тэр аяараа айдаст автаж байна

Сөүлийн хотын нэгдсэн цагдаагийн алба

Шилэн хаалгыг түлхэн дотогш орон цахилгаан шат руу алхаж байхад бүгд бичиг цаас барьсаар яаран алхаж байлаа, Цахилгаан шат 5 давхарт зогсохтой зэрэгцэн урдаас хүмүүс угтан зөрж оров

Хурлын танхим руу алхаж байхдаа бага зэрэг догдолж мөн сандарна...энэ миний анхны хурал учираас тэр,Хаалгыг зөөлөн татан толгойгоо бага зэрэг цухуйлган доторхыг хартал ганц ч хүн байсангүй, дотогш орон голын эгнээний суудалд очин суулаа...Гэтэл нүдэнд Урд эгнээнд байх ширээн дээр нэгэн цаасыг доош харуулан тавьсан нь харагдав,Түүн дээр юу гэж бичигдсэн бол гэх бодол толгойд орж ирэн харц тэр цаас руу яваад байсанд удаанаар ойртон цаасны булангаас эргүүлж эхэлтэл нэгэн залуугийн зураг цухуйж эхлэв.Дахин удаанаар цаасыг дээш харуулж байтал нэг гар хүчтэйгээр өнөөх зураг дээр даран доош болгох нь тэр

-Бусдын зүйлд зөвшөөрөлгүй хүрэх сайхан байна уу?

Өндөр нуруутай бөгөөд ширүүн харцтай царайлаг залуу зогсож байх нь тэр...Би түүнд юу гэж хариулах ёстойгоо мэдсэнгүй, гэтэл тэр дахин чангаар хэлэв

-энд дадлагажигч нар орох хориотой байдаг юм, учир нь яг ийм тэнэг үйлдэл хийдэг болохоор...хурдхан гарч үз

Тэр үнэхээр өөртөө бардам бөгөөд намайг илт басаж хэлэх нь миний дургүйцлийг хүргэж байсан юм.Би түүний мөрнөөс татан өөр рүү гээ харуулаад цээж рүү хуруугуураа хатган

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now