(3)~Бүхнийг мэдэхийн тулд~

3.2K 226 7
                                    

Гэмт Хэрэгтэн сүүлд хэрэг үйлдсэнээсээ хойш яг 14 хоногийн дараа дахин нэгэн хүний амь хороосон юм...
Хачирхалтай нь түүний өнөөг хүртэл хороосон хүмүүсийг бүхэлд нь судалж үзэхэд ихэнх нь хулгай дээрэм хийдэг эсвэл танхай бүлгийн хүмүүс... Өөрөөр хэлбэл мөн л адил гэмт хэрэг үйлддэг хүмүүс байсан юм, үүнийг юу гэж тайлбарлах ёстойг мэдэхгүй нь...
Хэдэн өдрийн өмнө болсон явдлаас хойш дотор ямар нэг зүйл хуримтлагдаад тогтвортоп байж чадахгүй юм...Тэр залуу...нэг л өөр...магадгүй тэр бидний хайж буй гэмт хэрэгтэн байх...

-И Инсү мөрдөгч! Яг одоо захирлын өрөөнд дуудаж байна

Ахлахыг чанга дуугаар хэлээд ширээг гараараа тулан зогсох мөчид саяхан толгойд байсан өнөөх залуугийн төрх арилах нь тэр...Би суудлаасаа босч түүнд "ойлголоо" гэж тайван хэлчхээд захирлын өрөөрүү явлаа, Түүний өрөөний үүдэнд иртэл хаалга нь бага зэрэг нээлттэй жижигхэн завсар гарсан байх ба дотроос хэн нэгний ууртай ярих нь сонсогдож байсан юм...Ингэж болохгүйг мэдэж байгаа ч хаалганд ойртон жижиг завсраар доторхыг харав, Цааш харан зогсох өндөр залуу байх ба өөдөөс нь захирал харан зогсоно, тэд нэг л таарамжгүй байх шиг байлаа, хоёул дуугаа өндөрсгөн ярих ба захирлын нүүрэнд маш их бухимдал харагдана...Яриаг нь сонсох гэж бага зэрэг толгойгоо хаалганд ойртуултал амыг минь нэгэн гар дараад хойш татаж алхах нь тэр...Би түүний гарыг барьж эргүүлэн нурууных нь ард барилаа, гэтэл тэр манай хэлтсийн На мөрдөгч байсан юм

-Яа! И Инсү гар тавь!
Түүний гарыг барьсан гараа суллатал На мөрдөгч хурдхан гараа татаж аваад урд минь хөмсгөө зангидан зогсов

-Чи чинь яаж байна аа? Бас тэнд юу хийж байгаа юм хэрвээ би биш өөр хүн харсан бол чи одоо ингээд зогсохгүй байсан тэнэг минь!

Би бага зэрэг инээгээд түүний хоёр гарыг нь барьж өгөн иллээ, бараг аав шиг минь настай хүн болохоор надад их сайн ханддаг юм...магадгүй би туршлагагүй шинэ ажилтан болохоор өрөвддөг байх

На мөрдөгчтэй зогсож байтал захирлын өрөөний булангаар нэг хүн эргэх нь харагдаж хажуу тийш болон түүнийг харлаа, яг Баруун тийш эргэж байхад нь харсан учир сайн харж чадсангүй, гэхдээ тэр их өндөр юм...Захирлын өрөөнд ороход тэр халаасандаа гараа хийсэн байх ба зангиагаа суллан цонх руу харан зогсож байлаа, би буцан хаалгаар гарах гэтэл тэр гэнэт чанга хөхрөн инээж эхлэв,

-И Инсү мөрдөгч? Чи надад хэрэгтэй байна

Тэр ширүүн харцаар харан урдаас минь алхаж надад ойртож зогсох нь тэр...улам ойртоод цээж нь бараг надад хүрч байв, түүний амьсгал чихэн дээр мэдрэгдэхэд би түүнийг түлхэтэл Ким жунин /захирал/ бугуйнаас минь чанга атган өөртөө дахин ойртууллаа

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now