(16)-6th day...

1.8K 156 7
                                    

Тэр саяхан унтсан ба бид бүхэл шөнөжин нэгнээ ширтэн, сайхан зүйлс ярилцан инээж нэг мэдэхэд нар тэнгэрт мандсан байлаа. Би багахан өглөөний цай бэлдэх явцдаа өнөөдрийг аз жаргалтай мөн баяр хөөртэй өнгөрүүлэхийг хүсэж байв.
Талх болон гахайн мах шарж жимсний шүүс бэлдэнэ. Тэр доош харан тайван унтаж байхыг хараад би инээмсэглэн тавганд нэг гахайн мах тавиад түүний дэргэд очин суух аж...Тавгаа доошлуулан хамарт нь ойртуулан хөдөлгөхдөө би амаа даран аяархан инээж байтал Сэүн гэнэт нүдээ нээн намайг татах нь тэр.
-Сэрчхээд жүжиглээд л.

-Чи намайг сэрээчихлээ, бяцхан чөтгөр минь
Би түүнээс холдон тавган дээрх махыг авч амандаа дөнгөж хийтэл Сэүн намайг татан доороо хэвтүүлж нүд рүү минь ширтэх ба зөөлөн инээмсэглээд ойртож эхлэв, би нүдээ чанга анин хэвттэл Сэүн махны яг талыг нь хазаад авчхав. Дараа нь шууд л дээрээс минь холдсонд би түүнийг зөөлөн цохиод муухай харлаа.
Хамтдаа өглөөний цай ууж суухдаа хөгжилтэй зүйлс ярин уур амьсгалыг гэгээлэг болгож байсан юм.
Бид цэвэрхэн байсан ч хамтдаа цагаан хэрэгсэл, хөшиг давуу гээд л бүгдийг угааж цэвэрлэж эхлэв.
Улаан хүрэн том хувинг гадаа тавьж усаар дүүргэлээ, цагаан хэрэгслээ дотор нь хийгээд хамтдаа хөл нүцгэн дээр нь гишгэн зогсоно...Хоёулаа хамт зогсоход арай л жижиг байсан тул би түүний бэлхүүсээр ороон тэвэрч биед нь наалдан усан дотор хүчтэй гишгэлж байв. Түүнд тэврүүлэн цээжинд нь эрүүгээ нааж дээш харан инээхэд Сэүн хамар дээр минь үнсэх нь тэр...
-Хөгширчхөөд эрхлээд л

-ЗӨВХӨН ЧАМД л эрхэлмээр байна...үүрд.

Сэүн үл ялиг санаа алдахад нь би чанга тэврээд дээш болж уруул дээр нь хурдхан үнсэх аж. Хувин доторх ус хөөсөрч бидний хөдөлгөөнд дээш цалгин савныхаа гадуур гарч байв.
Угааж цэвэрлэхээсээ илүү тоглож, наадсаар байгаад л таарах шиг...
Хамтдаа угаасан зүйлсээ сэгсэрч хатаагч дээр тохон зогсож байгааг маань хөндлөнгийн хүн харвал биднийг энгийн л сайхан амьдралтай шинэхэн гэр бүл гэж харна гэдэгт би итгэлтэй байна.

Үдээс хойш болоход бид гэнэт л гадуур зугаалахаар шийдсэн юм. Адилхан хүрэн өнгийн цамц өмсөөд хоёул саравчтай хар малгайг хослуулав. Байшингаас гаран алхаж байхдаа бид өмнө нь орчинтойгоо танилцаж байгаагүйгээ санасан хэрэг...Үргэлж л гэртээ хоёр биетэйгээ хамт, нэгнээ харан өнгөрөөдөг байжээ.
Замаар явах машин ганц хоёр, гадуур явах хүмүүс ч харагдсангүй. Нам гүм бас тайван байдал бидэнд таалагдаж байлаа. Замын голд хөтлөлцөн алхаж явахдаа замд таарсан жижиг дэлгүүрүүдээр орж үзнэ. Хүнсний дэлгүүр тааралдвал ижилхэн чихэр аваад л, бичиг хэргийн дэлгүүр тааралдахад ижил үзэг авсан юм. Харин нэлээд явсны дараа гаднаа гоёл чимэглэл өрсөн мухлаг тааралдах нь тэр...
Би шууд л гүйж очин зэрэгцүүлэн өрсөн бугуйвчуудыг харж эхлэлээ, Итгэмээргүй ч Сөүлийн үнэт эдлэлийн том дэлгүүрүүдэд байдгаас ч илүү гоёмсог, сэтгэлд хүрсэн эд байх аж. Би тэднийг харан зогсож байтал дотроос нэгэн эмэгтэй гарж ирлээ, Тэр бидэнрүү харан инээмсэглээд
-Эхнэр нөхөр үү гэж хэлэхэд нь би шууд л Сэүний гараас сугадан түүнд наалдаж инээмсэглэв

-Энэ хосуудад сайхан тохирно, эртнээс энэхүү чулууг хосуудын хайрыг илтгэсэн гэж ярьдаг юм. Хэзээ ч холдож, салахгүй гэсэн үг

Би түүний хэлсэн сүүлийн үгэнд шууд л тэрхүү хос бугуйвчийг авчхав,. хэзээ ч холдож, салахгүй...үнэн байгаасай.
Аль хэдэн цагийн өмнөөс л биднийг хэн нэгэн ажиглаж, дагаад байгаа мэт мэдрэмж намайг бүрхээд байлаа. Эргэн тойрноо гүйлгэн хартал нэгэн залуу бидний зүгт харж байгаад хажуу тийш эргээд явчих нь тэр...Кай биднийг ажиглаж байгаа байх нь, түүний хүмүүс энд байгаа бололтой. Энэ нь намайг улам сандрахад хүргэсэн юм. Удахгүй бүх зүйл дуусна шүү гэж хэлээд байгаа мэт.

Гэртээ орж ирэхдээ би нэг л тогтворгүй, түгшсэн янзтай байхыг Сэүн анзаарсан бололтой хацраас минь барин нүд рүү минь ширтэнэ.
-Яагаад ингэж сандраад байгаа юм?

-Сэүнаа...хоёулаа өөр газарт очъё, хамаагүй хол хэн ч мэдэхгүй, ой модонд байсан ч яахав
Би сандран хурдан ярьж харц минь ийш тийш гүйж эхлэв, түүнээс холдон Хувцасны шүүгээнээс өөрсдийн зүйлсийг том цүнхэнд хумин хийж эхлэсэн юм. Сэүн харин хажууд минь зогсоод баахан л зүйл асааж байсан ч аль нь ч чихэнд минь хүрсэнгүй ээ...Гэтэл Сэүн гэнэт гараас минь татан  чанга тэврээд зогсох нь тэр...би түүнийг үл ялиг түлхэж үргэлжлүүлэн хэрэгтэй зүйлсээ нэгтгэж байтал тэр миний гараас хүчтэй барилаа.
-Инсү! Битгий ингэ...юу ч өөрчлөгдөхөөргүй болсон,

-Гэхдээ Сэүнаа, хоёулаа хэн ч олохооргүй газарт нуугдаж амьдраад байж болно шүү дээ, гуйж байна явцгаая

-Бидний нэгэндээ өгсөн амлалтыг мартчихсан хэрэг үү? Эцсийн мөч хүртэл зүгээр л хайрлаж жаргалтай тайван байна гэж?

Сэүн минь...ингээд л бууж өгье гэж үү? Би айж байна үнэхээр айж байна чамайг алдах өдөр ойртоод байгаа мэт айдас төрж байна...

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now