(6)~Итгэхийг хүснэ~

2.8K 225 9
                                    

Болохгүй гэсэн зүйл рүү улам тэмүүлэх сэтгэл дэндүү өрөвдөлтэй юм...

⚜⚜⚜⚜⚜

Ким Жунин захирал сэтгэл татам, чадварлаг, харц булаам нэгэн...Гэвч түүний дотор юу нуугдаж байгааг хэзээ ч мэдэж чадахгүй байх, түүнийг үргэлж надаар тохуурхаж учир битүүлэг ханддаг шалтгааныг би одоо хэр нь ойлгож чадахгүй л...

Тэр ширээнийхээ ард гартаа хундага Виски барьчихсан түүн рүүгээ харсаар сууж байлаа, Би хаалгаар биеэ хагас оруулан хоёр удаа тогштол тэр зүгээр л гараараа намайг дуудсан юм.Түүний ширээний урд очиж зогсон мэндлэв...Харин тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй,

-Захирлаа? Ямар хэргээр намайг дуудсан юм

-Ганцаардаад...

Би хүчтэй зүйлээр цохиулах шиг болов, түүний хэлсэн зүйл үнэхээр тохиромжгүй байсан юм...Түүнийг удаанаар харлаа, нүдний харц нь бага зэрэг урвуу ба үе үе хүндээр санаа алдах нь үнэхээр түүнийг ганцаардаж байгааг илтгэх шиг

-Уучлаарай захирлаа...би таньд хань болж чадах хүн биш шүүдээ

Би түүнд дахин бөхийгөөд эргэж харан хаалганд ойртож ирлээ, Гэтэл Ким Жунин миний гараас татан хана руу бага зэрэг шахан зогсов, Харц минь тогтворгүйжиж гайхах мэдрэмж төрнө...

-Би чамайг яах ёстой юм?!

Тэр яг миний нүд рүү харан хэлэхэд харц нь ширүүн бас гарыг минь атгах түүний гар чангарч эхлэхэд би бага зэрэг айх шиг боллоо

-Яагаад байгаа юм...миний гарыг тавь захирлаа

-Би чамд хэлсэн байх аа, миний үгээр байх ёстой гэж!

-Би өөрийн дээд тушаалтнаас  тушаал авч мөрдөгчийн хувьд үүргээ биелүүлнэ гэж тангараг өргөсөн...Хувь хүний хувьд биш! Тиймээс яг одоо гарыг минь тавина уу Захирлаа!

Түүний гар минийхээс холдоход би түүнд бөхийгөөд хаалгаар гарлаа, Би түүнийг ойлгохгүй нь...ойлгохыг ч хүсэхгүй байна,

                       ⚜⚜⚜⚜⚜

Хоолны газрын хаалгаар гурван залуу орж ирэн чанга дуугаар хоорондоо ярилцаж, ширээнд суухдаа сандлын байрлалыг өөрчлөн нэг залуу нь хажууд байх сандал дээр хөлөө тавин сууна, тэд танхай бүлгийнх гэдэг нь илт

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Место, где живут истории. Откройте их для себя