(14)-Хайр

2.1K 158 6
                                    

Хурдны галт тэрэг хөдлөөд удаагүй ч би бага зэрэг тайвширч эхлэлээ...Цонхоор дэргэдүүр хуртай өнгөрөх байшин барилга, мод зэргийг харан явж байхдаа би Сэүний гараас чанга атгасан юм, түүнийг би хүчлэхийг хүсээгүй. Хүчээр өөрийгөө хайрлуулахыг хүсэхгүй байна, түүний зүрхэнд миний орон зай байдаг гэдгийг би мэддэг...Үргэлж зүрх бүхнийг дийлдэг учраас Сэүн эргээд наддаа намайг хайрладаг Сэүн болоод ирнэ гэж би итгэж байсан хэрэг...Бид Сөүл хотоос нэлээд зайтай орших жижиг тосгонд ирэв, хүн, хөдөлгөөн ч бага ба далайд ойрхон тайван нам гүм газар байлаа. Бидэнд хэн ч саад болохгүй зөвхөн бид нэгнээ л харж, хамт байх болно. Дахиж очихгүй гэсэн шийдвэртэй байсан тул байр болон өөрийн эд зүйлсээ бүгдийг нь зарчихсан...Сэүн л байхгүй бол надад тэр бүхэн ямар хэрэгтэй гэж,
Бидэнд ачаа тээш гэх зүйл их байсангүй, нэг том цүнхтэй зүйл л байсан юм. Түрээсэлсэн байшин маань ч тэр сэтгэлд минь үнэхээр нийцсэн, нэг унтлагын өрөө жижиг зочны өрөө болон гал тогоо нь хамтдаа, аль ч өрөөнд байсан түүнийгээ ойроос сайн харж чадахаар...
Тэр унтлагын өрөөнд байх ба би харин оройн хоол бэлдэхээр болсон хэрэг. Бэлэн байсан зүйл нь ердөө мөөгтэй рамен, болон цагаан будаа байх нь тэр. Угаас хоол хийхдээ тааруухан би эднийг амттай болгож чадах эсэхдээ эргэлзэж байлаа.
Хоёр гоймонг гартаа барьсаар өрөөнд түүний нэрийг дуудсаар яваад орчхов. Гэтэл Сэүн цээж нүцгэн гартаа сул цамц барьчихсан зогсож байх нь тэр. Би шууд л эргэж хараад
-Юм асуух гэж байсан юм, битгий буруугаар бодоорой

-Чи их донтой эмэгтэй юм аа
Түүнийг ингэж хэлэхэд би хөмсөг зангидан бага зэрэг ууртайгаар
-Хэн донтой гэж! Чи өөрөө донтой
Гэж хэлчихээд хөлөө дэвслэн гал тогоонд орлоо, тэр хэдий надтай хамт байсан өдрүүдээ санахгүй байгаа ч арай л өөрөөр харьцаж болно шүү дээ, би түүнд хайртай гэдгээ ч хэлчихсэн байхад...Би бухимдсан байдалтай гоймонг задалж шууд л буцлаагүй хүйтэн усанд хийж орхилоо. Хойно Сэүн хөнгөхөн инээхийг сонссон ч түүн рүү харсангүй.
-Ингэж хийх юм бол бид хоолгүй хонох юм болно шүү

-Тэгвэл чи хийхгүй юу
Тэр хажууд ирээд гараас амтлагчийг авахдаа амандаа бувтнах нь тод сонсогдох аж...
-Донтой бас муухай ааштай байх нь

-Хөөе чи!
Би түүн рүү чангаар орилтол тэр үл ялиг инээгээд гоймонг чанаж эхлэлээ. Ямар ч айдас, гуниг, муу зүйлс мэдрэгдэхгүй байна...би үнэхээр жаргалтай байгаа бололтой.

Түүнийг цааш харан хоол бэлдэж зогсохыг харах дэндүү сайхан...бид магадгүй өөр газар өөр учралаар учирсан өөр амьдралтай хүмүүс байсан бол ингээд л аз жаргалтай амар тайван гэр бүл болох байсан байхдаа, эмгэнэлтэй учрал юм...
Тэр савтай гоймонг барьсаар ширээнд тавилаа, би савх халбага хоёрыг зэрэг барин уруулаа үл ялиг долоож суухад Сэүн урд минь суугаад аягалж эхлэв
-Аяга хэрэггүй ээ, шууд савнаас нь идчихье, дараа нь угаах юм их болчихно
Би ингэж хэлээд түүний гарыг холдуулж шууд л савнаас нь идэж эхэлтэл Сэүн гараа тулан намайг хараад суучих нь тэр...
-Битгий ингэж хараад бай, би хөөрхөн гэдгээ мэднэ

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now