(13)-Хамт байхад...

2K 160 8
                                    

Хүчтэй түлхэлтэд өртсөн хаагдаж буй хаалгыг татахгүй л бол дахиж зай завсар гарахгүй болтлоо хаагдана...Хэдий тэр хаалга хаагдах гэж тэмүүлж, хана руу хүчтэй татагдаж байсан ч би дотроо залбиран түүнийхээ төлөө бариулаас нь чанга татан зогссон юм.
Буруу хүнтэй учирна гэж байдаггүй, харин буруу цагт л учирна гэж байдаг...Магадгүй бид буруу цагт учирсан хөөрхийлөлтэй хүмүүс байх.
Дахиж хүн болох боломж олдвол би зөвхөн түүнийгээ л хайрлахыг хүсэх болно...Урсан өнгөрөх мөч бүхэн надад үнэ цэнэтэй байлаа, 1 секунд 1 цаг болж удаашраасай, түүнийгээ харах хором бүр хэд дахин уртсаасай гэж орой бүр тэнгэрт шивнэнэ...
Бидэнд ердөө 2 сар үлдсэн. Урд өмнө нь 2 сар бол богино хугацаа гэсэн ойлголттой байж, одоо харин надад Түүнгүй өнгөрөөх хорь гучин жилээс илүү түүнтэй байх 2 сар урт бас, чухал санагдаж байлаа.
Сэүн хоолны газартаа буцаж ажиллах болсон, хөөрхий ах эгч үнэнийг бас л түүн шиг мэдээгүй байгаа учраас ихэд баяр хөөртэй байв...Би Кайс гуйсан хэрэг...хэвлэл мэдээллээр гарах байсан мэдээлэл, зураг бүгдийг устгаж өгөөч гэж, тэднийг харах бүрт л улам ихээр гутарч, гунигт автаж байсан юм...Тэр сандлуудыг дээш өргөн ширээн дээр тавьж байхдаа цамцныхаа ханцуйг хойшлуулж хэд хэд эргүүлсэн нь түүний гарын судсыг тод харуулна. Шууд л очоод тэвэрчихмээр байвч би тэвчиж, өөрийгөө барьж байлаа.
Тэр илт миний хацраас зугтаж, төвөгшөөж байв, би түүнийг дургүй байгааг сайн мэдэж байсан ч харцаа үл салгана...Харц минь зөвхөн түүн рүү тэмүүлж, зүрх минь зөвхөн түүнийг хүсээд байхад яалтай билээ
Хоолны газар хаахад гуч орчим минут үлдсэн байсан ч ойртож ирэх хүн харагдахгүй байсанд бид хаахаар шийдсэн хэрэг, Хаалганы төмөр хаалтыг доошлуулах гэж гараа өргөн зогсож байтал нэгэн залуу урд минь ирээд хаалтыг татан бага зэрэг доошлуулаад бариад зогсчхов...Би тэр залууг хальт хараад гар минь хүрэхээр болсон хаалтаас өөрөө татан доошлуулах нь тэр...
Өнөөх үл таних залуу над руу ширтэн зогсоод байсанд би түүн рүү үл ялиг хөмсөг зангидан хараад
-Уучлаарай, манайх хааж байна

-Тэгвэл чи завтай гэсэн үг үү?

-Айн? Та эндээс холдчихгүй юу, хаалга хаахад саад болоод байна
Гэтэл тэр залуу гараас минь барьж өөр рүү гээ харууллаа, дараа нь учир битүүлэг инээмсэглэл нүүрэндээ тодруулж
-Дугаараа өгчих, тэгвэл би холдлоо

-Ямар сонин хүн бэ, гар тавь
Түүнээс гараа хүчтэй татан авч хурдан хаалтыг хаах гэж доошлуулж байтал тэр төмөр хаалтаас өргөн дээшлүүлэх нь тэр...Би ууртайгаар түүн рүү харахтай зэрэгцэн өнөөх залууг хойш хэн нэгэн хүчтэй түлхэв,
Сэүн гараас татан ардаа оруулаад өнөөх залууд хандан хэллээ
-Эмэгтэй хүн хүсэхгүй байхад явчихаж болохгүй байна уу,
Тэр залуу бассан янзтай инээгээд над руу дахин нэг удаанаар харсныхаа дараа тэндээс холдон явсан юм... Энэ үзэгдэл яг л өмнөх шиг...би газар ширтэн одоо ч гараас минь барьж өнөөх залуугийн зүг харан зогсох Сэүнийг бодон зогсоно, түүний гар бугуйгаас минь зөөлөн барьсан байх ба түүний бие надтай ойрхон байсанд би сандарч догдолж байлаа. Удалгүй тэр гараа хурдхан авч хажуугаар минь зөрөхдөө сул дуугаар
-Ядаж хэрэгт өртчихгүйхэн шиг бай гэж хэлэх нь тэр...
Би харин саяны үл таних залууд баярлах шиг...тэр намайг хамгаалсан...би ямар их жаргалтай байна гээч.

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now