(17)-The day...

4.3K 377 79
                                    

Wind Flowers-уг дууг сонсоод уншихыг хүсэж байна, зурагны хажууд байгаа болно...

Ор хоосон оргиж, биед хүйтэн мэдрэгдэж эхлэлээ. Аажмаар дээш босохдоо би түүнийг хайж гэрээ тойруулан харав. Таагүй зүүд бодлыг минь хоосруулж айдаст автуулж байсан юм. Тэр нүдэнд минь харагдахгүй байх нь байдлыг улам дордуулна. Орноос босохдоо би түүний цамцыг шүүрэн өмсөөд хүйтэн шалан дээр хөл нүцгэн алхаж эхлэлээ. Нар ялимгүй мандаж байх ба үл ялиг гэгээ орсон байв. Хаалгаар гарсан даруй яаран ийш тийш харвал Сэүн хар богино хүрэм өмссөн байх ба бор ороолт хүзүүн дээрээ тохжээ. Тэр халаасандаа гараа хийн далайн захаар доош харсаар алхаж байх нь тэр...
Би түүнийг хараад шууд л тайвширч, гүнзгий амьсгална. Хамгийн сайхан нь тэр минь миний нүдэнд харагдах явдал, Сэүн удалгүй намайг олж харах аж. Би үл хөдлөн өөдөөс минь удаанаар алхах түүнээс харц салгалгүй ажиглана, миний түүнийг харах харцаар магадгүй тэрнийг минь надад авчрах энэ ертөнцийн хамгийн урт, өргөн гүүрийг барьж чадах байх...Түүнийг хайрлах хайраар минь сансар огторгуй дахь бүхий л гариг ертөнцийг холбож дийлэх мэт.
Тэр урд минь ирж зогсоод дан цамцтай зогсох надад өөрийн хүрмээ тайлан өмсгөв. Түүний дулаан элч, сайхан үнэр биед минь шингэж гайхамшгийг бүтээж буй гэлтэй...
Сэүн хацрыг минь илээд зөөлөн инээмсэглэж гараас атган дотогш орлоо. Бид юу ч үл ярина зөвхөн бие биенээ харсаар л.
"Чиний нүд миний харж чадах хамгийн сайхан диваажин" Сэүн аяархан ийнхүү хэлэхэд би түүн рүү харц салгалгүй ширтэнэ.
"Чамтай хамт очихыг хүсдэг газар байна" би түүнд ойртон хэлээд уруул дээр нь үнсэв. Тэр харин хөнгөхөн толгой дохиод
"Явцгаая...эцсийн мөч хүртэл" гэж хэлсэн юм.
Бид хэдэн цаг болж, хэддэх өдөр гэдгийг мэдэхгүй байсан ч өнөөдөр тэр өдөр гэдгийг хэн хэн нь сайн мэдэж байлаа. Цаг хугацаа, өдөр хоног илтгэсэн бүхнийг бид гаргаж хаясан хэрэг...Хамт байх л хангалттай. Зузаан куртик, ороолт малгай өмсөн гар гараасаа чанга атган өндөр бөгөөд сүрлэг уулыг чиглэн алхана. Шигүү модод дунд ороход сэрүүхэн бас их бүүдгэр байх нь тэр. Дээш тэмүүлсээр...унаж бүдрэх үе их гарсан ч тэр минь миний гараас өргөн босгож цааш алхаж байлаа. Бидний хайр ч яг үүнтэй ижил бололтой, унана, сөхөрнө...гэсэн хэдий ч нэгнийхээ хайраар татагдан босч дээш тэмүүлэх билээ. Нутгийн иргэд уулын оргилд байх хүйтэн рашааныг их алдартай гэж хэлсэн...Дурлалт хосууд хамтдаа уух юм бол үүрд хамт байдаг гэж би тэднээс сэмхэн сонссон хэрэг...сүүлийн итгэл найдвар өвөртлөн хувь заяагаа тэнгэр бурханд даатгаж байна.
Түүний гар замын турш гараас минь чанга атгаж явсан ба үргэлж дулаахан, хүчирхэг байсан юм. Тэр л хажууд минь байхад би огтхон ч айдас хүйдэс, зовлон гунигийг мэдэрдэггүй нь гайхалтай.
Нарны гэрэл илүү тусч эхлэхэд бид налуу газрыг олж харлаа. Тэнд жижигхэн хад байх ба ёроолд нь багахан ус булгилж байх нь тэр...
Бид удаанаар дэргэд нь очиж зогсоод рашааны зүгт ширтэнэ, удалгүй бид нэгнийхээ гараас атган нүдээ аньж дотроо залбирсан юм.
"Үүрд хамт байлгаач" жижиг модон тагшинд дунд хүртэл нь рашаан хийж хоёул уух аж...

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ