(4)~Түүний харц~

2.9K 228 14
                                    

Түүнийг миний нүд рүү хоосон харцаар ширтэн зогсоход нь гараа татаж авав.

-Хэрэггүй ээ би өөрөө явж чадна...

У Сэүн өнөөх хүйтэн хоосон харцаа надаас хором ч салгасангүй, би бага зэрэг айдастай байлаа.
Тэр миний хажуугаар зөрөн хаалгаар  гарч харин би хэдэн хором чимээгүй зогсож байгаад мөн адил хаалгаар гарсан юм. Автобусанд суухаар алхаж байтал надаас арваад алхмын урд тэр халаасандаа гараа хийчихсэн зогсож байлаа, У Сэүн яг өөдөөс минь харан хана налан зогссон байх нь яг л ямар нэгэн зураг авалтад орж байгаа мэт харагдав
Түүний урдуур өнгөрч зүгээр л чимээгүй алхав, тэр ард минь алхаж байгааг би мэдэж байсан ч алхахаа зогсоосонгүй...Автобусны буудал дээр ирээд удаагүй байтал миний суух автобус ирсэн юм, арын суудалд суун цонхоор харвал тэр харагдсангүй, гэтэл У Сэүн урд эгнээний суудал дээр сууж байлаа...Түүнээс айх бас болгоомжлох мэдрэмж намайг бүрхэж тайван сууж чадсангүй
3 4 буудал яваад автобус зогсоход би хурдхан бууж гэр лүүгээ алхав,
Түүнийг хэрэгтэн гэдгийг мэдэж байж барих ёстой байтал чадахгүй юм, яг л намайг нэг зүйл хориод татаад байгаа мэт...Одоо ч тэр намайг даган алхсаар байна, Магадгүй түүний дараагийн золиос нь би байж болох юм, гэтэл тэр гэнэт яг хажууд минь ирээд алхаж эхлэв, урагш хартал хэсэг залуус бидний урдаас алхаж байсан юм...тэд их танхай харагдсан ба магадгүй дээрэмчид байх, У Сэүн тэднийг ойртож ирэхэд надтай бараг л нийлж алхаад нүүрэнд нь ширүүн харц тодорсон байх нь тэр...
Өнөөх хэсэг залуус бидний хажуугаар дөнгөж зөрөхөд У Сэүн надаас бага зэрэг холдож алхалаа, гэтэл хойно байх залуусын инээлдэх дуу чангарч бидэнд дахин ойртоод ирэв, У Сэүн хойш хараад миний гараас татан хөтлөөд хурдан алхаж эхэлтэл

-Бүсгүй дээ баатар болж харагдахыг хүсэхгүй байна уу? Айгаа юу
Гэж тэднийг дооглон инээж хэлэхэд У Сэүн миний гараас хөтөлсөн чигтээ урагш алхсаар байлаа,

Дунд зэргийн өндөртэй цагаан царайтай нэг залуу нь У Сэүний мөрнөөс хүчтэй татан өөр рүүгээ харуулж орхив, У Сэүн намайг ардаа оруулан тэдэн рүү хөмсгөө зангидан харна

-Гэмтэхийг хүсээгүй бол өөрт байгаа бүх мөнгөө өгчих...эсвэл энэ хөөрхөн бүсгүйгээ ч байсан яахав
Тэр залуу миний нүүр рүү гараа ойртуулж эхлэхэд би гарыг нь түлхэж муухай харлаа.Харин тэр залуу ёжтой инээж халааснаасаа жижиг хутга гаргаж ирэн урдаа барив...У Сэүн надруу хагас эргэж хараад
-Цаашаа хар!
Гэж хэлээд тэр залуус руу ойртон алхаж эхлэв..5 залуу байсан бөгөөд бүгд нилээн биерхүү байсан юм, У Сэүн үнэхээр мэргэжлийнх гэдэг нь илт...Тэднийг ганц хоёр цохилтоор өөрөөсөө холдуулж газарт унагаж байв, Ард нь дөнгөж газраас толгойгоо барьсаар өндийх залуу У Сэүн рүү ойртож байхыг хараад би өөрийн мэдэлгүй гүйж тэр залуугийн урд зогсчихов, өнөөх залуу уруул дээрх цусаа арчаад хүйтнээр инээгээд надруу ойртож эхлэхэд нь ахлах сургуульд бие хамгаалах клубд хэсэгхэн явсан учир бага зэрэг аргалж чадаж байлаа...Эрэгтэй хүн болохоор надаас илт давуу хүчтэй, Доор байх хэдэн хайрцагтай хэсэг рүү тэр намайг хүчтэй түлхэж унагахтай зэрэгцэн У Сэүн тэр залууг ганц өшиглөлтөөр унагаж миний гараас татан түшиж босголоо...

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now