Go to Korea 🇰🇷

576 25 4
                                    

Hello My dear SRLReaders 안녕 💜
НАДАД МАШ ТОМ...дуустал нь уншаарай 🤗
Заа Сайн уу миний хүндэт уншигчид минь...Маш удаан үнэхээр ингэж их хүлээлгэж алга болж байгаад минь үнэхээр уучлаарай. Намайг ойлгоод хүлээж байгаа уншигчиддаа маш их баярлалаа бас дахин дахин уучлалт хүсмээр байна...Надад МАШ ТОМ ШАЛТГААН байгаа юм аа. Тийм болохоор сүүлийн бараг 2 жил идэвхтэй бичиж чадсангүй ээ 🙇‍♀️ тэр юу вэ гэхээр: Би анх 2016 онд Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа энд бичвэр бичиж та бүхэнд хүргэж байжээ. Тэр үед би Солонгос улсад сурах маш их хүсэлтэй байлаа. Гэсэн ч...Надад ямар ч мэдлэг мэдээлэл байсангүй. Нэг мэдэхэд л 2018 он болоод 2 жилийг зөвхөн дотроо л Солонгос улсыг мөрөөдөж суун түүнийгээ өгүүллэг болгон бичиж байсан билээ. ХАРИН 2018 онд би мөрөөдөлдөө хүрэх замаа олж эхэлсэн юм. Ххэ анзаарсан бол би 2018 оноос хойш сайн идэвхтэй бичиж чадаагүйг?. Учир нь би Солонгосд Их сургуульд сурах эрэл хайгуул хийж эхлээд мөн солонгос хэлний сургалтанд явж эхэлсэн юм аа. ХАРИН өнөөдөр би 2020 онд Монголд Их сургуульд суралцан төгсөөд хэдийн мэргэжилтэй болоод зогсож байна. Мөн 2018 оноос өнөөдрийг хүртэл Солонгос хэлийг сайн багш сайн сургалтын газраар дамжуулан тууштай суралцан 2 жилийн хугацаанд солонгос хэлний шалгалт Топик шалгалтын 5 буюу дээрээсээ 2т орох өндөр оноог авж чадсан минь миний хувьд маш том амжилт байлаа. Үүгээр зогсохгүй...💯Өөрийн хүсэж мөрөөдөж ирсэн Солонгосын шилдэг сургуулиудын нэг болох Дэгү Их Сургуульд сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэйгээр суралцаж боломжийг олж аваад байгаа билээ. Ххэ одоо та бүхэн минь намайг яагаад сүүлийн 2 жил алга болсныг ойлгосон байх...Би мөрөөдөлдөө хүрэх замаа олж хайж байсан билээ.
ХАРИН ОДОО би та нартаа энэ их сайхан боломжийг та бүхэн ч бас хүртэх боломжтойг хэлмээр байна. 2016 онд...тэр үед надад зөвлөх хэлэх мэдээлэл өгөх хүн байгаагүй учраас би 4 жилийг алдсан бол та бүхэнд маш ойрхон боломж байгаад би цагаахан атаархаж бас үнэхээр баяртай байнаа...Мөрөөдөлдөө хүрэх гүүр минь болж өгсөн энэ гайхалтай хамт олон та нарт минь ч бас мөрөөдөлдөө хүрэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

🎀 Мөн энэхүү бичвэрээр дамжуулан та бүхэндээ бас сонирхолтой мэдлэг өгөхийг хүсэж байгаа юм аа. Жишээ нь Солонгос хэл болон Солонгос улстай холбоотой зүйлсийг танин мэдүүлэхийг хичээх болноо 🎀

 Жишээ нь Солонгос хэл болон Солонгос улстай холбоотой зүйлсийг танин мэдүүлэхийг хичээх болноо 🎀

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жич: Надаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм шүү 🤗FB: Munkhsaruul BbhInsta: znthsaruulbbh

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жич: Надаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм шүү 🤗
FB: Munkhsaruul Bbh
Insta: znthsaruulbbh

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now