(11)~Марталт~

2.2K 167 9
                                    

Сэүн миний урд өвдөглөн сууж гараас минь атгана...Би үнэхээр айж эмээж байлаа, гэсэн ч түүнийг надруу харан инээмсэглэхэд, гараас минь чанга атгахад, зүгээр дээ гээд үсийг минь илэхэд айдсаа дарж чадсан юм.
-Одоо түүнийг зүгээр явуулчих, надтай л ярилц!

Яг урд минь Сэүн зогсох ба миний гараас огтхон ч гараа салгасангүй, харин ч бүр чанга атган зогсоно, Хажууд зогсож байсан нэг залуугийн зүг Ким Жунин хараад толгойгоороо миний зүгт заахад тэр залуу над руу хүйтэн айдас төрүүлэм харцаар ширтэн ойртож ирэх үед Сэүн түүний урд намайг халхлан зогслоо...

-Би хүсвэл, бүгдийг чинь үхдэл болгож чадна!

Сэүний харц уур бухимдал, хорсол, гунигаар дүүрсэн байх ба мөн бүх судас нь чангарч гараа зангидан тэдэн рүү яг л ямар нэг зүйлийг тасар тастчих гэж буй араатан шиг харав.
Миний гарыг атгасан байх түүний гарыг би нөгөө гараараа барин удаанаар зөөлөн илэхэд Сэүн хэдий над руу хараагүй ч зангидсан гараа суллалаа...би түүнийг араатан шиг авирлаасай гэж хүсэхгүй байна, хэдий тэд араатнаас ч дорд үйлдэл хийж байгаа ч Сэүнийг тэдэнтэй адилхан байхыг би хүлээн зөвшөөрч чадахгүй...Энэ бүх хугацаанд КимКай биднийг зүгээр л харан тамхи сорох ба мөн баруун халаасандаа гараа хийн зогсож байлаа, тэр дотроо юу бодож юу төлөвлөөд байгааг үнэхээр тааварлашгүй...түүний ширүүн харц, аймшигтай үйлдэл, бүр дотор нь нуугдах бодол бүхнээс айж байна...

-юу хүсээд байгаа юм! Өөрөөсөө хүч дорой эмэгтэйг ингэж зовоохоос ичихгүй байна уу, эхлээд түүнийг явуулчих

-Тийм амархан зүйл байхгүй У Сэүн!
Чиний бүсгүйг амталж үзээгүй байхад явуул гэнэ ээ?

Ким Жунин илт Сэүнийг өдөж хатгасан үг хэлж байлаа, гэсэн ч Сэүн тайван байхыг хичээж байгааг нь харахад л илт байна...тэр намайг сандлаас зөөлөн өргөн босгоход хөл гар аймшигтай их өвдөж байсан ч хүчээр шүд зуун дээш өндийж зогсоход Сэүн намайг нэг гараараа тэврээд урагш алхаж эхлэв, бид урагш гурав л алхаж амжсан юм...Ким Жунин миний гараас чанга татан Сэүнээс холдуулахад Түүний залуус Сэүнийг хойноос нь цохин доош унагах нь тэр...Түүнийг газарт унасан даруйд гурван талаас нь тэд бүгд цохиж өшиглөж эхлэхэд би Ким Жунинаас холдох гэж мөн адил хичээж түүнийг түлхэх боловч бидний хэн хэн нь тэднээс холдон мултарч чадсангүй...ГЭТЭЛ Ким Жунин миний бэлхүүсээр тэврэн хойно харагдах жижиг модон ширээн дээр намайг түлхэн хэвтүүлж хүзүү уруул, цээжин дээр хүчээр үнсэж цамцыг минь бараг л урах шахам тайлах ба хоёр гараас минь чанга базаж хөдөлгөхгүй байв...Газарт хэвтэн зодуулж байгаа түүнийгээ харахад өдийг хүртэл гаргалгүй тэсч байсан нулимс ар араасаа гарч байлаа, Хүсээгүй аймшигтай мэдрэмж биед минь мэдрэгдэж, би яг л хамгийн бузар эм мэт санагдана, Сэүний зүг харахаас ч эмээж, энэ аймшигтай зүйлийг хурдхан дуусахыг хүсэж яг л амьгүй болсон мэт хөдөлгөөнгүй хэвтэж байтал Гэнэт л маш чанга хүчтэй чимээ гарч дээр амьсгаадан хэвтэх Ким Жуниныг надаас холдуулсан юм...би ямар ч хөдөлгөөн хийж чадсангүй, нүдээ ч хөдөлгөж юу болоод байгааг харж чадахгүй байлаа, Гэтэл нүдэнд түүний минь царай тусч би амьсгалах шиг болов...Сэүн намайг хоёр гар дээрээ өргөн тэвэрч өөрийнхөө хүрмийг миний дээрээс тавин хаалганы зүг алхаж байгааг би ойлголоо.Гэтэл дахин би газарт унахад хүрсэн юм...Сэүн доош унаж би бага зэрэг шидэгдсэн хэрэг байж.Би сандарч түүнийг тэвэрч аван нүд рүү нь ширтэхэд толгой доор нь байсан миний гар цусаар будагдаж байлаа...Бурхан минь...Гар салганаж нүд харанхуйлж яах ёстойг ойлгосонгүй зөвхөн түүний хацраас барин нулимс дуслуулан суухад Сэүн гараа арай ядан өргөж миний хацрыг илээд инээмсэглэлээ...Хаалгаар гар буу барьсан цагдаагийн дүрэмт хувцастай хэд хэдэн хүн орж ирээд бүгдийг доош болохыг анхаарууллаа, Гэтэл Ким Жунин тэдний урд очтол бүгд түүнд ёслож бөхийх нь тэр...Тэд ямар нэг зүйл ярьж байсан ч надад огтхон хамаагүй байв, би Сэүнийг дээш өргөн тэвэрч нүдээ битгий ань, намайг хар гэх үгсийг тасралтгүй хэлж байлаа...Намайг түүнээс хүчээр салган холдуулж түүнийг эмнэлэгийн тэргэнцэрт хэвтүүлэх нь тэр...гэхдээ гарыг нь гавлахад би гайхаж орхив, Ким Жунин руу ууртайгаар хартал тэр "Гэмт хэрэгтэнг сая бид барьлаа, тэр бүгдийг гэмтээсэн И Инсү мөрдөгчийн биед халдсан учир түүнийг эмнэлэг рүү авч яв" гэх нь сонсогдож би түүн рүү ширүүнээр хараад эмнэлэгийн машин руу гүйж Сэүний хажууд суугаад удаагүй байтал машин хөдөлж тэр аймшигтай газраас холдсон юм...

Тэр өдрөөс хойш 4 хоног өнгөрсөн ч би Сэүнийг ганц ч харж чадаагүй, Гэмт хэрэгтэн гээд хэнийг ч ойртуулахгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй байлаа...Хийж чадах зүйл гэвэл ердөө түүнийхээ төлөө залбирах...

Даваа гариг 1 сарын 20
Таван минутын өмнө Сэүний бие дээрдсэн, өнөөдөр эмнэлэгээс гаргаж байгааг сонссон юм, Яг одоо би түүний хэвтэж буй эмнэлэгийн зүг гүйж байна...
Дөнгөж хаалгаар ортол хоёр цагдаа түүний минь хоёр талаас барьчихсан гарыг нь гавлан өөдөөс минь алхаж байх нь тэр...Сэүн алхаж байхдаа яг л цоо эрүүл мэт харагдаж байлаа,түүний энэ байдлыг хараад би бүтэн амьсгалж чадах шиг болов.Түүнийг яг урд минь ирэхэд би шууд л тэвэрсэн юм, Хичнээн их санасан, хэр их санаа зовж байснаа үгээр хэлж чадахгүй нь, хэмжиж ч чадахгүй нь, яг одоо зүгээр л ингээд байхыг хүснэ...Тэд намайг Сэүнээс холдуулах гэж татаж байсан ч би түүнийг улам чанга тэврэн нүдээ анин зогслоо, Гэтэл түүний хэлсэн үг намайг гараа татаж авахад хүргэв

-Яагаад байгаа юм

Би гайхширч Түүний хацраас барин нүд рүү удаанаар ширтэн зогсоод

-Сэүнаа, би чамд маш их санаа зовсон

Түүний намайг харах харц нэг л өөр...намайг хайрлаж, энхрийлэн үнсэж, жаргалтайгаар над руу харан инээдэг байсан тэр хүний харц биш байна...

-Чи намайг таньдаг юм уу?

Бутран, хэдэн мянган хэсэг болон унах шиг...гар минь сулран унаж,би тэр чигтээ хий хоосон болчихов, яаж амьгалах, хэрхэн ярьдаг болохыг мартчих шиг...яг л би гэдэг хүн тоос мэт замхран арилчих шиг санагдлаа

Сэүн миний хажуугаар зүгээр л зөрөөд явчихав...эмнэлэгийн хүйтэн шалан дээр хүчтэй унахдаа би унасанаасаа болж өвдөх өвдөлт бус харин зүрх минь аймшигтай өвдөж байгааг мэдэрсэн юм...

Түүнийг хариуцсан эмчийн өрөөнөөс гараад саяхан сонссон зүйлийг худал байгаасай гэж хүсэж байсан ч нэгэнт үнэн гэдгийг мэдэх тусам улам ихээр өвдөж байна...Хана налан цээжиндээ гараа наан зогсож байсан би гэнэт л чангаар уйлж доош суулаа, нулимсаа тогтоож барих аргагүй болсон мэт, бие минь надад захирагдахаа больсон мэт би цурхиран уйлж сууна...

" У Сэүн тархиндаа маш хүнд гэмтэл авсан...гэмтэл нь маш хүчтэй учир мэдрэлийн системүүдэд нь нөлөөлчихсөн байна, Одоогоор тэр зөвхөн танийг л танихгүй...хамгийн хүчтэй дурсамж үлдээсэн хүн учир таньтай холбоотой бүх ой санамж нь устсан...биднийг уучлаарай үүнийг эмчлэх арга байхгүй, харин түүнд хүчээр гэнэт сануулах гэж оролдвол бусад бүх ой санамж нь устах аюултай...Бүхнийг тэр өөрөө санах хүртэл хүлээхээс өөр аргагүй... "

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now