(7)~Үнэн гэж үү~

2.9K 212 8
                                    

Хамгийн аймшигтай хэрнээ жаргалтай өвдөлт юу болохыг мэдэх үү? Тэр бол Хайр...

                      ⚜⚜⚜⚜⚜

-Захирал та хоёр ямар харьцаатай юм?

Өөртөө хар кофе бэлтгэн зогсож байтал, үсээ дээш нь боосон, гял цял болсон зүйлгүй ихэмсэг төрхтэй эмэгтэй гартаа аяга кофе барьсаар өөдөөс минь харан зогсоно, түүний надад анхны удаа хэлж байгаа үг нь дэндүү таагүй байлаа...

-ямар ч харилцаа бидний дунд байхгүй
Байгууллагаар дүүрэн миний тухай сайнгүй яриа гарсан, мэдээж Ким Жунин захиралтай холбоотой...би түүнийг үнэхээр ойлгож чадахгүй нь, ажилчдын дэргэд түүний харц их ширүүн мөн үргэлж дээгүүр байдаг, хаяа над руу харахдаа айдас хүргэм хүйтэн харцаар харна...гэсэн хэрнээ шөнө болгон намайг өрөөндөө дуудах ба учир битүүлэг зүйлс ярьж, харц нь өөр хүнийх шиг болчихдог...
Үүнээс болж ажилчдын дунд захирлыг урхидах гэж оролддог гэсэн нэр зүүсэн юм

Ажлын цаг дуусч ороолтоо чанга ороон үсээ дээш шуугаад байгууллагын хаалгаар гарахаар явлаа...Өдөр богиносож шөнө урт болдог улирал нэгэнт иржээ, ердөө 5:30 болж байгаа ч гадаа харанхуй болж тэнгэрт одод харагдана
Харцаа урагшлуулахдаа хэдэн алхмын зайтай урд минь зогсох түүнийг хараад гайхширч мөн сандарч эхлэв

Сэүн богино саарал куртик, хөх жинс өмссөн байх ба тэр үнэхээр сайхан харагдаж байсан юм, Над руу харан алхаж эхлэхэд нь би хайнга дуу дээш боосноос болж чихний хажуугаар замбараагүй гарсан үсээ янзалж хурдхан доош хувцсаа хараад амжлаа.Сэүн миний өмнө ирээд хөөрхөн инээмсэглээд
-Хоол идэх үү? Өлсөж байна уу
Гэж асуухад нь би өөрийн эрхгүй инээж орхив, дараа нь тэнэг хүн шиг ганцаараа баахан инээсэндээ санаа зовох шиг болж хоолойгоо засан түүн рүү хартал тэр хөнгөхөн мишээх нь тэр

Биднийг ажлын гадаа нэг нэгэн рүүгээ инээмсэглэн зогсож байтал хурц гэрэл тусаж бидний анхаарал хажууд байх машин руу шилжсэн юм
Машины хаалга нээгдэн Ким захирал гарч ирэхэд дотор тавгүйтэж түгшиж эхлэв...учир нь Сэүн...түүнийг У Сэүн гэдгийг надаас өөр хүн мэдэж болохгүй шүү дээ
Сэүн рүү сэмхэн харвал Тэр Ким Жунин захирлын зүг ямар ч хувиралгүй харсаар зогсоно

-И Инсү мөрдөгч?

Ким Жунин бидэн рүү ээлжлэн хараад доошоо харан ёжтой инээх шиг боллоо.Би түүнд хурдхан бөхийгөөд явах болсноо хэлтэл

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now