(12)-Би байна...

2.3K 158 12
                                    

Ямар ч цонхгүй, төмөр хаалгатай, таазнаас унжсан ганцхан гэрлийн чийдэн бүхий өрөөний яг голд модон ширээ түүний хоёр талд мөн адил модон түшлэгтэй сандал...Би гараа атган духандаа нааж нүдээ аньсаар доош харан суухдаа түүнийгээ харахыг үнэхээр их хүсч байлаа. Төмөр хаалганы бариулаас татан нээх чанга чимээ гарч би тэр зүгт хурдхан хараад сандлаас шууд л босоод зогсчхов...Яагаад ч юм үнэхээр их сандарч байна, одоо Сэүн намайг хайрлахгүй байгаа, бидний хамт өнгөрүүлсэн өдөр хоног, дурсамж дүүрэн хором мөчийг тэр санахгүй байгаа, яг одоогийн нөхцөлд бол би түүнд огтхон хамаагүй энгийн л нэг мөрдөгч эмэгтэй...Гар нь гавтай, саарал өмд цамц өмсөж, энгэрт нь дугаар бичигдсэн байлаа. Тэр хоосон хөндий харцаар над руу хараад өөдөөс минь харсан байх сандалд суув, Бидний хажууд харгалзагч зогсох ба би түүнд хандан гарч байхыг хүсэхэд тэр эхлээд дургүйцсэн ч би үнэмлэхээ үзүүлж удалгүй тэр гарч, өрөөнд зөвхөн бид үлдсэн юм...Түүний өөдөөс харан сандалд суухад тэр анх уулзаж байснаас ч ширүүн бас хоосон харцтай болсон байлаа, харц нь булан руу хоосноор ширтэх ба миний зүгт хором ч харсангүй, би түүнд юу гэж хэлэх яах ёстойг үнэхээр ойлгохгүй байгаа ч ямар нэг зүйл хэлж түүнийг өөр рүү гээ харуулж сайхан нүд рүү ширтэхийг хүсэж байв,

-Би бол мөрдөгч И Инсү...чиний хэрэг дээр ажиллах болно

-Нэгэнт шийдэгдчихсэн хэрэг дээр ажиллах гэнэ ээ?
Тэр их үл тоосон өнгөөр хэлж, над руу огтхон ч харахгүй сандлаа налан хайнга суух нь тэр...

-Энэ хэргийн ард ямар нэг зүйл байгааг би мэдэж байна, тиймээс чи надад бүхнийг эхнээс нь ярина харин би мөрдлөгөө эхлүүлэх болно У Сэүн

Түүнтэй хатуу ширүүн өнгөөр ярьж, танихгүй хүмүүс шиг байх надад үнэхээр хэцүү байлаа, гэсэн ч би үнэхээр хичээж байсан юм...түүнийг дахин нэг үг хэлүүлж, ганцхан хором ч болтугай өөр рүүгээ харуулахын тулд би юу ч хийсэн чадахаар байна.

Сэүн сандлаасаа өндийж миний хажууд ирэн зогсоход би ч мөн адил босч түүн рүү ширтэхэд тэр ч мөн адил нүд рүү минь ширтэнэ...гэтэл тэр гэнэтхэн намайг ширээн рүү түлхэн дээрээс дарж ширүүн харцаар харах нь тэр
-Чиний хэн болох, юу хийх гээд байгааг чинь би мэдэхгүй,Зөвхөн надаар оролдох хэрэггүй! Би сайн хүн биш

Би зүгээр гайхаж орхилоо, тэр хэзээ ч надтай ширүүн харьцаж байгаагүй, би айж сандарч байсан ч түүнээс харц салгасангүй, гаднаас харгалзагч нар орж ирэн түүнийг хүчтэй татан надаас холдуулахад цээжинд минь хүчтэй дарсан түүний гар надаас холдов, Түүнийг өрөөнөөс авч гарахад би хоосон хана руу гөлрөн зогссоор...

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now