(9)~Murderer~

3K 203 4
                                    

Энэ л хамгийн сайхан мэдрэмж байх...тэр миний хажууд тайван жигд амьсгалан унтах ба гараас минь атгасан байлаа, түүний нүд хамар уруул сормуус хөмсөг гээд бүх зүйл нь өөрт нь дэндүү сайхан зохисон байдагт бага зэрэг гайхах юм...би У Сэүнд галзууртлаа дурласан бололтой, одоо ч түүнийг миний хажууд гарыг минь атган хэвтэж байгаад итгэж чадахгүй байна.

🔸🔸🔸🔸🔸🔸

Урд өмнө нь мэдэрч байгаагүй цоо шинэ бөгөөд гайхалтай зүйлсийг би хором бүрт мэдэрч байсан юм, хэн нэгэнд гаргаж байгаагүй хачирхалтай үйлдлийг зөвхөн түүний өмнө нь л гаргаж байв.

-Гарцгаая
Сэүн миний гараас хөтлөөд хаалганы зүг инээмсэглэн алхана.Бид модод дунд орон хөтлөлцсөөр алхаж явлаа, хэсэг хормын дараа шигүү модод багасч нарны гэрэл тусах зай завсар нэмэгдэж эхлэв, харин Сэүн гараас минь хөтөлсөөр их л догдлонгуй харцаар ухагш харан хөнгөхөн мишээж байх нь тэр...

Биднээс хориод алхамын цаана жижиг уулс, хад чулуу харагдана...нэг алхам урагшлах тусам түүний намайг хааш дагуулж явж байгаа нь маш ихээр сонирхол татаж бас гайхшралд оруулж байлаа.Хадан цохионд тулаад иртэл дотогшоо чиглэсэн агуй байх нь тэр

-Сэүн?
Би түүн рүү гайхан хартал тэр гараас минь чанга атган дотогш алхав.ГЭТЭЛ дотор ороод хэдхэн алхахад бид гайхамшгийн оронд ороод ирэв үү гэлтэй, Гайхалтай тунгалаг цэнхэр ус доор минь харагдана...түүнийг тойроод яг л хэн нэгэн зориуд засаж янзалсан мэт гялалзсан чулуу хэсэг газар нь байрлана, цаахан талд нь жижиг хүрхрээ урсах ба түүнээс гарах чимээ үнэхээр сайхан сонсогдож байв

Би байж боломгүй тайвшралыг мэдэрч байна...яг л амьдралын минь бүх хар бараан зүйлс устаж үгүй болж, зөвхөн гэгээлэг сайхан зүйлсээр дүүрсэн мэт, Сэүн миний гарыг зөөлөн үнсэхэд би энэ бүх гайхалтай зүйлсээс харц салгаж чадлаа.

-Дотогш орохыг хүсэж байна уу?

-Үнэхээр их! Чи ч солиотой залуу юм даа
Би ийнхүү хэлээд түүн рүү харан чанга инээв,
Бид гадуур хувцсаа тайлахад нимгэн цамцны минь цаанаас хүйтэн салхи нэвт үлээж байлаа,гэсэн ч би нимгэн цамцаа ч бас тайлж дотуур хувцастайгаа үлдэх нь тэр...Сэүн мөн адил дотуур өмдтэйгээ л зогсоно.
Бид нэгэн рүүгээ харан чангаар инээж гар гараасаа бариад доош үсрэв...асар их догдлол сандрал мөн айдастай байсан ба биед минь хүчтэй зүйл мэдрэгдэж хаа сайгүй усаар бүрхэгдэнэ.Толгойгоо уснаас гаргаж үсээ хойшлуулж илээд учиргүй инээж байлаа, үнэхээр солиотой...анх удаа л би ийм гайхалтай бас солиотой зүйл хийж байна
Бэлхүүсээр минь гар орж ирэн хойш бага зэрэг татан тэврэхэд би маш хурдан эргэж харан түүнийг тэвэрсэн юм.Ус үнэхээр дулаахан бас тогтуун зөөлөн байсан ба бид усан дотор бие биенээ ширтэн зогслоо

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now