(15)-7th day...

1.9K 147 5
                                    

Бид бүгдийг умартаж, зөвхөн нэгнээ хайрлахын төлөө өдөр хоногийг өнгөрүүлж байлаа...
Далайн хүйтэн салхи үсийг минь элбэж, гуниг харууслыг минь арчиж хаяхыг хичээж буй мэт хүчтэй салхилна. Эргийн зөөлөн элсэн дээр өвдгөө тэврэн суухдаа би нүдээ зөөлнөөр анин түүнтэй хамт байгаа боломжгүй ирээдүйг төсөөлөн мөрөөдөж суух аж...Чихэнд далайн зөөлөн давалгаа болон түрлэг сонсогдож дээгүүр нисэх шувуудын чимээ дуулдах нь нэг л гунигтай, хоосон байдал. Гүнзгий амьсгаа авч дахин нэг далайн гүн хөх усны зүгт хараад газраас өндийлөө, Доош харсаар эргэж харан байшин руугаа алхаж байтал Сэүн гэнэт чангаар нэрийг минь дуудах нь тэр...
Түүнийг харвал тагтан дээр зогссон байх ба гараа даллан инээж байв, би Сэүнийг харсан даруй жаргалтай болж, түүн рүү инээмсэглээд гараа далласан юм.
-ИНСҮ! И ИНСҮ...БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж маш чангаар ийнхүү хэлэхэд нүдэнд нулимс цийлгэнэж байх нь тэр...шууд л байшингийнхаа зүгт гүйж эхэлтэл Сэүн ч мөн адил дотогш орон удалгүй хаалгаар гарч ирээд миний зүг хурдан гүйж эхлэв, Би нэгнээ ширтэн бие бие рүү гээ тэмүүлэн гүйж байхдаа гуниг, зовлон, баяр жаргалыг зэрэг мэдэрч байлаа. Түүний цээжинд чанга наалдан нуруугаар нь тэврэн зогсоход Сэүн миний толгойг өөртөө наан тэвэрч үсийг минь илнэ.
Түүний үнэр, түүний дулаахан бие, түүний амьсгал, түүний хоолой...Би энэ бүхэн байхгүй бол бутран унах байх. Хорвоод мэндлэхдээ л би түүнийг хайрлаж, хамт амьсгалж, хамт амьсгал хураах тавилантай байсан бололтой. Түүнгүй нэг ч минутыг би хүсэхгүй байна. Бидэнд ердөө 7 хоног л үлдэж...ердөө долоохон хоног.
Бид хөтлөлцөн эргийн захаар алхаж байлаа, Тэр гараас минь чанга атган үе үе татан үнсэх бүрт би чангаар инээж түүнд наалдана. Цагаан кетийг минь усны давалгаа ирж норгох үед би үсрэн гүйж инээх ба Сэүн намайг дооглон зогсов. Тэр намайг далай руу ширтэн зогсож байхад гэнэтхэн надаас холдон алхах нь тэр...Би шууд л түүний араас даган алхаж, удалгүй Сэүн доош суун элсэн дээр ямар нэг зүйл бичиж эхлэлээ.
-Нүдээ ань
Түүнийг ингэж хэлэхэд би хэлээ гаргаад хэргээр элс рүү хартал Сэүн огцом босч ирэн намайг тэврээд гараараа нүдийг минь удаанаар хаав.
Би дотроо байж ядан зогсоно. Энэ харанхуй хоосон байдал надад үнэхээр таалагдахгүй байсан хэрэг...Түүнийг харах секунд бүр надад үнэтэй байтал би ингэж хий хоосон харанхуйд байхыг хүссэнгүй шууд л нүдээ нээн түүнийгээ харан зогслоо, газарт бичиж буй зүйл рүү анхаарсангүй зөвхөн түүнийхээ үйлдэл бүрт төвлөрч харц салгалгүй ширтэнэ.
Тэр газраас өндийн дээш босон зогсоод гараа гөвөн тогтсон элсийг унагаж байв, Дараа нь урд минь ирээд гараас хөтлөн хэд алхаад зогссон юм. Тэр доош харсан тул би ч мөн адил доош хараад шуудхан инээмсэглэх аж.
"БИ ЭНД БАЙХ БОЛНО, ХАЙРТ ИНСҮ" би доош суун өөрийн нэрний хажууд түүний нэрийг томоор бичлээ, үүнтэй зэрэгцэн нулимс элсэн дээр дусаж эхлэв. Тэр мөн адил доош суун намайг тэвэрнэ.
Бид далайн дөнгөж захад нь зогсон нэгэн рүүгээ ус цацаж байлаа. Хоёул жаргалтайгаар инээлдэж, ус үсэргэн цацруулах ба цаг агаар сэрүүн ус хүйтэн байсныг огтхон ч анзаарсангүй. Сэүн намайг татан тэвэрч би харин одоо ч инээсээр...тэр усанд норж нүүрний урдуур орж ирсэн үсийг зөөлнөөр илэн хойшлуулж нүдэн дээр тогтсон усыг ч мөн адил зөөлнөөр арчина. Би түүний хацраас барин өлмийгөө өргөөд уруулд нь хүрсэн юм. Дулаахан үнсэлт бүх биеийг минь дулаацуулж, үл даруулна. Бидний уруул аажмаар салахад тэр гэнэт
-Би санаж байна...тэр өдрийг, бид хамтдаа агуй дотор сэлж байсныг,

-Баярлалаа...санасанд Сэүнаа. Чамайг бүгдийг эргэн санаж, үүрд эндээ хадгалаасай гэж хүсэж байна.
Би түүний зүрхэнд гараа наан аяархан хэллээ.

Ил гал асаан, нойтон хувцаснуудаа тайлж зогсов. Тэр ард минь зогсох ба би тэр чигтээ ус болсон цамцаа тайлж байлаа, Сэүн урд минь зогсоод цамцны товчийг тайлж эхлэх нь тэр...Норсон хувцас биед наалдах ба Сэүн удаанаар цамц болон өмдийг минь тайлсан юм.
Би түүний цамцыг дээш татан биеэс нь холдуулан авч, газарт унагав. Ил галны дэргэд сууж байхдаа би хоёул бараг л нүцгэн байсан хэрэг...Тэр мөрөн дээр минь үнсээд гарыг удаанаар илнэ. Түүний зөөлөн уруул биед минь хүрч би хайр бас өөр төрлийн мэдрэмж авч байв.
Түүнийг биед минь нэвтрэхэд би гараас нь чанга атгаж, бидний амьсгал удаан бас тайван...хөдөлгөөн ч мөн адил зөөлөн байх ба галын элч дулаан бидний мэдрэмжтэй хослон орчныг бүхэлд нь халуун уур амьсгалаар дүүргэв. Түүний хөлөрсөн цээж нүдэнд харагдах ба би гараа зөөлнөөр гүйлгэж Сэүн намайг зөөлөн үнсэн удаан хөдөлж байлаа.

Тэнгэрт хөөрсөн сарыг харан бид тэврэлдэн зогсоно. Тэр араас минь хөнжилтэй хамт тэврэх ба бид одоо ч эхээс төрсөн биеэрээ зогсож байсан юм.
-Сарыг харахдаа үргэлж намайг бодоорой, Инсү...

Бид огтхон ч нүдээ аньсангүй, цаг хэд болж байгаа нь бидэнд ямар ч хамаагүй байлаа. Харж чадах цаг хугацаа боломжоо зүгээр л нүдээ аньж, унтаж алдахыг хүсээгүй учраас л...Сэүний гар хацар доор минь байх ба би тэр гараас нь барин хацраа нааж нүд рүү нь ханаж цадахгүй мэт ширтэнэ.

Ахин нэг хоног ингээд ард үлдээ...Тоо улам л буурсаар, зүрх улам ихээр өвдөж шаналсаар. Бидний 7 дахь өдөр минь ийнхүү өнгөрсөн хэрэг. Цаана нь 6...зургаан өдөр л үлдэх нь тэр.

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now