(2)~Нууцлаг~

3.7K 245 8
                                    

Тусгай тасагт шилжүүлэх тушаал гарсан гэж сонсоод 10 минут өнгөрч байлаа...Гэнэт л миний амьдрал хурдтай хөдлөөд эхлэх шиг, юм бүхэн маш хурдан болж өрнөөд байгаагаас болж энэ бүхнийг бие минь хүлээж авч чадахгүй байгаа бололтой, нэг л тавгүй мэдрэмж...

Шинэ ажилтан тусгай тасагт орж байгаад бүгд дургүйцэлтэй байх шиг харагдлаа, тэдний надтай ярих ярианы өнгө, харах харцнаас нь л мэдэгдэж байна. Ажлын ширээнээс өөрийн хувийн зүйлсийг авч тэдэнд бага зэрэг бөхийгөөд барилгын тусгай бүс лүү явав
Цахилгаан шат 15 давхарт зогсож хаалга нээгдэхэд л эвгүй мэдрэмж бүрхэн авах нь тэр...Яг урд хар шилэн хана, мөн баруун ба зүүн тийш явсан урт хонгил байлаа.Хайрцагтай зүйлээ урдаа барьсаар баруун тийш алхав, гэтэл ямар ч хаалга өрөө байсангүй урт хонгилоор явсаар буланд тулаад ирэхэд би гайхширч буцаж алхан цахилгаан шатны урд ирээд энэ удаад зүүн тийш явж эхлэлээ. Хачирхалтай нь дахиад битүү хана л байсан юм...Үнэхээр сонин, тусгай бүс учраас мэдээж дотогш нэвтрэх нууц хаалга байдаг байх,
Хөмсгөө бага зэрэг зангидаж нүдээ хоёр тийш гүйлгэн бодож, сэтгэх гэж оролдлоо, Гэтэл цахилгаан шатны хаалга нээгдэж гэрэл гарч дотроос нь хүн гарч ирэхэд би зүгээр л тэр хүнийг харж байв...Багагүй урт хонгил/коридор/ учраас сайн харж чадахгүй байсан ч эрэгтэй хүн гэдгийг бол мэдэж байна

Түүнийг ойртож ирэхэд л хэн гэдгийг нь мэдсэн юм...Шинэ захирал...би дотроо дургүй байгаа ч түүнд бөхийхөд тэр намайг хараагүй мэт дээгүүр харна.

-Сайн байна уу...захирлаа
Сул дуугаар түүнд хэлээд хартал тэрний ёжтой инээд л харагдав

-Орж гарах аргаа ч мэдэхгүй хэцүү байна уу?

Түүний илт намайг дооглож басаж ярих нь үнэхээр миний дургүйг хүргэж байна,

-тушаал гаргасан хүн нь би биш...чи болохоор энэ гэнэтийн явдлыг урдаас төлөвлөж чадсангүй

Тэр надруу хараад дахин өнөөх инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад миний эрүүнээс өргөх нь тэр...

-Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй байна уу? Хүсвэл би чамайг гараа хөдөлгөх төдийд л ажилгүй болгож чадна

-Та үнэхээр өрөвдөлтэй юм...

Намайг ингэж хэлэхэд түүний нүд арай ширүүн харцтай болж эхлэв...Би түүн рүү ширтэнэ мөн адил ширүүн харцаар, Гэтэл яг хажууд байсан хана цааш нээгдэн нэгэн эмэгтэй дотроос гарч ирж биднийг хараад нүд нь томорч эхлэх нь тэр...хурдхан захирлаас холдоод өнөөх эмэгтэйн өмнө бөхийхөд тэр хэдэн хормын дараа хажуугаар зөрөн явсан юм,Харин захирал залуу миний хажуугаар өнгөрөхдөө намайг бага зэрэг түлхэн
-Ким Жунин...гээд толгойдоо сайтар хадгал! Надтай ингэж харьцах хэрэггүй байсан юм И Инсү

[Дууссан]•BreaKer•[Mongolian]Where stories live. Discover now