🎻Хоёрдугаар хэсэг🎻

2.3K 198 0
                                    

Намайг хүрээлэх энэ газар бол Ким Тэхён чиний бүтээсэн миний ертөнц

Алга ташилт


Маш чанга сонсогдоно

Би энэ алга ташилтаас ч аялгууг мэдэрч байна. Гэрэл унтран хийлээ цүнхлэн маскаа зүүгээд Жон багштай хамт театраас гаран: Вуаа өнөөдөр үнэхээр гоё байна шүү гээд явах гэтэл багш цамцны малгайнаас татан хойшлуулан маскыг минь доошлуулан хараад хөмсгөө зангидан: Нүүр чинь яачихсан юм?
Би доош харан: Яагаачгүээ энэ санаандгүй осол байсан юмаа
Жон багш: Ийм үү? Чи хэн нэгэнд зодуулаа юу?
Би: Ү-Үгүй дээ би одоо явах хэрэгтэй ээж хүлээж байгаа
Багш:Миний машинд суучих хүргээд өгье гээд машины зогсоол руу явлаа. Би хөмсгөө өргөсөөр араас нь алхан машинд нь суулаа.




Ээж:Өө Мина чи юу?
Би: Тиймээ би ирлээ
Ээж будаа аягалангаа : Өнөөдөр ямархуу байв?
Би: Сайн би маш сайн байсан
Ээж: Тэгвэл ч сэтгэл хангалуун л байгаа юм байна.
Би өрөө рүүгээ орсныхоо дараа: Тийм шүү гэж орилоход уруул өвдөн цус амтагдана. Гэрийнхээ хувцсыг өмсөөд нүүр гараа угаагаад толинд харвал алгадуулсан хацар бага зэрэг хавдчихсан байлаа. Санаа алдан доош буухад ээж хувцсаа өмсөж байлаа. Би: Та явах гэж байгаа юм уу?
Ээж: Мм хүнд өвчтөн ирсэн бололтой ээжийг нь дуудаж байна
Би толгой дохин инээмсэглээд: Заза баяртай маргааш уулзая гээд ширээний ард суухад ээж ирж духан дээр үнсээд: Хоолоо идээд, унтаарай. Даалгавраа хийгээрэй
Би: За гэхтэй зэрэгцэн ээж гарч
явлаа. Нэг бодлын баярламаар ч юм шиг ээж миний шархыг харсангүй. Хоолоо идэж дуусаад, тэр хавиархаа цэвэрлэн өрөө рүүгээ орлоо. Өрөөндөө орон хичээлийн ширээн дээрээ суун дэвтэр номоо нээн: Вуаа би яах гэж хичээл хийдэг юм болоо?
гээд цаасан дээр сараачингаа дээшээ харан сандал дээрээ эргээд: Нойр хүрч байна. Ядарч байна. Өвдөж байна гэж тэнэг хүн шиг өөртэйгээ ярина. Хэд хэдэн удаа зүүрмэглэсний эцэст даалгавраа дуусгаад орон дээрээ хэвтэн чихэвчээ сонслоо.
Би дээшээ харан: Ахх өнөөдөр ёстой муухай ч гэхэд хэцүү сайхан ч гэхэд дэндүү өдөр байна даа. Маргааш арай өөр л өдөр байгаасай гээд гэрлээ унтраан, хөнжлөө нөмөрлөө.
Өглөө /Сургууль/
Инёон ширээн дээр алим тавин: Өглөө юм идээгүй л биз дээ.
Би мөрөө хавчин алимыг нь аван хазан: Ммм амттай юмаа. Эмээ чинь явуулаа юу?
Инёон: Үгүээ эмээ ирчихсэн. Бас та хоёртой уулзмаар байна гэсэн шүү. Чаён ярвайсаар: Танай эмээ чинь уулзах болгондоо л сонин сонин юм яриад байдаг шдээ. Би очихгүээ. Инёон: Яа эмээ маань маш мундаг хүн шүү. Чи л мэдэхгүй байгаа юм. Нутагтаа бол цор ганц мэргэн үзмэрч
Би: Би эмээтэй чинь ганц л удаа уулзсан. Тэр нь эмнэлэгт ухаангүй байхад нь
Чаён: Тиймээ тэр үед л би амар тайван байсан.
Инёон: Балиар охин чинь. Тэр үед чи усан нүдлээд л байсан биз дээ
Чаён мөрөө хавчин: Мэдкүээ баярын нулимс л байсан юм байлгүй гэж бие биен рүүгээ муухай харахад би: Заза бид хоёр эмээ дээр чинь мэдээж очно. Харин хэзээ очих уу?
Инёон: Харин л дээ. 7 хоногийн дараа байвал ямар уу?
Би: Дараачийн хоёрдох уу?
Инёон: Мхн. Заавал шүү
Бидний яриа өндөрлөн багш орж ирлээ. Хичээл тасралтгүй орж цайны цаг болон чилсэн биенийхээ чилээг гарган нэг сайхан суниачхаад Чаён Инёонтой хэлхэлдэн цайны газар луу ам уралдан ярьсаар явлаа.
Чаён: Нөгөө ангийн Хэмин хийл тоглодог байсан юм байлээ. Өчигдөр сургуулийн сайт дээр хийл тоглож байгаа зураг нь гарсан. Харсан уу
Би мөрөө хавчин инээсээр: Тэрнийг хийл барьчихсан байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байна шүү.
Инёон: Чи хааяадаа сургуулийн сайт руу орж байгаач. Хэмин хийл тоглоод 2 жил болж байгаа гэсэн. Үнэхээр мундаг байгаа биз дээ. Ийм удаан нэг юмаараа дагнаад л тэгтэл би 10 жил хэвтрийн дэглэмээрээ л тууштай явлаа.
Би хоолоо аван ширээн дээр суунгаа: Тэр сайтад чинь есөн шидийн юм байдаг юм байна лээ. Нэг орсон биш сургуулийнхаа бүх хүүхдийн мэдээллийг олж авсан.
Чаён: Тиймээ би өөрийнхөө нэрийг хайтал миний анги л гарч ирсэн. Харин Жимины нэрийг хийсэн чинь пээ 2 нүүр юм болсон шүү. Анги, зураг, авьяас, шагнал гээд л би бүр ам ангайсан.
Би: Миний тухай яаж гарч ирсэн нь тодорхой боллоо.
Инёон: Би чамайг гомдоохыг хүссэндээ хэлээгүй шүү. Чиний нэрийг хайхаар гарч ирдэггүй. Чиний тухай мэдээллүүд их гарч ирдэг.
Чаён: Манийгаа бодоход чи бас алдартай шдээ.
Би инээн: Алдартай ч гэх шиг тэр хоёртой үхтлээ инээж байтал цайны газрын хананд томоос том зарлал наах нь тэр. Түүнийг уншвал
Ахлах сургуулийн авьяастнууд
Манай сургуулийн жил болгон зохион байгуулдаг тэмцээн.
Инёон: Вуаа нэгдүгээр байранд сая вон өгнө гэнээ.
Чаён хоолондоо хахсаар: Манай сургууль жил ирэх тусам л шагналын сангаа нэмээд байх юмаа
Би: Гайгүй л шагналтай юм
Тэр хоёрын нүд бүлтийн зэрэг: Гайгүй гэнээ? Гэж асуухад нь би:
А-аан аймар өндөр шагналтай юмаа
Чаён: Гайхлаа шд. Чамайг сая воноос илүү мөнгөөр шагнуулж байсан хүн шиг ярихаар чинь
Инёон чанга чанга инээсээр: Чаён солиорчихоо юу? Энэ чинь Пак Мина шдээ. Би түүнийг дуулж бүжиглээд эсвэл хөгжим тоглоод дарж байхыг амьдралдаа харж байгаагүй бас харахчгүй байх. Тэгэх боломжгүй гэхэд нь би уурлан өөрийн эрхгүй чангаар: Чи юу мэддийн?! гэж орилоход саяхан л шуугилдаж байсан хүүхдүүд над руу анхаарлаа хандууллаа. Би доош харсаар: Би явлаа гээд цайны газраас бараг гүйх шахам гарлаа. Тэр үед над руу харах нэг харцыг би маш сайн харсан. Ким Тэхён
Түүнтэй ойр байх болгондоо яагаад ийм эвгүй байдалд орчихдог юм болоо?
Завсарлага дуусаагүй байсан тул урлаг заал руу орон хаалгаа түгжээд Жон багшийг хайлаа.
Жон багш ардаас: Юу болсон юм? Гэхэд би хуруугаараа оролдсоор: Багшаа хэрвээ би өөрийгөө найзууддаа хэн болохоо хэлвэл тэд яаж хүлээж авах бол? гэж эргэлзэнгүй асуухад багш гайхсан ч: Чи 9 настайгаасаа хойш л урлагийн ертөнцөд хөл тавьсан. Бас бусдаас өөрийгөө нуусан. Тэрнээс хойш 8 жил өнгөрчээ. Чи өмнө нь ийм юм ердөөсөө цухуйлгаж байгаагүй.
Би: Ойлголоо
Жон багш: Би юу ч хэлээгүй байна шүү дээ. Юу болсон юм?
Би: Зүгээр л
Жон багш: Чи найзууддаа хэлсэн дээр байх гэж би бодож байна. Чамд тэдний дэмжлэг хэрэгтэй. Чи ганцаардахгүй байна уу? Найзуудын чинь хувьд Бусдаас биш чиний амнаас сонссон нь тэдэнд илүү дээр.
Би: Үгүээ 8 жил нууж болсон юм чинь дахиад ганцхан жил тэсье.
Жон багш: Шийдвэр гаргахдаа сайн бодоорой гэхэд би багшийг тэврэн: Баярлалаа багшаа гэхэд багш нурууг минь зөөлөн цохин: Зүгээр дээ гээд мөрнөөс барин урдаасаа харуулаад: ТэМи амжилт! гээд инээхэд би ч бас инээлээ.

Зохиогчийн талаас
Хусог: Тэхён аа?
Тэхён ухаан орон: Аан яасан?
Жонгүг: Бид чамайг зөндөө дуудлаа. Юугаа бодоод байгаа юм бэ?
Тэхён: Юу ч биш дээ
Намжүүн: Тэхёндоо нөгөө хийлч охиныг нь олж өгөхгүй бол би нэг эмо найзтай болох нь дээ
Тэхён: Больж үз ахаа гэж тайван хэлэхэд Хусог: Тэр охин ядаж хаана сурдгийг мэдэхгүй юм уу?
Тэхён хэсэг чимээгүй сууснаа: Өчигдөр би нэг юм сонссон гэж их л нухацтай хэлэхэд нь залуус түүн рүү бүгд асуусан харцаар харахад Тэхён хүнд санаа алдан, доош хараад: Тэр манай сургуулийнх гэсэн гэхэд бүгд ам ангайлаа.

- M E L O D Y -Where stories live. Discover now