🎻Зургаадугаар хэсэг🎻

2K 192 4
                                    

Орой
Инёон Чаён хоёр ээж ирэхэд зөрөн гэрээс гарлаа. Ээж гайхсаар найзуудын минь зүг хараад: Гүээ энэ хоёр чинь намайг орж ирсэн чинь гараад явчихав уу?
Би инээсээр: Тийм ээ Өчигдөр хайрт охиныг чинь гадуур хонуулсан болохоор л айгаад зугтчихлаа
Ээж намайг цохин: Ямар үдэшлэг гэхээрээ тасарч унатлаа согтдог байнаа
Би: Ээж би ийм жоохныг уусан чинь л тасарчихсан гээд эрхий долоовор хуруугаа ойртуулан үзүүлэхэд ээж инээгээд: Одоохон ээж нь гарынхаа хоолыг охиндоо хийж өгнөө гэхэд би: Би хоол хийчихсээн. Харин та хувцсаа солиод, гараа угаагаад ир
Ээж намайг үнсэн: Тэгвэл ээж нь өрөө рүүгээ орчихоод ирье гээд явлаа. Би шөл будаагаа аягалаад, ширээн дээрээ хачируудаа өрж тавилаа. Ээж: Яагаад гурван хүнийхээр бэлдсэн юм?
Би: Өнөөдөр Жон багш ирж тантай бас надтай ярилцах юм байгаа гэсэн
Ээж толгой дохин суудалдаа суугаад: Энэ бүхнийг чи хийсэн гэж үү?
Би толгой сэгсрэн: Зарим хачирууд хөргөгчинд байсан бас Инёон Чаён хамт хийлцсэн гэхэд хаалганы хонх дуугарлаа. Би: Энэ Жон багш байх би тайлчихъя гээд гүйсээр хаалгаа тайллаа.

Бид хоолоо идэж дуусаад буйдан дээр цай уунгаа ээж: Бидэнтэй юу ярилцах гэсэн юм?
Жон багш цайгаа ширээн дээр тавиад: Минад их том боломж гарч ирсэн гэхэд ээжийн нүдэнд оч гялалзан инээмсэглэсээр: Ямар?
Жон багш: Францын урлагийн сургуулиас нэг төлөөлөгч ирж шалгаруулалт явуулахаар болсон. Харин маргааш Минагаас аман шалгалт авна.
Би: Тэр нь юу юм?
Жон багш: Чиний ирээдүйн хүсэл сонирхол, хийл тоглохыг чин сэтгэлээсээ хүссэн хүн байна уу эсвэл үгүй юу гэдгийг шалгах болно. Харин тэнцчихвэл чи 100 хувь тэтгэлэгтэйгээр тэнд сурна.
Ээж алгаа ташин: Миний охин чадаж л таараа. Ээж нь охинтойгоо хамт Францад амьдарнаа
Би: Маргааш хэдээс вэ?
Жон багш: Хичээл тараад би чамайг сургуулийн гадаа хүлээж байя. За одоо би явъя даа гээд босоход
Би ч бас босон бөхийгөөд: Баяртай
Түүнийг явсны дараа ээж бид хоёр олон зүйлийн талаар ярилцлаа. Тэнд очвол юу хийх, хаана амьдрах гээд л. Гэхдээ би чадахгүй бол түүний урмыг хугална даа гэж шөнөжингөө бодсоор өглөөг угтлаа. Дүрэмт хувцсаа өмсөн доош буухад ээж алга байлаа. Хөргөгчнөөсөө тараг аван задалж уугаад гэрээсээ чихэвчээ зүүн гарлаа. Явах замдаа чихэвчинд явах аяаа биш зөвхөн Францыг л бодож байлаа. Би явж чадна гэдгээ мэдэж байна. Гэхдээ зарим зүйлсд сэтгэл минь хоргодоод байна. Жишээлбэл, гэр, Инёон Чаён, Жон багш, бас... Тэхён
Тэр л миний мөрөөдлийг бий болгож энэ хүртэл авчирсан. 9 настай балчир охин байхдаа театрт хийлийн аялгууг шимтэн сонсох тэр өхөөрдмөөр хөвгүүнээс болж, өөрийнхөө тайзны нэрийг ч чамтай холбосон. ТэМи

- M E L O D Y -Where stories live. Discover now