🎻Дөрөвдүгээр хэсэг🎻

2K 175 0
                                    

Өглөө
Нүдээ нээхтэй зэрэгцэн толгойгоор хатган өвдлөө. Нүдээ нээн эргэн тойрноо харвал миний хоёр талд Инёон, Чаён хоёр намайг тэвэрчихсэн хэвтэж байлаа. Хэзээ ч явуулахгүй гэсэн шиг л. Би гарнуудыг нь цааш тавин орноос босвол энэ Инёоных биш байна. Чаён эсвэл манай гэр ч биш байна. Гайхалтай Тэхёны эгчийнд хоночихож. Өөрийгөө толинд харан бага зэрэг цочлоо. Нүднийх будаг тэр чигээрээ урсчихсан. Уруулын будаг нь илүү гарчихсан бас... Миний хувцас өөрчлөгдчихөж. Ам цанган толгой тархи тэр чигээрээ тэсэхийн аргагүй өвдөнө. Ариун цэврийн өрөө орон нүүр амаа цэвэрлэчихээд, доош буувал олон хүмүүс гэрийг нь цэвэрлэж байлаа. Би тэдэнд мэдэгдэхгүй шиг гал тогоо руу орвол Жэнни эгч хоол хийчихсэн зогсож байснаа намайг харан: Сэрчихээ юү? Ийм эрт сэрнэ гэж бодсонгүй шүү. Ийшээ суучих гээд надад ус өгөнгөө сандал дээр суу гэж дохилоо. Би: Би өчигдөр хэтрүүлээд уучихсан болотой гээд инээхэд толгой бүр илүү өвдөнө. Жэнни: Толгой чинь өвдөж, дотор чинь муу байгаа байх удалгүй шөл боллоо гэхэд би усаа ууж дуусгаад: Би нэг юм асуучих уу? гэж санаа зовон асуухад Жэнни хоолоо хийнгээ: За асуу
Би: Би өчигдөр буруу юм хийгээгүй биз дээ гэж болгоомжтой асуухад Жэнни инээн: Үгүээ харин ч чи үдэшлэгийг маань бүр зугаатай болгож өгсөн гээд над руу харахад би гайхсаар: Зугаатай? гэхэд дээрээс нөгөө хоёр бууж ирлээ. Инёон: Вуаа манай үдэшлэгийн хатан ямар эрт сэрээ вэ? гэхэд нь би хөмсгөө өргөн: Үдэшлэгийн хатан?
Чаён: Яасан? Санахгүй байгаа юм уу? Чи бүр эрэгтэй хүнээс сайн архи даадаг юм байлээ. Чи одоохондоо рекорд тогтоочихсон байгаа
Би гайхсаар: Юу рекорд? Та хоёр юу яриад байгаан бэ? гэж уулга алдан асуухад Бангтан гэхдээ Тэхёноос бусад нь бууж ирэн ширээнд сууцгаан Жэнни шөл тавин бид хамтдаа хооллолоо.
Инёон: Чи үнэхээр санахгүй байна уу
Би толгой дохисоор: Сүүлд барменд уух юм захиалсан хүртлээ л санаж байна гэж уруулуу унжуулан шөлөө уухад дотор онгойх шиг боллоо.
Чаён инээсээр: Миний ам загатнаад байнаа. Чи өчигдөр бид хоёрыг ус, жигнэмэг бариад иртэл ийм том саваар дүүрэн коктэйл найрууочихсан сууж байсан. Тэгээд яг очих гэтэл тэрнийгээ уугаад эхэлсэн. Бид хоёр болиулах гэж зөндөө оролдсон ч чи бүгдийг нь уучихсан.
Би том нүдэлсээр: Би юу?
Ширээнд байсан бүх хүмүүс толгой дохиход би: Заза Жэнни миний хувцас хаана байгаан бол? Бодвол би архи асгачихсан уу? гэхэд бүгд чанга чанга инээн Инёон: Чи өчигдөр усан сан руу цамц гутлаа тайлаад үсэрчихсэн. Тэгээд чамайг дагаж маш олон хүн усан сан руу орж тэр дотор парти хийсэн шдээ
Би: Үсэрсээн. Усан сан руу юу? гээд уруулаа хазан нүүрээ үрчийлгэн: Өшөө юм байхгүй биз дээ гээд тэдэн рүү харвал Чаён: Чи өчигдөр үнэхээр бүжгийн талбайг эзэгнэсэн. Чи их сайн бүжиглэдэг юм байна лээ
Би амаа ангайн: Би бүжиглэсэн юм уу? Одоо би тээ? гэж итгэж ядан асуухад бас л тэд толгой дохилоо. Инёон: Аан бас чи тайзан дээр байсан Хэминий хийлийг аваад хайр зарлаад байсан.
Чаён халбагаа барин намайг дуурайн жүжиглэнэ: Миний хийл би чамд хайртай гээд л
Би гараа атган ам руугаа хийн бараг орилж байтал Жэнни: Хамгийн гоёыг нь хэлэхгүй юмаа гээд над руу жогтой инээхэд Инёон: Бас чи шил эргүүлж тоглоод таарсан хөвгүүнээ үнсэнэ гэж дайраад гэхэд нь би: Юу!!!! Тэгээд хэн таарсан бэ? гэж уйлах шахам асуухад Инёон: Тэхён таарсан тэгээд тэр үед Хэмин тэр хоёр бүжиглэж байтал чи Хэминийг аймар ширүүн татаад Тэхён хацарнаас ингэж байгаад л үнссэн дээ мааш удаан байсан. Тэхён чамайг түлхэх хүртэл гэхэд нь доороо хөлөө дэвслэн чимээгүйхэн орилж байтал дээрээс Тэхён Хэмин хоер хөтлөлцчихсөн бууж ирлээ. Би цамцныхаа малгайг өмсөн доош харан шөлөө ууж байтал Чаён: Чи ч өчигдөр нэлээд хэдэн хүний краш болсон доо гэхэд Хэмин: Энэ охиныг ийм гэж амьдралдаа төсөөлж яваагүй шүү гэж хэлэхэд Жэнни: Тэр өчигдөр миний үдэшлэгийг илүү гайхалтай болгож өгсөн гэж бодож байна гээд надад хачирнаас таьж өгөхөд би түүн рүү харан баярлалаа гэж хэлэхэд Инёон: Бас нэг юм бий гэхэд би бүгдийг нь саначихлаа

- M E L O D Y -Dove le storie prendono vita. Scoprilo ora