🎻Есдүгээр хэсэг🎻

1.9K 186 4
                                    

Цонхныхоо тавцан дээр суун, гадаах орчинг харж байтал ээж жүүс барьсаар орж ирээд: Үнэхээр хичээлдээ явахгүй юм уу?
Би цонх руу харсан хэвээр: Очсон ч намайг хүн гэж авч хэлэлцэх ч хүн байхгүй байлгүй дээ
Ээж: Тэгвэл чи орой найзуудтайгаа гарна биздээ
Би: Үгүй дээ. Тэд ч бас намайг... багштай холбоотой гэж бодож байгаа
Ээж: Хонгор минь чи тэднийг дуудаад үнэнийг хэлж болно. Чамд яг одоо найзууд чинь л хэрэгтэй. Би одоо ажилдаа яваад, маргааш өдөр л ирэх байх. Гэхдээ чамайг ингээд ганцааранг чинь орхих хэцүү байна. Ядаж Жонгүкийг дуудах уу?
Би санаа алдан: Ойлголоо. Би Инёон Чаёныг хичээлээ тараад ирээрэй гэж хэлье гээд орноосоо утсаа шүүрч аьан, эргээд тавцан дээр суухад ээж жүүсээ ширээн дээр тавиад гарлаа. Би хэсэг хугацаанд бодсоны эцэст Чаён руу залгалаа. Нэлээд удсаны дараа Инёоны дуу гарлаа.
Инёон: Байна уу?
Би: Мм би Мина байнаа.
Инёон: Яах гэсийн?
Би:Нөгөө та хоёр хичээл тарсны дараа манайд ирж чадах уу?
Инёон хэсэг байсны эцэст: Бид хоёр орой нэг тийшээ явна гээд төлөвлөчихсөн л дөө
Би санаа алдан: Мм заза. Тэгвэл дараа болъё доо гээд тасаллаа. Удалгүй ээж хаалгаа нээн, над руу инээгээд: Тэгээд орой юу хийхээр төлөвлөв?
Би: Тэд ирч чадахгүй гэсэн. Би орой тийшээ салхинд гардаг юм билүү гэж бодож байна.
Ээж толгой дохиод: Чи зүгээр үү?
Би толгой дохин, инээгээд: Тэд ядаж л надтай үг солилоо гэхэд ээж инээгээд баяртай гэж хэлэн гарлаа. Удалгүй ээж яван, би хов хоосон эзгүй гэрт ганцаархнаа үлдлээ. Ширээн дээрээ очин, ээжийн өгсөн жүүсийг уун, Инёон Чаён хоёртой авхуулсан зургаа харан нэг инээмсэглэчихээд доошоо буулаа. Ихэнх эд юмсыг баглачихсан болохоор нэг л сэлүүхэн бас хоосон. Буйдан дээр суун, зурагтаа асаагаад хүүхэлдэй кинон дээр тавьлаа. Зүгээр л хий хоосон зурагт ширтэж байтал хаалга дуугарлаа. Нөгөө хоёр гэж бодон хаалгаа гүйж очоод л нээтэл баахан хүүхдүүд шуугилдан дотогш гүйлдэн орлоо. Ард Жонгүк, Жон багш хоёр ярзайтлаа инээчихсэн. Аав хүү хоёрын адилхан тэнэг инээмсэглэлийг хараад инээд хүрэн, мушийсаар: Та нар юу хийж яваан? гээд оруулахад Жон багш: Бид хоёр муу нэг сайн мэдээ авчирлаа л даа гээд буйдан дээт сууснаа хүүхэлдэйн кино байхыг хараад над руу сонин харахад би мөрөө хавчин: Би ямартай хүүхэд хэвээрээ. Насанд хүрээгүй гэтэл Жонгүк инээж эхлэхэд би түүн лүү муухай харлаа. Би: Сайн мэдээнээс нь эхлэж сонсоё гээд тэдэнд цай өгөн, урдаас нт харсан буйдан дээр суухад
Жон багш: Францын урлагийн сургууль чамайг хүлээж байгаа гээд инээхэд би гайхсаар: Гэхдээ би нөгөө шалгалтаа өгөөгүй байгаа шд
Жонгүк нүд бүлтийсээр: Чи явах гэж байгаа юм уу?
Жон багш: Тиймээ. Тэр урилгаар Францад сурахаар болсон.
Би: Тэгвэл эхний муу мэдээ
Жон багш: Гэвч энд ирсэн төлөөлөгч заавал чиний авьяасыг харахыг хүссэн. Тэгээд бас нэг охин байгаа гэсэн. Та хоёрын нэгийг сонгоно гээд байгаа юм байна лээ. Тэр охин нэг тэмцээнд орохдоо чадвараа харуулна гэсэн. Тэгээд чамайг бас тэр тэмцээнд ороосой гэж хүссэн.
Би: Энэ юу нь муу гэж?
Жон багш: Чи энэ тэмцээнд орвол өөрийгөө илчлэнэ
Би: Дараагийн муу мэдээ?
Жон багш: Ер нь бол их олон му мэдээ л дээ гээд нухацтай над руу харахад би: Юу юм?


Цэцэрлэгт хүрээлэнд
Жонгүк: Чи яахаар болсон?
Би усан оргилуурын урд ирэн зогсоод: Мэдкүээ. Эхний ээлжинд Инёон Чаён хоёрт хэлэх хэрэгтэй байх гээд санаа алдахад Жонгүк: Найзууд чинь билүү?
Би толгой дохин: Тэд намайг Жон багштай холбоотой гээд бодчихсон бас намайг хэлээгүй болохоор гомдчихсон эсвэл уурлачихсан байгаа
Жонгүк: Би тэдэнд хэлж өгч болно
Би: Үгүй дээ. Би заавал өөрөө ойлгуулна. Жон багш чиний аав гэдгийг хүүхдүүд мэдэх үү?
Жонгүк: Зарим нь л
Би: Мм. Чи юу гэж бодож байна? Би яах уу? гээд алхахад Жонгүк араас алхангаа: Мэдкүээ. Энэ бол чиний л сонголт шүү дээ. Сайн бод гээд хажууд минь ирлээ. Бид урагшаа харан алхаж байтал урд хоёр танил царай. Тэхён Хэмин хоёр хөтлөлцөн урдаас ирж байснаа бид хоёрыг харан байрандаа зогслоо. Хэминий аз жаргалтай байсан төрх нь хормын дотор үгүй болж харин Тэхён.. түүний харц нэг л сонин. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Их л уцаартай ширүүн харц бид хоёрыг ээлжлэн харна. Би урагшаа алхаж эхлэхэд Жонгшк ч бас дагалаа. Хэмин ч мөчөөгөө өгөхгүй Тэхёныг чирсээр надтай тулснаа инээн: Хөөх та хоёр болзож яваа юм уу?
Би:Үгүй дээ. Зүгээр л салхилж байна
Жонгүк Тэхёнд хандан: Наа царай чинь юу вэ?
Хэмин инээн: Намайг хол явна гэхээр л сэтгэлээр унаад байгаа юм? гэснээ над руу харан: Франц! гээд инээхэд би тоосон шинжгүй Тэхён руу харвал тэр над руу харж байлаа. Хэсэгхэн хугацаанд түүнтэй харц мөргөлдөхөд би эхэлж түүнээс харцаа салган: Ммм гэхэд Хэмин: Гайхсан шинжгүй байх чинь. Мэдэж байсан юм уу?
Би: Үгүээ. Яах гэж явж байгаа юм?
Хэмин: Надад урилга ирсэн л дээ. Урлагийн сургуулиас нь гээд бахдалтай инээхэд нь би хөмсгөө өргөн: Үнэхээр үү? Шалгалтаа өгчихсөн юм уу?
Хэмин Тэхёныг сугадан: Мэдээж шдээ. Би чинь ТэМи шдээ. Намайг гүйцэх хэн ч байхгүй.
Би: Аан тийм билүү. Ямартай ч амжилт хүсье. Бид явлаа гээд Жонгүкийн гараас хөтлөн, явахдаа Хэминий чихэнд: Жинхэнэ ТэМи та хоерын хэн хэн нь ялах бол? гэж шивнэчихээд Жонгүкийг чирсээр явлаа. Тэднээс холдчихоод Жонгүкийн гарыг тавин: Муу шулам.
Чамайг тэр тэмцээнээр бут цохиод хаяна даа гээд хөлөө дэвслэхэд Жонгүк: Тэгээрэй. Гэхдээ чи шийдвэрээ гаргачихсан уу?
Би: Тиймээ



Жон багш: Ер нь бол их олон му мэдээ л дээ гээд нухацтай над руу харахад би: Юу юм?
Жон багш: Чиний өрсөлдөх хүн бол И Хэмин бас тэр тэмцээн бол манай сургууль дээр болох Ахлах сургуулийн авьяастнууд тэмцээн. Тэр төлөөлөгч шүүгчээр оролцох болсон. Тэнд бас сэтгүүлч нар ирнэ. Аль хэдийн энэ сургуулийн урилгын талаар мэдээллүүд гарчихсан
Би: Хэрвээ би тэр тэмцээнд орвол..
Жон багш: Чи бүгдэд нь өөрийгөө хэн гэдгийг харуулна гэсэн үг.

- M E L O D Y -Where stories live. Discover now