🎻Арван есдүгээр хэсэг🎻

2.2K 180 3
                                    

Тайвшран түүнээс холдон, доошоо харлаа. Тэхён: Яасан бэ? Мина~
Би утсыг нь өгөн: Май~ хоёулаа утсаа сольчихож гээд нусаа татахад
Тэхён: Ахх чи хэтэрхий эгдүүтэй харагдаад байх юмаа гээд нулимсыг минь арчин утсыг минь өгөөд: Аваад явчмаар л байлаа. Гэхдээ болохгүй юм байна лээ. Бас Инёон Чаён, бас Еэрин гээд охин залгасан бас Бурагаас мессеж ирсэн байлээ.
Би уруулаа жимийн, толгой дохиод: Мм за. Гэхдээ чи автобуснаасаа хоцорчихлоо шдээ.
Тэхён: Жижиг тэргэнд суугаад явчихнаа.
Миний санаа бага зэрэг зовон: Шөнө явах аюултай л юмсан гэж зөөлөн шивнэхэд тэр сонссон бололтой инээгээд: Яасан?? Санаа чинь зовоод байна уу? гээд бага зэрэг тонгойн нүүртэй минь тулахад би нүдээ томсгон: Ү-Үгүээ.. Үгүээ гээд ээрж түгдэрсээр хэлтэл тэр толгойгоо гэлжийлгэн: Юу?
Би: Тиймээ! Санаа минь минь зовж байна гээд орилоход Тэхён цочсон бололтой зүрхээ барин, хойшлохдоо хөл алдан уналаа. Би шууд л түүний хажууд явган суун: Зүгээр үү гэхэд тэр уруулаа унжуулан гарынхаа алгыг харуулахад шархлан цус бага зэрэг үзэгдэнэ. Би: Мм яанаа уучлаарай Тэхёнаа~
Тэхён босон: Зүгээр дээ гээд гараа атгаснаа ёолон, дэлгэлээ. Би: Чи ер нь манайд орох уу?
Тэхён нүдээ бүлтийлгэн: Ээж чинь?
Би: Зүгээрээ манайд илүү өрөө байгаа бас орой ч болчихсон байна. Би чамайг-. шөн-ө явуулмааргүй байна гэхэд тэр зөөлхөн инээн, мөрөөр минь тэврээд: Тэгье дээ. Чиний санааг зовоохоо болъё

Бид гэрт орон, өлмийндөө алхсаар миний өрөөнд орлоо. Тэхёны шархыг цэвэрлэчхээд, түүнийг илүү өрөөндөө орууллаа. Тэхён: Чиний өрөө их эвгүй байрлалтай юмаа
Би гайхан: Яагаад?
Тэхён: Хамгийн цаад талын хаалга. Нэг Аймшгийн кинон дээр гол дүрийн жүжигчин нь яг чиний өрөөний байрлалтай адилхан өрөөнөөс гарч ирсэн чинь гэрэл нь нэг нэгээрээ унтраал эцэст ганцхан гэрэл дээрээс чинь тусч байснаа...
Би түүнийг зөөлөн цохин: Яа болио зүгээр л унт гээд өрөө лүүгээ өлмийн дээрээ алхан орлоо. Орон дээрээ хэвтэн, ийш тийш хөрвөөн түрүүний Тэхёны хэлснийг бодно. Энд тэнд ямар нэгэн юм дуугараад ч байгаа юм шиг. Удалгүй хаалга дуугаран би хөнжлөө дээгүүрээ бүтээн: Битгий ир битгий ир гээд дотроо зөөлхөн бувтнахад хэн нэгэн хажууд хэвтлээ. Биеэ хумин огцом дээшээ босон хажуу тийшээ аажуухан харахад Тэхён. Солиотой амьтан. Нэг л өдөр би энэ хүнээс болж тэнгэр лүү халинаа.
Би: Чи энд юу хийж байгаан? гэж орилох шахам шивнэхэд Тэхён хамаг биеэ хумин, хөнжлөөр минь биеэ ороон: Айгаад байнаа.
Би: Юу? Юунаас нь
Тэхён: Түрүүн чамд ярьсан кино бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн
Би: Тэгээд чи өөрийнхөө ярьсан юмнаас айгаад байгаа юм уу? гэж итгэж ядсан янзтай асуухад тэр хурдан хурдан толгой дохиод, гарнаас минь татан хэвтүүлээд: Унтсан дээр байхаа гээд хөнжил нөмрүүллээ. Би: Гэхдээ ээж мэдчихвэл би хаалгаа цоожлоё оо гээд бостол Тэхён буцааж хэвтүүлээд: Би хаалгыг чинь цоожилчихсоон
Би юм хэлэх гэтэл Тэхён: Зүгээр унт аа. Өглөө эрт ээжээс чинь өмнө босоход л болно шдээ гэж нойрмоглон хэлэхэд би: За за. Тэнвэл сайхан амраарай гээд эвтэйхэн байрлалд орон хэвтэхэд Тэхён намайг тэврэн авлаа. Би түүнийг цааш нь бага зэрэг түлхэхэд тэр: Ммм хүйтэн байнаа хүйтэн байна гээд улам наалдав.

- M E L O D Y -Where stories live. Discover now