🎻Арван тавдугаар хэсэг🎻

2.1K 171 4
                                    

Миний талаас
2 хоногийн дараа
Шинэхэн найзтайгаа сургуулийнхаа зүг алхахдаа дотроо багахан төсөөлөлтэй явна. Тэд намайг хэрхэн хүлээж авах бол, багш нар, бас мэдээж орчин нь. Еэрин сургуулийнхаа тухай ярихад манай сургуультай бага зэрэг төстэй ч бага зэрэг хатуу ч юм шиг. Сургуулийнхаа ойролцоо ирэхэд дүрэмт хувцастай хүүхдүүд бие биентэйгээ хэлхэлдэн, энд тэндээс гарч ирж нэг замаар явах нь яг л нэг цуглаан руу явах гэж байгаа мэт. Еэринтэй салчихгүйхэн шиг алхсаар сургуулийнхаа босгыг давлаа. Гаднах нь жоохон тиймэрхүү байсан ч доторх нь үнэхээр засвар сайтай юм. Өнгө нь ч бас гэгээлэг. Энд тэндхээ сонирхон ажиж байтал Еэрин миний хажууд зогсон, мөрийг минь товшоод:Манай сургууль таалагдаж байна уу? гэж эелдэгхэн асуухад би толгойгоо дохин: Үүдний хэсэг нь их таалагдлаа. Улбар шар бас нил ягаан.
Еэрин: Аан тийм шүү. Энэ жил л засвар хийхдээ их гэгээлэг содон өнгө сонгосон байсан.
Би толгой дохин: Танай сургуульд клуб, сонгон дугуйлан бий юу?
Еэрин толгой дохин: Зөндөө байгаа. Мэтгэлцээний клуб, хөгжим, спорт, IQ, бас төгсөх шалгалтанд зориулсан давтлага гэж инээсээр хэлэхэд би: Ммм. Чи ямар нэг юманд явдаг уу?
Еэрин:Би давтлага хичээлүүдэд явдаг. Уул нь бүжгэнд нь явмаар байгаа ч би...завгүй гэж санаа алдсаар хэлэхэд би уулга алдан: Чи бүжиглэдэг юм уу? гэхэд тэр толгой дохин: Тийм ээ. Сонирхдог гэх үү дээ.
Би түүнийг тохойлдон: Чи дараа надад бүжиглэж үзүүлээрэй
Еэрин: Тэгвэл чи хийл тоглож үзүүлнэ шүү гэхэд бид хоёр зэрэг инээсээр би багш нарын өрөө рүү тэр анги руугаа явлаа. Багш нарын өрөөнд орон, Чүэ багшийг хайж явтал 3 хөвгүүн гаран дээрээ тулан хэвтээд нэг юмыг зэрэг орилж байлаа.
-Дахиж тамхи татахгүй.
-Дахиад!!
Би: Уучлаарай. Чүэ багш мөн үү? гэхэд мод барьсан багш над руу хараад: Тийм байна. Чи хэн билээ?
Би бөхийн мэндлээд: Сайн байна уу? Би өнөөдрөөс таны ангид суралцахаар болсон Пак Мина гэхэд тэр багш: Аан, нөгөө Сөүлээс шилжиж ирсэн охин уу? Яа золигууд аа! Наа өгзгөө дээшээ дээшээ!
Би: Тиймээ.
Багш: За бичиг баримтыг чинь харъя гээд суудалдаа суун нэг хавтас гаргаж ирлээ. Хувийн хэргийг минь дэлгэснээ: Хөөх чи их мундаг бололтой шүү. Дүн чинь үнэхээр сайн юм. Алтан медальтай ч төгсөх боломж байна гээд уулга алдахад би бага зэрэг бөхийн: Баярлалаа гэхэд багш: За тэгвэл одоо хувийн мэдээлэлтэй нь танилцъя. Пак Мина 17 настай. Хуучин сургуулиас өгсөн сүүлчийн...гэснээ над руу нэг харснаа гайхан: Багштайгаа нэр холбогдсон?? гэхэд тэнд байсан багш болон нөгөө 3 хөвгүүн над руу анхаарлаа хандууллаа. Миний хоолой зангирахад би шүлсээ залгин: Үгүй дээ. Энэ худлаа гэхэд багш цааш үзэлгүй ширээ рүүгээ шидчихээд: Та 3 бас Чи дагаад яв.
Би багшийн араас хэрэг хийсэн хүн шиг яваад байгаадаа өөрийгөө гайхах ч энэ нөхцөлд энэ нь ч зөв байж мэдэх юм. Би амандаа: Хаашаа явж байгаан бол?? гэж бувтнахад хажуунаас нэг хөвгүүн: Анги руугаа л явж байна гээд урагшаа гаран алхлаа. Бид явсаар нэг анги руу ороход, эхэндээ маш шуугиантай байсан Чүэ багш орж ирэнгүүт бүгд чимээгүй боллоо.

- M E L O D Y -Where stories live. Discover now